Jump to content

Фулхэм (хөлбөмбөгийн баг): Засвар хоорондын ялгаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: sh:Fulham F.C.
б r2.7.1) (робот Нэмж байна: an:Fulham Football Club
Мөр 316: Мөр 316:
[[Ангилал:Премьер лигийн багууд]]
[[Ангилал:Премьер лигийн багууд]]


[[an:Fulham Football Club]]
[[ar:نادي فولهام]]
[[ar:نادي فولهام]]
[[az:Fulhem (London)]]
[[az:Fulhem (London)]]

19:33, 2 Наймдугаар сар 2011-ий байдлаарх засвар

АнглиФулхэм
2000 оноос хойш хэрэглэж ирсэн Фулхэмийн сүлд
Бүтэн нэрХөлбөмбөгийн Фулхэм баг
Хоч нэрThe Cottagers, The Whites, The Lilywhites.
Байгуулагдсан1879 (Fulham St Andrew's
Church Sunday School
нэртэйгээр анх)
Цэнгэлдэх хүрээлэнКрэйвен Коттеж
Фулхэм, Лондон
(Багтаамж: 25,700[1])
ЕрөнхийлөгчЕгипетМохамед аль-Фаед
МенежерУэльсМарк Хьюз
АхлагчАнглиДэнни Мёрфи
ЛигПремьер лиг
2009–1012 дугаар байр, Премьер лиг
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Хөлбөмбөгийн Фулхэм баг (Англи: Fulham Football Club) нь 1879 онд Английн Фулхэм хотод байгуулагдсан хөлбөмбөгийн баг юм. Одоо тус баг Премьер лигт тоглодог бөгөөд Лондон хотын хөлбөмбөгийн хамгийн ахмад баг билээ.[2]

Тус баг нь нийт 24 улирлыг Английн хөлбөмбөгийн тэргүүн лигт үдсэн бөгөөд өдгөөгийн эзэн, саятан Мохамед аль-Фаед 1990-ээд оноос эрс шинэчлэлт хийн хоёрдугаар лигээс (одоогийн гуравдугаар лиг) дээд лиг рүү дэвшүүлж чадсан эрхэм юм. Фулхэмийн гол амжилт хоёр удаа шигшээ тоглолтонд шалгарсан амжилтыг эс тооцвол гол тэмцээнд нэг ч удаа түрүүлж байгаагүй. Үүнд 1975 оны «Английн хөлбөмбөгийн холбооны цом»-ын шигшээ, 2010 оны «Европын лиг»-ийн шигшээ тоглолтыг дурдах нь зүй.

Түүх

Фулхэм багийг 1879 онд «Fulham St Andrew's Church Sunday School F.C.» нэртэйгээр сүмийн сүсэгтнүүд байгуулжээ.[3] 1887 онд баруун Лондоны сонирхогчдын цомын тэмцээнд түрүүлснийхээ дараа жил багийн нэршлээ богиносгон өдгөөгийн хэлбэрт шилжүүлсэн ажээ. 1893 онд тухайн бүсийнхээ лигт түрүүлж, албан ёсны өмсгөл, дотоод зохион байгуулалтыг бий болгон[4], 1896 онд «Крэйвен Коттеж» цэнгэлдэх хүрээлэндээ тоглож эхэлсэн байна.

Багийн мэргэжлийн түвшин 1898 онд дээшилж Өмнөдийн лигийн хоёрдугаарт дивизэд шилжиж, 1902-03 онд түрүүлэн нэгдүгээр дивиз рүү дэвшсэн байна.[5] 1905-06, 1906-07 оны улиралд тус дивиздээ түрүүлэн 1907-08 оны улиралд Английн хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивизэд өрсөлдөх болсон ажээ. Тухайн жилээ АХХ-ны цомын тэмцээнд оролцжээ. 1909-10 оны улиралд Лондон хотын цомын тэмцээнд сайн тоглолтыг үзүүлэн түрүүлсэн хэдий ч дараа улирал нь доод лиг рүүгээ унаж 1927-28 оны улирал хүртэл гуравдугаар дивизээс гарч чадалгүй байсаар байв.

1949-50 оны улиралд Английн хөлбөмбөгийн тэргүүн лиг болох нэгдүгээр дивизэд дэвшин гарч ирж гурван улирал тоглон 1951-52 оны улирал тун тааруу амжилт үзүүлэн доод дивиз рүү унасан байна. 1958 онд АХХ-ны цомын хагас шигшээ тоглолтонд шалгарсан бөгөөд дараагийн улирал нь Шеффилд Уэнсдей багийн хамтаар нэгдүгээр дивиз рүү дэвшсэн байна. Энэ удаагийн Фулхэмийн амжилттай тоглохын үндэс нь Шотланд довтлогч Грэм Леггат байсан гэдгийг дурдах нь зүйн хэрэг юм. Амжилтаа үргэлжлүүлсээр 1959-60 оны улиралд лигийн 10 дугаар байрт орсон бөгөөд 2003-04 оны Премьер лигт 9 байранд орох хүртлэх хугацааны туршид шилдэг амжилт байсаар байв.

1967-68 оны улирал хангалтгүй тоглолт үзүүлэн доод дивиз рүү унаж, дараа улирал нь хоёрдугаар дивиздээ ердөө 7 хожил аван гуравдугаар дивиз рүү унаж түүхэнд дэх дараалсан тааруу амжилтаа үзүүлэв. 1970-71 оны улирал дивизээсээ хоёрдугаар байраар хоёрдугаар дивиз рүү дэвшиж, багийн тоглолт илт сайжирч эхэлсэн нь Фулхэмийн дасгалжуулагч Алек Сток багийн бүрэлдэхүүнд Алан МуллериАнгийн Эзэнт гүрний одонт, сэрБобби МурАнгийн Эзэнт гүрний одонт нарын хожмоо английн домогт болсон тоглогчдыг эгнээндээ элсүүлсэнтэй холбоотой байлаа. 1975 оны «АХХ-ны цом»-ын шигшээ тоглолтонд шалгарсан ч Вест Хэм багт хожигдон, англи-шотландын цомын тэмцээнд мөн л аз дутаж Мидлсбро багт хожигдов. 1979-80 оны улирал 11 хожлоор гуравдугаар дивиз рүү унасан ч дараа улирал нь дэвшин гарч ирсэн бөгөөд 1986 онд дахин унажээ.

1992 онд Премьер лиг байгуулагдахад Фулхэмийн тоглож байсан гуравдугаар дивизийн статусыг хоёрдугаар дивиз болгон өөрчилсөн байна. Статусын шинэчлэлээр шинээр байгуулагдсан гуравдугаар дивиз рүү нь 1993-94 оны улирал Фулхэм унаж багийн байдал дахин хэцүүдэж ирсэн юм. 1994-96 оны хооронд дасгалжуулагчаар ажилласан Иан Бранфут энэ байдлаас гаргаж чадалгүй[6][7] Микки Адамст үүргээ шилжүүлсэн бөгөөд тэр багийн амжилтыг хоёрдугаар байр хүртэл ахиулсан ч дээд дивиз рүү дэвших болзолыг хангаж чадаагүй юм. 1997 онд саятан Мохамед аль-Фаед Фулхэм багийг худалдан авч Рэй УилкинсАнгийн Эзэнт гүрний одонт, Кевин КиганАнгийн Эзэнт гүрний одонт нарын английн шилдэг дасгалжуулагчдыг урин Уэльсийн хамгаалагч Крис Колман тэргүүтэй тоглогчидтой мөрөөдлийн багийг бий болгуулж чадсан юм.[8] 2000-01 оны улиралд 30 хожил, 11 тэнцээ, 5 хожигдолтойгоор нэгдүгээр дивизийг 101 оноогоор тэргүүлж,

2005 оны «АХХ-ны цом»-ын тэмцээнд цэнхэр өмсгөлтнүүд болох Болтон багтай тоглож буй нь.

2001-02 оны улирлаар Премьер лигт дэвшин тоглох болсноос хойш өдгөөг хүртэл тогтмол тоглож байгаа. 2002-03 оны улирлаар Францын довтлогч Стив Марлег Олимпик Лион багаас 11.5 сая фунтээр худалдан авсан нь багийн хамгийн том наймаа болж байв. Түүний дараа Франц довтлогч Луис Сааг Манчестер Юнайтед багт 13 сая фунтээр худалдсан нь бий.

Тоглогчид

Үндсэн бүрэлдэхүүн

2010 оны наймдугаар сарын 19-ний байдлаар.[9]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч








Д. Байрлал Тоглогч







Нөөц бүрэлдэхүүн

2010 оны наймдугаар сарын 12-ны байдлаар.[10]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч




Д. Байрлал Тоглогч




Фулхэм Европт

Улирал Тэмцээн Үе Улс Баг Эзэн Зочин Нийлбэр
2002-03 Интертото цом Хоёрдугаар шат Финланд Хака 0–0 1–1 1–1
Гуравдугаар шат Грек Егалео 1–0 1–1 2–1
Хагас шигшээ Франц Сошо 1–0 2–0 3–0
Шигшээ Итали Болонья 3–1 2–2 5–3
УЕФА-гийн цом Нэгдүгээр шат Хорват Хайдук Сплит 2–2 1–0 3–2
Хоёрдугаар шат Хорват Динамо Загреб 2–1 3–0 5–1
Гуравдугаар шат Герман Герта 0–0 1–2 1–2
2009-10 УЕФА Европын лиг Сон. гуравдугаар шат Литва Ветра 3–0 3–0 6–0
Плей-офф Орос Амкар Пермь 3–1 0–1 3–2
Хэсгийн тоглолт Швейцар Базель 1–0 3–2
Болгар ЦСКА София 1–0 1–1
Итали Рома 1–1 1–2
Шигшээ 32 Украин Шахтёр Донецьк 2–1 1–1 3–2
Шөвгийн 16 Итали Ювентус 4–1 1–3 5–4
1/4 шигшээ Герман Вольфсбург 2–1 1–0 3–1
Хагас шигшээ Герман Гамбург 2–1 0–0 2–1
Шигшээ Испани Атлетико Мадрид 1–2 (нэм.)

Алдартай дасгалжуулагчид

Нэр Ирсэн Явсан
Англи Кевин Киган 1998 1999
Франц Жан Тигана 2000 2003
Уэльс Крис Колман 2003 2007
Англи Рой Хожсон 2007 2010
Уэльс Марк Хьюз 2010

Алдартай тоглогчид

Нэр Ирсэн Явсан
Англи сэр Бобби Робсон 1950
1962
1956
1967
Англи Уэйн Бриж 2006 2006
Australia Марк Шварцер 2008
Нидерланд Эдвин ван дер Сар 2001 2005
Орос Алексей Смертин 2007 2008
Франц Луи Саа 2000 2004
Англи Энди Коул 1991
2004
1991
2005

Алдартай хөгжөөн дэмжигчид

Эшлэл

  1. According to the club's official website.
  2. 1879 according to the club history on the official website and 1886/7 [1] according to 'How a church's cricket and football club became Fulham Football Club' – Morgan Phillips 2007, but some argue it was 1880.Загвар:Who
  3. [2], Fulham St Andrew's Church Sunday School
  4. Historical Football Kits – Fulham Taken from Fulham FC – The Official 125 Year Illustrated History (Dennis Turner, 2004). This is the first kit known, and sock colours are not specified.
  5. Historical Football Kits – Fulham Taken from Fulham FC – The Official 125 Year Illustrated History (Dennis Turner, 2004).
  6. "Final 1994/1995 Football League Two Table". Soccerbase. Татаж авсан: 2007-07-21.
  7. "Final 1995/1996 Football League Two Table". Soccerbase. Татаж авсан: 2007-07-21.
  8. According to the 'Keegan & Wilkins' page the club's official website
  9. "1st Team Players". Fulham F.C. Татаж авсан: 12 August 2010.
  10. "Other Squad Players". Fulham F.C. Татаж авсан: 1 July 2010.

Холбоос