Фулхэм (хөлбөмбөгийн баг): Засвар хоорондын ялгаа
б r2.7.2+) (робот Нэмж байна: min:Fulham F.C. |
б r2.7.3) (бот изменил: gl:Fulham FC на gl:Fulham Football Club |
||
Мөр 338: | Мөр 338: | ||
[[fr:Fulham Football Club]] |
[[fr:Fulham Football Club]] |
||
[[ga:Fulham Football Club]] |
[[ga:Fulham Football Club]] |
||
[[gl:Fulham |
[[gl:Fulham Football Club]] |
||
[[gv:Fulham F.C.]] |
[[gv:Fulham F.C.]] |
||
[[he:פולהאם (כדורגל)]] |
[[he:פולהאם (כדורגל)]] |
23:39, 20 Хоёрдугаар сар 2013-ий байдлаарх засвар
2000 оноос хойш хэрэглэж ирсэн Фулхэмийн сүлд | ||||
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Фулхэм баг | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | The Cottagers, The Whites, The Lilywhites. | |||
Байгуулагдсан | 1879 (Fulham St Andrew's Church Sunday School нэртэйгээр анх) | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Крэйвен Коттеж Фулхэм, Лондон (Багтаамж: 25,700[1]) | |||
Ерөнхийлөгч | Мохамед аль-Фаед | |||
Менежер | Марк Хьюз | |||
Ахлагч | Дэнни Мёрфи | |||
Лиг | Премьер лиг | |||
2009–10 | 12 дугаар байр, Премьер лиг | |||
| ||||
Энэ улирал |
Хөлбөмбөгийн Фулхэм баг (Англи: Fulham Football Club) нь 1879 онд Английн Фулхэм хотод байгуулагдсан хөлбөмбөгийн баг юм. Одоо тус баг Премьер лигт тоглодог бөгөөд Лондон хотын хөлбөмбөгийн хамгийн ахмад баг билээ.[2]
Тус баг нь нийт 24 улирлыг Английн хөлбөмбөгийн тэргүүн лигт үдсэн бөгөөд өдгөөгийн эзэн, саятан Мохамед аль-Фаед 1990-ээд оноос эрс шинэчлэлт хийн хоёрдугаар лигээс (одоогийн гуравдугаар лиг) дээд лиг рүү дэвшүүлж чадсан эрхэм юм. Фулхэмийн гол амжилт хоёр удаа шигшээ тоглолтонд шалгарсан амжилтыг эс тооцвол гол тэмцээнд нэг ч удаа түрүүлж байгаагүй. Үүнд 1975 оны «Английн хөлбөмбөгийн холбооны цом»-ын шигшээ, 2010 оны «Европын лиг»-ийн шигшээ тоглолтыг дурдах нь зүй.
Түүх
Фулхэм багийг 1879 онд «Fulham St Andrew's Church Sunday School F.C.» нэртэйгээр сүмийн сүсэгтнүүд байгуулжээ.[3] 1887 онд баруун Лондоны сонирхогчдын цомын тэмцээнд түрүүлснийхээ дараа жил багийн нэршлээ богиносгон өдгөөгийн хэлбэрт шилжүүлсэн ажээ. 1893 онд тухайн бүсийнхээ лигт түрүүлж, албан ёсны өмсгөл, дотоод зохион байгуулалтыг бий болгон[4], 1896 онд «Крэйвен Коттеж» цэнгэлдэх хүрээлэндээ тоглож эхэлсэн байна.
Багийн мэргэжлийн түвшин 1898 онд дээшилж Өмнөдийн лигийн хоёрдугаарт дивизэд шилжиж, 1902-03 онд түрүүлэн нэгдүгээр дивиз рүү дэвшсэн байна.[5] 1905-06, 1906-07 оны улиралд тус дивиздээ түрүүлэн 1907-08 оны улиралд Английн хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивизэд өрсөлдөх болсон ажээ. Тухайн жилээ АХХ-ны цомын тэмцээнд оролцжээ. 1909-10 оны улиралд Лондон хотын цомын тэмцээнд сайн тоглолтыг үзүүлэн түрүүлсэн хэдий ч дараа улирал нь доод лиг рүүгээ унаж 1927-28 оны улирал хүртэл гуравдугаар дивизээс гарч чадалгүй байсаар байв.
1949-50 оны улиралд Английн хөлбөмбөгийн тэргүүн лиг болох нэгдүгээр дивизэд дэвшин гарч ирж гурван улирал тоглон 1951-52 оны улирал тун тааруу амжилт үзүүлэн доод дивиз рүү унасан байна. 1958 онд АХХ-ны цомын хагас шигшээ тоглолтонд шалгарсан бөгөөд дараагийн улирал нь Шеффилд Уэнсдей багийн хамтаар нэгдүгээр дивиз рүү дэвшсэн байна. Энэ удаагийн Фулхэмийн амжилттай тоглохын үндэс нь Шотланд довтлогч Грэм Леггат байсан гэдгийг дурдах нь зүйн хэрэг юм. Амжилтаа үргэлжлүүлсээр 1959-60 оны улиралд лигийн 10 дугаар байрт орсон бөгөөд 2003-04 оны Премьер лигт 9 байранд орох хүртлэх хугацааны туршид шилдэг амжилт байсаар байв.
1967-68 оны улирал хангалтгүй тоглолт үзүүлэн доод дивиз рүү унаж, дараа улирал нь хоёрдугаар дивиздээ ердөө 7 хожил аван гуравдугаар дивиз рүү унаж түүхэнд дэх дараалсан тааруу амжилтаа үзүүлэв. 1970-71 оны улирал дивизээсээ хоёрдугаар байраар хоёрдугаар дивиз рүү дэвшиж, багийн тоглолт илт сайжирч эхэлсэн нь Фулхэмийн дасгалжуулагч Алек Сток багийн бүрэлдэхүүнд Алан МуллериАнгийн Эзэнт гүрний одонт, сэрБобби МурАнгийн Эзэнт гүрний одонт нарын хожмоо английн домогт болсон тоглогчдыг эгнээндээ элсүүлсэнтэй холбоотой байлаа. 1975 оны «АХХ-ны цом»-ын шигшээ тоглолтонд шалгарсан ч Вест Хэм багт хожигдон, англи-шотландын цомын тэмцээнд мөн л аз дутаж Мидлсбро багт хожигдов. 1979-80 оны улирал 11 хожлоор гуравдугаар дивиз рүү унасан ч дараа улирал нь дэвшин гарч ирсэн бөгөөд 1986 онд дахин унажээ.
1992 онд Премьер лиг байгуулагдахад Фулхэмийн тоглож байсан гуравдугаар дивизийн статусыг хоёрдугаар дивиз болгон өөрчилсөн байна. Статусын шинэчлэлээр шинээр байгуулагдсан гуравдугаар дивиз рүү нь 1993-94 оны улирал Фулхэм унаж багийн байдал дахин хэцүүдэж ирсэн юм. 1994-96 оны хооронд дасгалжуулагчаар ажилласан Иан Бранфут энэ байдлаас гаргаж чадалгүй[6][7] Микки Адамст үүргээ шилжүүлсэн бөгөөд тэр багийн амжилтыг хоёрдугаар байр хүртэл ахиулсан ч дээд дивиз рүү дэвших болзолыг хангаж чадаагүй юм. 1997 онд саятан Мохамед аль-Фаед Фулхэм багийг худалдан авч Рэй УилкинсАнгийн Эзэнт гүрний одонт, Кевин КиганАнгийн Эзэнт гүрний одонт нарын английн шилдэг дасгалжуулагчдыг урин Уэльсийн хамгаалагч Крис Колман тэргүүтэй тоглогчидтой мөрөөдлийн багийг бий болгуулж чадсан юм.[8] 2000-01 оны улиралд 30 хожил, 11 тэнцээ, 5 хожигдолтойгоор нэгдүгээр дивизийг 101 оноогоор тэргүүлж,
2001-02 оны улирлаар Премьер лигт дэвшин тоглох болсноос хойш өдгөөг хүртэл тогтмол тоглож байгаа. 2002-03 оны улирлаар Францын довтлогч Стив Марлег Олимпик Лион багаас 11.5 сая фунтээр худалдан авсан нь багийн хамгийн том наймаа болж байв. Түүний дараа Франц довтлогч Луис Сааг Манчестер Юнайтед багт 13 сая фунтээр худалдсан нь бий.
Тоглогчид
Үндсэн бүрэлдэхүүн
- 2010 оны наймдугаар сарын 19-ний байдлаар.[9]
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Нөөц бүрэлдэхүүн
- 2010 оны наймдугаар сарын 12-ны байдлаар.[10]
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Фулхэм Европт
Улирал | Тэмцээн | Үе | Улс | Баг | Эзэн | Зочин | Нийлбэр |
---|---|---|---|---|---|---|---|
2002-03 | Интертото цом | Хоёрдугаар шат | Хака | 0–0 | 1–1 | 1–1 | |
Гуравдугаар шат | Егалео | 1–0 | 1–1 | 2–1 | |||
Хагас шигшээ | Сошо | 1–0 | 2–0 | 3–0 | |||
Шигшээ | Болонья | 3–1 | 2–2 | 5–3 | |||
УЕФА-гийн цом | Нэгдүгээр шат | Хайдук Сплит | 2–2 | 1–0 | 3–2 | ||
Хоёрдугаар шат | Динамо Загреб | 2–1 | 3–0 | 5–1 | |||
Гуравдугаар шат | Герта | 0–0 | 1–2 | 1–2 | |||
2009-10 | УЕФА Европын лиг | Сон. гуравдугаар шат | Ветра | 3–0 | 3–0 | 6–0 | |
Плей-офф | Амкар Пермь | 3–1 | 0–1 | 3–2 | |||
Хэсгийн тоглолт | Базель | 1–0 | 3–2 | ||||
ЦСКА София | 1–0 | 1–1 | |||||
Рома | 1–1 | 1–2 | |||||
Шигшээ 32 | Шахтёр Донецьк | 2–1 | 1–1 | 3–2 | |||
Шөвгийн 16 | Ювентус | 4–1 | 1–3 | 5–4 | |||
1/4 шигшээ | Вольфсбург | 2–1 | 1–0 | 3–1 | |||
Хагас шигшээ | Гамбург | 2–1 | 0–0 | 2–1 | |||
Шигшээ | Атлетико Мадрид | 1–2 (нэм.) |
Алдартай дасгалжуулагчид
Алдартай тоглогчид
|