Яньёу
оны цол
Яньёу[1][2] (хятадаар:延祐, пиньинь галиг:Yán yòu) хэмээх нь Монголын Юань улсын 4 дэхь их хаан Аюурбарбадын хоёр дахь оны цол юм. Юань улсын Монгол хаадын онц цол нэрийг хятад мэтийн суурин иргэнийг эвээр захирахын тулд хааны зарлигаар тогтоож байлаа. Уг Яньёугийн тоолол нь 1314 оны 1 сарын 22-ноос 1320 оны 12 сарын 1 хүртэл Юань улс даяар хэрэглэгдэж байсан. Гэгээн хаан сууринд суусны дараа зарлиг буулгахдаа Яньёугийн оныг халж, Жыжыгийн оныг зарлан тунхаглажээ.
Цаг тооны бичиг
засварлахЯньёу | Тэргүүн он | 2-р он | 3-р он | 4-р он | 5-р он | 6-р он | 7-р он |
---|---|---|---|---|---|---|---|
Нийтийн тоолол | 1314 он | 1315 он | 1316 он | 1317 он | 1318 он | 1319 он | 1320 он |
Дорнын зурхай | Хөх бар | Хөхөгчин туулай | Улаан луу | Улаагчин могой | Шар морь | Шарагчин хонь | Цагаан бич |
Холбоотой өгүүлэл
засварлахӨмнөх Хуанцин |
Юань улсын хаадын оны цол 1314-1320 |
Дараах Жыжы (Гэгээн хаан) |
Эшлэл
засварлах- ↑ Яньёу 延祐 (Yán yòu) гэх үгийг ихэнх ном сурах бичигт Янь Юй, Яньюй гэж хятад ханз үеийг орос хэлэнд галиглах дүрмийг дагаж бичсээр хэдийн хэвшиж тогтсон байдаг. Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны 9 сарын 8-ны өдрийн 06 тогтоолын хавсралт(http://nclp.mn/content/140) дахь хятад хэлний үеийг монгол хэлээр галиглах журмыг баримтлав. Уг журамд You-г Ёу гэж бичихээр заажээ.
- ↑ Яньёу (延祐) гэх энэ үгийг монгол хэлэнд дараах байдлаар орчуулжээ. 1. Идээ ундааны жинхэнэ товч (1982 онд монголоор орчуулсан Хөхлуу): Илүү ивээлт 2. Өвөр Монголд хэвлэгдсэн "Юань улсын түүхийн нэр томьёоны хятад монгол харьцуулсан толь"-д Өнөд ивээлт