Ирланд
Ирланд (Ирлан: Éire, англи.Ireland) албан ёсоор Бүгд Найрамдах Ирланд Улс нь баруун хойд Европт орших улс юм. Өнөөгийн Ирланд Улс нь Ирланд арлын зургааны тав хэсгийг эзлэх бөгөөд анх 1921 оны 5-р сарын 3-нд хуваагджээ. Хойд талаараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь Атлантын далай, зүүн талд нь Ирландын тэнгис оршино. Хууль зүйн хувьд Бүгд Найрамдах Ирланд Улс (Ирланд хэл: Poblacht na hÉireann) гэдэг нь улсынх нь тодорхойлолт боловч нэр нь Ирланд юм.
Ирланд[a] | |
---|---|
Төрийн дуулал: Amhrán na bhFiann "Цэрэг эрсийн дуу" | |
Нийслэл ба томоохон хот | Дублин 53°20.65′N 6°16.05′W / 53.34417°N 6.26750°WСолбицол: 53°N 8°W / 53°N 8°W |
Албан ёсны хэл | |
Угсаатны бүлгүүд (2022[2]) |
|
Шашин (2022[3]) |
|
Ард түмний нэршил | Ирландчууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Майкл Д. Хиггинс | |
• Таоисэч | Лео Варадкар |
• Танайсте | Михол Мартин |
Донал О'Доннелл | |
Хууль тогтоох байгууллага | Эряхтас |
Сенат | |
Төлөөлөгчдийн танхим | |
Тусгаар тогтнол | |
4 сарын 24, 1916 он | |
1 сарын 21, 1919 он | |
12 сарын 6, 1921 он | |
12 сарын 6, 1922 он | |
12 сарын 29, 1937 он | |
4 сарын 18, 1949 он | |
Area | |
• Нийт | 70,273 км2 (118) |
• Усны эзлэх талбай (%) | 2.0% |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 5,123,536[4] (122) |
• 2022 тооллого | 5,149,139[5] |
• Нягтаршил | 71.3/км2 (113) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $633 тэрбум[6] (40) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $124,596[6] (3) |
ДНБ (нэрлэсэн) | 2021 тооцоо |
• Нийт | ▲ $516 тэрбум[6] (30) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $101,509[6] (2) |
ОТББИ (2021) | 26.9[7] бага |
ХХИ (2021) | ▲ 0.945[8] маш өндөр · 8 |
Мөнгөний нэгж | Евро (€)[c] (EUR) |
Цагийн бүс | UTC (ГДЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+1 (IST) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +353 |
Домэйн нэр | .ie[d] |
|
20-р зууны эхэн үед Ирланд нь Ирландын Чөлөөт Улсын залгамжлагч орон болсон юм. Баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан учраас гадаадад цагаачлах явдал их байжээ. 1950-аад оны сүүлээр протекционист эдийн засаг нь нээгдсэнээр 1973 онд Ирланд нь Европын Нэгдэлд (одоо Европын Холбоо) элссэн байна. 1980-аад оны сүүлчээр эдийн засгийн хямралаас болж эдийн засгийн шинэчлэл хийхэд хүргэжээ. Үр дүнд нь Ирланд нь бусад Европын Холбооны орнуудтай харьцуулбал татвар, зохицуулалтыг ихэд багасгажээ.
Өнөө үед бол Ирландыг эдийн засгийн чөлөөт байдлаар Эдийн засгийн эрх чөлөөний индекс гуравт жагсаасан байна. Энэ либерал хөдөлгөөний үр дүнд Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын тоонд багтаж байна. Ирландын 1 хүнд оногдох ҮНБ нь тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, Хүний хөгжлийн индекст тавд бичигдэж байна. Мөн амьдралын чанараараа Economist Intelligence Unit-н индекст нэгд, Дэлхийн энхтайвны индексээр дөрөвт бичигджээ. Эдгээрээс гадна Ирланд нь боловсролын систем, улс төрийн чөлөөт байдал, иргэний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө зэргээрээ ч өндөрт жагсдаг. Сүйрсэн орнуудын индекст доороосоо дөрөвт бичигдсэн нь цөөн тооны "тогтвортой" орнуудад тооцогдож байна. Ирландын хүн амын 10 орчим хувийг цагаач нар эзлэдэг. Хүн ам нь Европт хамгийн хурдацтай өсч буйд тооцогддог бөгөөд жилд 2.5%-р өсч байна.
Хүн ам
засварлахИрландын хүн ам гол төлөв Кельт гаралтай. Ирландын 2022 оны хүн амын тооллогоор 5,123,536 ошин суугтай байв. 2019 оны байдлаар НҮБ-аас Ирландад 833,564 цагаач буюу тус улсын хүн амын 17.1% эзэлж байна гэж тооцоолжээ. 2022 оны байдлаар хүн амын 64,2 % хотод амьдарч байна.
Мал аж ахуй
засварлахМал аж ахуй нь Ирландын хөдөө аж ахуйд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг: эдийн засгийн энэ салбарын ДНБ-ий 80 орчим хувийг бүрдүүлдэг. Хоёр сая га талбайг бэлчээрт ашиглаж байгаа бол мал нь 11 сая толгой шувуу, 7 сая толгой үхэр, 4 сая хонин сүрэгтэй ажээ.
Гадаад харилцаа
засварлахИрланд нь Европын холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD), НҮБ зэрэг байгууллагуудын гишүүн юм. Ирланд нь төвийг сахисан байр суурийнхаа үр дүнд НАТО-гийн гишүүн биш боловч НҮБ-н зохион байгуулсан Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог.
Эшлэл
засварлах- ↑ Загвар:Cite act Архивлагдсан 23 Дөрөвдүгээр сар 2022 at the Wayback Machine
- ↑ "Population Usually Resident and Present in the State". CSO.ie. Central Statistics Office. 30 May 2023. Татаж авсан: 2 June 2023.
{{cite web}}
: CS1 maint: url-status (link) - ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedREL
- ↑ "Introduction - CSO - Central Statistics Office". www.cso.ie (англи хэлээр). 23 June 2022. Архивласан огноо 23 June 2022. Татаж авсан: 23 June 2022.
- ↑ "Remote work up, Catholic numbers down in Census data". rte.ie. 30 May 2023. Archived from the original on 2023-05-30.
- ↑ 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, October 2021". IMF.org. International Monetary Fund. Архивласан огноо 31 December 2021. Татаж авсан: 8 January 2020.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан: 7 August 2022.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 9 October 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ Coakley, John (20 August 2009). Politics in the Republic of Ireland. Taylor & Francis. p. 76. ISBN 978-0-415-47672-0. Архивласан огноо 25 December 2018. Татаж авсан: 2 May 2011.
Цахим холбоос
засварлах- Commons: Ireland - Éire – Викимедиа дуу дүрсний сан