Отгоо
Отгоо нь (Хишигбаярын Отгончимэг) Монголын дуучин, дуу зохиогч. Монгол улсын анхны рок, панк, альтернатив эмэгтэй дуучин юм.[1] Монголын анхны пянз гаргасан эмэгтэй дуучин.
Хишигбаярын Отгончимэг | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Тайзны нэр | Отгоо |
Бүтэн нэр | Хишигбаярын Отгончимэг |
Хоч нэр | Альтернатив Отгоо |
Төрсөн өдөр | 1978 оны 9 сарын 18 |
Төрсөн газар | Монгол улсын Улаанбаатар хот |
Амьдарч буй газар | Улаанбаатар |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | Дуучин |
Нөхөр | Ж. Рэнцэн-Очир |
Үр хүүхэд | 4 |
Дуулдаг хэл | монгол хэл |
Урсгал | альтернатив рок, панк рок |
Танил үе | 1997-аад он — одоо |
Төгссөн сургууль | Соёл Урлагийн Их Сургууль |
Алдар цол | |
Төр нийгмийн шан СТА |
Бага нас
засварлахОтгоо 1978 оны 9-р сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүний бага нас Бага тойрууд өнгөрсөн.
Боловсрол
засварлах- 1986 онд арван жилийн 5-р сургуульд элсэн орж 1996 онд дүүргэжээ.
- 1998 онд Соёл урлагийн их сургуульд элсэж, "Соёл-Эрдэнэ" хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ Ч.Насантогтох багшийн шавь болж уран бүтээлийн гараагаа эхэлжээ.
Сонирхол
засварлахБагаасаа хөгжимд дуртай байсан бөгөөд зурагтаар MTV суваг үзэж “Sheryl Crow”, “Alanis Morissette”, “Depeche Mode”, “A-ha”, “The Smashing Pumpkins”, “The Cranberries" зэрэг хамтлаг дуучдын дуунуудад дурласан нь түүний дуу хөгжмийн сонирхол, урсгалыг нь тодорхойлж өгчээ.[1]
Хөгжмийн замнал
засварлахОтгоо багаасаа дуулах дуртай байсан бөгөөд нэгэн ярилцлагад "Гэрээ цэвэрлэж байх үедээ жимсний тухай, аав ээжийн тухай гээд тухайн үед санаанд орж ирсэн зүйлийнхээ тухай дуу зохиогоод дуулчихна" хэмээн ярьж байсан.[2]
- 1990 онд Монголын Хүүхдийн Ордны зохион байгуулдаг "Ая зохиогч багачууд" уралдаанд "Хариулж баршгүй ачтан" дууг дуулан оролцож, үзэгчдийн шагнал болон хүрэл медалаар шагнуулсан нь түүний анхны тэмцээн байжээ.
- 1993 онд "Ая зохиогч багачууд" уралдаанд 3-р байр,
- 1995 онд "Ая зохиогч багачууд" уралдаанд 1-р байранд тус тус орсон.
1997 онд түүний анхны тайз бол Монгол улсын гавьяат дуучин Т.Ариунаагийн төрсөн өдөр байсан бөгөөд өөрийн зохиосон “Би ч Үгүй” дуугаа дуулж байв.
Уран бүтээлүүд
засварлах- 2005 онд "Маргааш надад ирнэ"
- 2007 онд "Tentones"
- 2014 онд "Chill Out"
- 2019 онд "Otgoo"[3]
- 2022 онд Ганцхан үг” сингл пянз хэвлүүлж нийт таван цомог гаргажээ.
Хувийн амьдрал
засварлахДуучин Отгоо нь нөхөр Ж.Рэнцэн-Очир, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
Гавъяа, шагнал
засварлахТоглолт
засварлах- “Маргааш надад ирнэ” цомгийн баяр 2005.
- “Маргааш надад ирнэ” концерт 2008.
- “Chillout” цомгийн баяр 2014.
- “Отгоо” пянзны баяр 2019.
- “Ганцхан үг” концерт 2022.
Оролцсон тоглолт
засварлах- “Playtime” festival 2002, 2003, 2004, 2005, 2014, 2022.
- “Coke’n beat” festival 2008.
- “ Nis nis” festival 2010, 2012, 2016.
- “Харанга 25 жил” 2014.
- “Харанга 30 жил” 2019.
- “Соёл Эрдэнэ” хүндэтгэлийн тоглолт 2015.
- “Сарантуяа” хүндэтгэлийн тоглолт 2016.
- “Учралын блюз” Б.Долгион хүндэтгэлийн тоглолт 2019.
- “Сэтгэл догдлуулсан орой” хүндэтгэлийн тоглолт 2018.
Гадаад тоглолт
засварлахЭх сурвалжууд
засварлах- ↑ 1.0 1.1 “Альтернатив” Отгоо: Гэр бүл маань миний хамгийн том фэн (ergelt.mn)
- ↑ “Альтернатив” дуучин Х.Отгоо Соёлын тэргүүний ажилтан боллоо (gogo.mn)
- ↑ Zindaa. ""Алтернатив" Отгоо уран бүтээлээ "пянз"-аар түгээнэ". news.zindaa.mn (англи хэлээр). Татаж авсан: 2022-08-03.
- ↑ ”Алтернатив” Отгоо алдарт эх болжээ (zindaa.mn)
- ↑ “Альтернатив” дуучин Х.Отгоо Соёлын тэргүүний ажилтан боллоо (gogo.mn)