Jump to content

Лорд: Засвар хоорондын ялгаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 58: Мөр 58:


=== 2016-одоог хүртэл: ''Melodrama'' ===
=== 2016-одоог хүртэл: ''Melodrama'' ===
2016 оны [[Brit Awards]]-ын үеэр, Lorde дуучин [[Девид Боуи-|Девид Боуи]]-д хүндлэл үзүүлэхээр түүний "[[Life on Mars]]" дууг дуулсан байна. Энэ нь ''[[Billboard Hot 100|Billboard]]'' сэтгүүлийн дурдсанаар Lorde 2013 оны өвөл шинэ цомгийн ажил эхэлсэн гэж хэлсэнтэй холбоотой гэж үзжээ. Харин 2016 оны 8-р сард өөрийн [[Инстаграм|Instagram]] хаягаар шинэ цомгийн тухайд гэвэл дуунууд бичигдсэн, одоо продьюсерлэлтийн шатандаа явж байгааг дуулгажээ. 11-р сард нь тэрбээр өөрийн [[Facebook]] аккаунтдаа "''[[Pure Heroine]]'' цомог бол миний өсвөр насны амьдрал, ялалт, гутрал, баясал бүгдийг илтгэж чадсан. Амьдралд олдох боломж бүрийг ашиглаж чадвал бид хэзээ ч бүтэлгүйтэхгүйг би ойлгосон. Тиймээс л би та нарт өөрийнхөө шинэ ертөнцийг нээн харуулахыг хүссэн" хэмээн бичжээ.
[[File:RF 3006 Lorde@Arena Krists Luhaers-9 (35769382051).jpg|thumb|Лорд 2017 оны зун [[Дани]] улсад зохиогдсон [Roskilde Festival]]-д оролцсон]]2016 оны [[Brit Awards]]-ын үеэр, Lorde дуучин [[Девид Боуи-|Девид Боуи]]-д хүндлэл үзүүлэхээр түүний "[[Life on Mars]]" дууг дуулсан байна. Энэ нь ''[[Billboard Hot 100|Billboard]]'' сэтгүүлийн дурдсанаар Lorde 2013 оны өвөл шинэ цомгийн ажил эхэлсэн гэж хэлсэнтэй холбоотой гэж үзжээ. Харин 2016 оны 8-р сард өөрийн [[Инстаграм|Instagram]] хаягаар шинэ цомгийн тухайд гэвэл дуунууд бичигдсэн, одоо продьюсерлэлтийн шатандаа явж байгааг дуулгажээ. 11-р сард нь тэрбээр өөрийн [[Facebook]] аккаунтдаа "''[[Pure Heroine]]'' цомог бол миний өсвөр насны амьдрал, ялалт, гутрал, баясал бүгдийг илтгэж чадсан. Амьдралд олдох боломж бүрийг ашиглаж чадвал бид хэзээ ч бүтэлгүйтэхгүйг би ойлгосон. Тиймээс л би та нарт өөрийнхөө шинэ ертөнцийг нээн харуулахыг хүссэн" хэмээн бичжээ.


Үүнээс ердөө 3 сарын дараа түүний лабел [[Republic Records]] Instagram-аар дамжуулан ойрын хугацаанд цацагдах дуунуудыг танилцуулахдаа 3-р сарын 7-нд түүний шинэ дууг "Гарчиг тодорхойгүй" хэмээн зарлаад, дараа нь устгажээ. Дараа нь буюу 2017 оны 2-р сарын 26-нд Lorde өөрийнхөө шинэ дууг [[Шинэ Зеланд|Шинэ Зеландад]] удахгүй (3-р сарын 3-нд) цацагдана хэмээн зарлажээ. Хоёр өдрийн дараа тэрээр түүний хоёр дахь цомгийн эхний сингл "[[Green Light]]" нэртэй болохыг зарласан байна. 3-р сарын 3-нд тэр дараагийн цомгийнх нь нэр ''[[Melodrama]]'' болохыг, 2017 оны 6-р сарын 16-нд худалдаалагдаж эхлэхийг мэдэгдсэн байна. Долоо хоногийн дараа Lorde ''[[Melodrama]]'' цомгийн эхний промо сингл "[[Liability]]" -г сонсогчиддоо хүргэсэн аж. Lorde "[[Green Light]]" болон "[[Liability]]" дуунуудыг 3-р сарын 11-нд ''[[Saturday Night Live]]'' нэвтрүүлэгт анх удаа олон нийтийн өмнө амьдаар дуулжээ. Мөн тэрээр цомгийнхоо 11 дууны нэрийг 5-р сард зарласан бол цомгийн хоёр дахь сингл, "[[Perfect Places]]" 2017 оны 6-р сарын 1-нд худалдаалагдаж эхэлсэн байна. Харин сүүлийн промо сингл "[[Sober]]" 6-р сарын 9-нд цацагджээ. Одоогоор цомгоос "[[Green Light]]", "[[Perfect Places]]", "[[Homemade Dynamite]]" гэсэн гурван сингл цацагдаад байна. Гурав дахь сингл "[[Homemade Dynamite]]" нь соло хувилбараас гадна дуучин [[Khalid]], [[Post Malone]], [[SZA]] нартай хамтарсан remix хувилбараар цацагдсан билээ.
[[File:Lorde Osheaga 2017.jpg|thumb|left|Лорд 2017 оны [[Osheaga Festival]]-д дуулж байгаа нь]]Үүнээс ердөө 3 сарын дараа түүний лабел [[Republic Records]] Instagram-аар дамжуулан ойрын хугацаанд цацагдах дуунуудыг танилцуулахдаа 3-р сарын 7-нд түүний шинэ дууг "Гарчиг тодорхойгүй" хэмээн зарлаад, дараа нь устгажээ. Дараа нь буюу 2017 оны 2-р сарын 26-нд Lorde өөрийнхөө шинэ дууг [[Шинэ Зеланд|Шинэ Зеландад]] удахгүй (3-р сарын 3-нд) цацагдана хэмээн зарлажээ. Хоёр өдрийн дараа тэрээр түүний хоёр дахь цомгийн эхний сингл "[[Green Light]]" нэртэй болохыг зарласан байна. 3-р сарын 3-нд тэр дараагийн цомгийнх нь нэр ''[[Melodrama]]'' болохыг, 2017 оны 6-р сарын 16-нд худалдаалагдаж эхлэхийг мэдэгдсэн байна. Долоо хоногийн дараа Lorde ''[[Melodrama]]'' цомгийн эхний промо сингл "[[Liability]]" -г сонсогчиддоо хүргэсэн аж. Lorde "[[Green Light]]" болон "[[Liability]]" дуунуудыг 3-р сарын 11-нд ''[[Saturday Night Live]]'' нэвтрүүлэгт анх удаа олон нийтийн өмнө амьдаар дуулжээ. Мөн тэрээр цомгийнхоо 11 дууны нэрийг 5-р сард зарласан бол цомгийн хоёр дахь сингл, "[[Perfect Places]]" 2017 оны 6-р сарын 1-нд худалдаалагдаж эхэлсэн байна. Харин сүүлийн промо сингл "[[Sober]]" 6-р сарын 9-нд цацагджээ. Одоогоор цомгоос "[[Green Light]]", "[[Perfect Places]]", "[[Homemade Dynamite]]" гэсэн гурван сингл цацагдаад байна. Гурав дахь сингл "[[Homemade Dynamite]]" нь соло хувилбараас гадна дуучин [[Khalid]], [[Post Malone]], [[SZA]] нартай хамтарсан remix хувилбараар цацагдсан билээ.


== Уран бүтээлийн хэв маяг ==
== Уран бүтээлийн хэв маяг ==

08:55, 26 Тавдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Lorde
Lorde Roskilde фестивалын үеэр, 2017 он
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрElla Marija Lani Yelich-O'Connor
Төрсөн1996 оны 11 сарын 7 (1996-11-07) Аукланд, Шинэ Зеланд
ХарьяалалШинэ Зеланд Шинэ Зеланд
Хөгжмийн урсгал
  • арт поп
  • инди поп
  • электропоп
  • алтернатив
Мэргэжил
Идэвхтэй2012 – одоог хүртэл
Студи
  • Universal Music Group
  • Lava
  • Republic
Хамтардаг уран бүтээлчид
  • Жоел Литтл
  • Жек Антонофф
  • Калид
Цахим хуудасlorde.co.nz

Ella Marija Lani Yelich-O'Connor буюу Элла Мария Лени Елик-О'Коннор нь (1996 оны 11-р сарын 7-нд төрсөн), бидний сайн мэдэх Lorde (Лорд) хэмээх тайзны нэрээрээ дэлхийд танигдсан, Хорват/Шинэ Зеланд гаралтай дуучин/дуу зохиогч билээ. Тэрбээр багаасаа дуулах сонирхолтой байсан бөгөөд өсвөр насандаа Universal Music Group-д нэгдэж, түүний продюсероор Жоел Литтл ажиллахаар болжээ. Lorde дөнгөж 16 насандаа анхныхаа EP болох The Love Club EP (2012)-ийг цацсан нь Шинэ Зеланд болон Австрали улсуудын чартын хоёрдугаарт бичигдэж байв.

Түүний анхны сингл нь "Royals" байсан ба энэ сингл дэлхий даяар хит болж чадсанаас гадна Lorde АНУ-ын хөгжмийн чарт болох Billboard-ийг тэргүүлсэн 1987 оноос хойшх хамгийн залуу дуучин болж чаджээ. Түүний дебют цомог нь 2013 онд Pure Heroine нэртэйгээр цацагдаж байсан ба хөгжмийн шүүмжлэгчдээс онц сайн үнэлгээг авч байсан энэ цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо Шинэ Зеланд болон Aвстрали улсуудын чартыг тэргүүлж АНУ-д гуравдугаарт бичигдэж байсан аж. Тухайн жилдээ Lorde The Hunger Games киноны цомгийн ажилд оролцсон ба 2014 онд цацагдсан The Hunger Games: Mockingjay – Part 1 киноны саундтрекийн тэргүүн сингл нь Lorde-ийн "Yellow Flicker Beat" байв. Гурван жилийн дараа буюу 2017 оны 6-р сарын 16-нд Lorde Melodrama нэртэй цомгоо гаргасан юм. Энэ цомгийн тэргүүн сингл "Green Light"[1] нэртэйгээр 3-р сард цацагдаж байжээ. Melodrama цомгийн ерөнхий продюсероор Жек Антонофф ажилласан ба энэ цомог худалдаалагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо л АНУ, Канад, Шинэ Зеланд, Австрали улсуудын чартыг тэргүүлэн, хөгжмийн шүүмжлэгчдээс Кендрик Ламар-ын DAMN. цомгийн хамтаар оны шилдэг цомог гэх цолыг хүртэж байв.

Lorde-ийн хөгжмийн стил нь альтернатив хөгжимтэй салшгүй холбоотой. Тэрбээр хоёр удаагийн Грэмми-ийн шагналт, нэг Brit Awards-ийн шагналт мөн 18 удаагийн Шинэ Зеландын хөгжмийн наадам-ын шагналтан билээ. 2013 онд тэрбээр Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж чадсан ба мөн тухайн жилдээ Forbes сэтгүүлийн "30 Under 30" буюу "30-с дооших насны 30 алдартан"-ы нэгээр тодорч байв.

Карьер ба амьдрал

1996-2008: Бага насандаа

Тэрбээр 1996 оны 11-р сарын 7-нд Шинэ Зеланд улсын Такапуна дүүрэгт барилгын инженер Вик О'Коннор болон Хорват гаралтай зохиолч Сониа Елич нарын охин болон мэндэлжээ. Тэрбээр дээрээ Жерри хэмээх 1 эгч, Анжело нэртэй 1 ах, Индиа хэмээх нэг дүүтэй аж.

5 настайдаа Lorde жүжгийн дугуйланд явж өөрийгөө нээх, илэрхийлэх чадварт суралцжээ. Түүний ээж түүнд үргэлж ном авч өгдөг байсан талаар Lorde хэлэхдээ "Миний ээж миний үг зохиох чадварыг нээж өгсөн гэж би боддог. Учир нь тэр үргэлж надад олон төрлийн ном худалдаж авч өгч байсанд би талархдаг" хэмээн хэлж байжээ.

Мөн тэрээр багадаа нетболл тоглодог байсан ба хожим түүний хамтрагч Элиса МкКартни өндрийн харайлтын төрөлд олимпын хүрэл медаль[2] хүртсэн байдаг.

2009-2011: Карьерын эхлэл

Lorde болон Луй МкДоналд 2010 онд The Vic Unplugged нэвтрүүлгийн үеэр

2009 оны 5-р сард Lorde болон түүний хамтрагч Луй МкДоналд нар Belmont Intermediate School-ийн урлагийн тэмцээний ялагч болж байжээ. 2009 оны 8-р сарын 13-нд, Lorde болон Луй нар Шинэ Зеландын радиогийн нэвтрүүлэгч Jim Mora-ийн өдрийн ярилцлагад орох урилга авч байв. Тэд энэ нэвтрүүлгийн үеэр Pixie Lott-ийн "Mama Do (Uh Oh, Uh Oh)" болон Kings of Leon хамтлагийн "Use Somebody" дууг коверлэж байв. МкДоналдын аав Иан тэдний гэртээ коверлож хийсэн дуунуудыг Universal Music Group-ийн агент МкЛаклан руу илгээж байсан ба 2009 онд тэд UMG-ийн академид элсэн оржээ. Мөн Lorde Belmont Intermediate School-ийн хамтлагт багтаж байсан ба тэд North Shore Battle of the Bands finals тэмцээнд гуравдугаар байр эзэлж байжээ.

2010 онд тэд "Элла & Луй" нэртэйгээр Шинэ Зеландын кафе болон нэвтрүүлгүүдэд дуулж байсан аж. Дурдвал, 8-р сарын 15-нд The Leigh Sawmill Cafe-д, 8-р сарын 20-нд Roasted Addiqtion Cafe in Kingsland-д, хамгийн том тоглолтоо Victoria Theatre-ийн The Vic Unplugged тайзан дээр хийж байжээ.

Lorde 2011 онд өөрийн зохиосон дуунуудаа The Vic Unplugged II хэвтрүүлгийн үеэр 15 настайдаа дуулж байв.

Lorde жилийн турш долоо хоногт хоёр удаа академидаа тогтмол явж байсан ба удалгүй 2011 онд UMG дасгалжуулагч Frances Dickinson-ийг халсан аж. Энэ хугацаанд тэр хэрхэн үг нийлүүлэх, дууны үг зохиох тал дээрээ анхаарч байв. Тэрээр анх удаа өөрийн зохиосон дуунуудаа олон нийтэд The Vic Unplugged II нэвтрүүлгээр цацжээ. Түүний агент МкЛаклан Lorde-г продюсер, дуу зохиогч Joel Little-тэй танилцуулж өгснөөр түүний амжилтын гараа эхэлсэн юм. Тэд анх 5 дуутай EP-г гурван долоо хоногийн дотор зохиосон байдаг.

2012-2015: Pure Heroine ба The Hunger Games киноны дуунууд

2013 оны 9-р сард Decibel фестивалийн үеэр.

2012 оны намар Lorde нэгэн EP-г The Love Club гэсэн гарчигтайгаар өөрийн SoundCloud хаягаар үнэгүй татаж авах боломжтой байрлуулсан байна. Тус ЕР 60,000 үнэгүй таталт хийгдсэний дараагаар UMG 2013 оны 3-р сард худалдаанд гаргажээ. Худалдаанд гарсаар удаагүй тус ЕР Шинэ Зеланд болон Австрали улсуудын чартад хоёрдугаарт бичигдэж оргил амжилтаа үзүүлж байв. Тухайн жилийн 6-р сардаа Lorde тус ЕР-ээс "Royals"-ийг сингл болгон цацсан нь Австрали, Шинэ Зеланд төдийгүй дэлхий даяар хит болж, АНУ-ын Billboard чартыг 9 долоо хоног дараалан тэргүүлж байжээ. Энэ амжилт нь түүнийг Billboard чартыг тэргүүлсэн 1987 оноос хойших хамгийн залуу дуучин болгож чаджээ. Royals сингл нь 2014 оны Грэмми-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд "Оны шилдэг дуу", "Оны шилдэг поп үзүүлбэр" гэсэн хоёр төрөлд ялалт байгуулсан билээ.

2013 оны 9-р сард тэрбээр өөрийн анхны студи цомог болох Pure Heroine цомгоо гаргажээ. Энэ цомог худалдаалагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо Австрали, Шинэ Зеланд улсуудын чартыг тэргүүлэхээс гадна, Их Британи, Канад, Ирланд, Норвеги гэх зэрэг орнуудын чартын эхний 5 байранд орсон байна. Харин АНУ-ын Billboard[3] чартын хувьд гуравдугаар байранд бичигдсэнээс гадна дэлхий даяар 2013 онд 1.5 сая хувь, 2014 онд 1.33 сая хувь тус тус борлогджээ.

Pure Heroine цомгийн амжилтын хувьд гэвэл, тус цомгоос 4 сингл цацсан ба эхний сингл "Royals" дэлхий дахины хит болж, үүний дараах сингл "Tennis Court" нь Шинэ Зеланд улсын чартыг тэргүүлсэн бол гурав дахь сингл "Team" улс болгоны чартын эхний 10-т бичигдэж байв. "Glory And Gore" нь В-side дуу (зөвхөн цомгийн Extended Version дээр байрлаж буй) "No Better"-тэй хамт тус цомгийн сүүлийн сингл болон цацагджээ. Мөн оны 9-р сард Lorde Tears for Fears хамтлагийн "Everybody Wants To Rule The World" дууг коверлон дуулсан нь The Hunger Games: Catching Fire киноны дууны цомогт багтжээ. Мөн энэ онд тэрээр зурагчин Жеймс Лов-той үерхэж эхэлсэн байна.

Lorde 2014 оны Lollapalooza наадмын бүрэлдэхүүнд багтаж байжээ.

Мөн оны 12-р сард, Lorde 2 дахь цомгийнхоо ажилд орсон гэж мэдэгдсэн юм. Харин 2014 оны 6-р сард тэрээр хоёр дахь цомгийнхоо талаар хэлэхдээ яарахгүй байгаагаа, мөн дебют цомгоосоо шал өөр цомог болох байх гэж хэлсэн ажээ. 2014 оны эхний хагаст тэрбээр фестивалиудад оролцож эхэлсэн ба дурдвал, СиднейLaneway Festival, Хойд Америкийн Lollapalooza, мөн Калифорни мужид болсон Coachella наадмууд юм.

The Love Club EP болон Pure Heroine цомгуудын амжилтын дараа Lorde аялан тоглолт зарлаж эхэлжээ. Тухайлбал 2014 оны эхээр Хойд Америкт, зун Далайн орнуудаар, мөн 8-р сард дахин Хойд Америкт хийгджээ. Мөн 2014 оны 4-р сард тэрээр Нирвана хамтлагийн Рок-н-Ролл-ын алдрын танхимд бичигдэх ёслолд хамтлагийн хамтаар "All Apologies" дууг дуулсан байна.

2014 оны намар, Lorde дахин Lollapalooza наадамд оролцсон нь Чикаго хотод болжээ. Түүнийг шүүмжлэгчид өндрөөр үнэлж байсан бөгөөд Billboard тухайн наадмын шилдэг таван үзүүлбэрийн нэг хэмээн тодотгожээ.

Түүний дараагийн сингл "Yellow Flicker Beat" 2014 оны 9-р сарын 24-нд The Hunger Games: Mockingjay — Part 1 цомгийн эхний сингл болж худалдаалагдаж эхэлжээ. Энэ цомогт түүний 4 дуу байдаг бөгөөд тэрбээр продьюсерээр ажилласан байна. 2014 оны 11-р сард буюу түүний төрсөн өдрөөр тэр 11 сая долларын орлоготой ажилласан гэсэн мэдээлэл гарчээ. 2015 онд Lorde Disclosure хамтлагийн "Magnets" дууг дуулсан бөгөөд энэ нь Disclosure хамтлагийн хоёр дахь цомог Caracal-ийн дөрөв дэх сингл болон цацагдсан юм.

2016-одоог хүртэл: Melodrama

Лорд 2017 оны зун Дани улсад зохиогдсон [Roskilde Festival

-д оролцсон]]2016 оны Brit Awards-ын үеэр, Lorde дуучин Девид Боуи-д хүндлэл үзүүлэхээр түүний "Life on Mars" дууг дуулсан байна. Энэ нь Billboard сэтгүүлийн дурдсанаар Lorde 2013 оны өвөл шинэ цомгийн ажил эхэлсэн гэж хэлсэнтэй холбоотой гэж үзжээ. Харин 2016 оны 8-р сард өөрийн Instagram хаягаар шинэ цомгийн тухайд гэвэл дуунууд бичигдсэн, одоо продьюсерлэлтийн шатандаа явж байгааг дуулгажээ. 11-р сард нь тэрбээр өөрийн Facebook аккаунтдаа "Pure Heroine цомог бол миний өсвөр насны амьдрал, ялалт, гутрал, баясал бүгдийг илтгэж чадсан. Амьдралд олдох боломж бүрийг ашиглаж чадвал бид хэзээ ч бүтэлгүйтэхгүйг би ойлгосон. Тиймээс л би та нарт өөрийнхөө шинэ ертөнцийг нээн харуулахыг хүссэн" хэмээн бичжээ.

Лорд 2017 оны Osheaga Festival-д дуулж байгаа нь

Үүнээс ердөө 3 сарын дараа түүний лабел Republic Records Instagram-аар дамжуулан ойрын хугацаанд цацагдах дуунуудыг танилцуулахдаа 3-р сарын 7-нд түүний шинэ дууг "Гарчиг тодорхойгүй" хэмээн зарлаад, дараа нь устгажээ. Дараа нь буюу 2017 оны 2-р сарын 26-нд Lorde өөрийнхөө шинэ дууг Шинэ Зеландад удахгүй (3-р сарын 3-нд) цацагдана хэмээн зарлажээ. Хоёр өдрийн дараа тэрээр түүний хоёр дахь цомгийн эхний сингл "Green Light" нэртэй болохыг зарласан байна. 3-р сарын 3-нд тэр дараагийн цомгийнх нь нэр Melodrama болохыг, 2017 оны 6-р сарын 16-нд худалдаалагдаж эхлэхийг мэдэгдсэн байна. Долоо хоногийн дараа Lorde Melodrama цомгийн эхний промо сингл "Liability" -г сонсогчиддоо хүргэсэн аж. Lorde "Green Light" болон "Liability" дуунуудыг 3-р сарын 11-нд Saturday Night Live нэвтрүүлэгт анх удаа олон нийтийн өмнө амьдаар дуулжээ. Мөн тэрээр цомгийнхоо 11 дууны нэрийг 5-р сард зарласан бол цомгийн хоёр дахь сингл, "Perfect Places" 2017 оны 6-р сарын 1-нд худалдаалагдаж эхэлсэн байна. Харин сүүлийн промо сингл "Sober" 6-р сарын 9-нд цацагджээ. Одоогоор цомгоос "Green Light", "Perfect Places", "Homemade Dynamite" гэсэн гурван сингл цацагдаад байна. Гурав дахь сингл "Homemade Dynamite" нь соло хувилбараас гадна дуучин Khalid, Post Malone, SZA нартай хамтарсан remix хувилбараар цацагдсан билээ.

Уран бүтээлийн хэв маяг

Түүнд нөлөөлсөн уран бүтээлчид

Lorde-д хамгийн ихээр нөлөөлсөн уран бүтээлчид. Grimes (зүүн), Fleetwood Mac (баруун)

Lorde багаасаа америк жазз урсгалын Billie Holiday, соул хөгжмийн Sam CookeEtta James болон Otis Redding нарыг сонсож өсжээ. Тэрээр эцэг эхчүүдийнхээ дуртай дуучид буюу Cat Stevens, Neil Young мөн Fleetwood Mac нарыг сонсдог байжээ. Lorde Fleetwood Mac хамтлагийн Rumours цомгийг "төгс цомог" хэмээн үнэлж байсан ба тэр мөн реппер J.Cole, электроник хөгжмийн гайхалтай продюсеруудыг хүндэлдэг. Тэрбээр реп дууг таашаадаг ч үүнд ямар ч амьдралгүй, зүгээр л нэгэн баян тансаг зүйлсийн тухай дуулагддаг учраас өөрийнхөө дууны үгэн дээр түлхүү ач холбогдол өгөх болсон тухайгаа, "Би олон хип хоп дуунууд мэднэ. Гэхдээ тэдгээр дуунуудад миний болон найз нарын минь амьдралтай холбоотой нэг ч үг байгаагүйд би их гайхдаг. Би найз нартайгаа үе үе гарч, зугаацсаныхаа дараа шөнө болсон хойно ганцаараа гэрлүүгээ явган харьдаг байлаа. Энэ тухай яагаад нэг ч дуу байдаггүй юм бол оо? Яагаад би иймэрхүү дуу хийж болохгүй гэж би бодсон." хэмээн Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрээр дуучин Кэти Перри, Жастин Тимберлэйк, Бруно Марс нарыг хүндэлдэгээ Грэммийн шагнал авах үедээ илэрхийлж байжээ.[4]

Түүний хэв маяг

[[:Image:|"Royals"]]

[[Image:|180px|noicon]]

Энэ дуу нь баян тансаг амьдралын хэв маягийг ёжлон өгүүлдэг ба Pure Heroine цомгийн эхний сингл болон цацагдсан билээ.

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.

Lorde-ийн хөгжмийн хэв маяг поп, дрим поп, инди поп, электропоп, инди-электро, альтернатив урсгалтай салшгүй холбоотой. The Guardian сэтгүүлийн Пол Лестер Lorde-ийн хэв маягийг Скай ФеррейраЛана Дел Рей, Grimes нартай адилтгасан байдаг аж.

"Royals" дуунд түүний хоолой меццо-сопрано урсгалаар дуулагддаг. Lorde өөрийнхөө дуунуудаас дууных нь аяыг бус өөрийнхөө хоолойг хүргэхийг илүү хичээдэг аж. Тэрээр нэгэнтээ өөрийн хоолойн талаар ярихдаа, "Би аяз нэг их хэрэглэдэггүй учир миний дуунууд миний хоолойн дээр тулгуурлагддаг. Тийм ч учраас надад миний хоолойны эффект маш чухал" хэмээж байжээ. PopMatters сэтгүүлийн Эван Севди түүний хоолойг тодорхойлохдоо "онцгой, зөөлөн гэвч хүчирхэг" хэмээн хэлсэн бол Billboard-ийн Жесон Липшүйц түүний хоолойг "тэсрэмтгий, эффектив" хэмээж тодорхойлсон байдаг. Түүний хоолойг шүүмжлэгчид "электро, чихэрлэг, давс нь таарсан хоол мэт", харин зарим нь "хэтэрхий хүнд мэдрэмж төрүүлэхээр" хэмээн онцгойлсон байдаг билээ.

Олонд танигдсан түүх

Lorde хэмээх нэр нь түүний жинхэнэ нэр биш бөгөөд яагаад энэ нэрийг сонгосноо тайлбарлахдаа, "Би сургууль дээрээ найзуудтайгаа байхдаа, гэртээ даалгавраа хийгээд сууж байхдаа жирийн нэг дунд сургуулийн сурагч Элла, харин тайзан дээр гарахдаа Лорд болдог. Надад "Lord" гэдэг нэр эрхэмсэг хэдий ч бага зэрэг эршүүд санагддаг байсан. Би багаасаа л язгууртан угсааны зүйлс их татагддаг байсан болохоор энэ нэр надад таалагддаг. Харин арай эмэгтэйлэг болгохын тулд нэрнийхээ төгсгөлд "e" үсэг нэмчихсэн. Зарим хүмүүс үүнийг шашин шүтлэгтэй холбоотой гэж буруу ойлгодог юм шиг байна лээ." гэж хэлж байжээ. Мөн тэрээр 17 насандаа өөрийн найз залуугаас салсан бөгөөд, шалтгааныг нь тайлбарлахдаа, "Би найз залуугаасаа салчихсан. Миний анхны хайр байсан болохоор бид их дотно, бие биенийгээ дэмжигч байсан юм. Гэвч тэр намайг алдар нэрд хүрснийхээ дараа өөрийг нь тоохгүй, бусдад таалагдахыг хичээж эхэлсэн хэмээн намайг шүүмжилж, салсан. Тэр надад хүнд хэцүү зүйл тохиолдох болгонд дэмжлэг, урам зориг өгч байсан ачтан" хэмээн 2014 онд Teen Vogue сэтгүүлд өгч байсан ярилцлагандаа дурдаж байжээ.[5]

Нэр дэвшсэн шагналууд

Түүний амжилтын хажуугаар түүнд очих шагналууд ч ихэссэн юм. 2013 оны Шинэ Зеландын хөгжмийн наадмаар тэрээр 4 шагнал хүртсэн байдаг. "Royals" дуу нь 2013 онд Шинэ Зеланд улсын тухайн жилийнхээ хамгийн шилдэг дуунд олгодог ARPA Silver Scroll Awards-ыг хүртсэн байна. Тэрээр мөн Грэмми, Brit Awards, MTV Video Music Awards гэх мэт шагналуудыг хүртэж байжээ.[6] Тэрээр 2013 онд 2 төрлөөр Грэммийн шагнал хүртсэн байдгаас "Оны шилдэг дуу", "Оны шилдэг поп соло үзүүлбэр" номинацуудыг өөрийн болгосон байна. Мөн тэрээр 2017 онд дахин нэг ARPA Silver Scroll Awards хүртсэн нь Жек Антонофф, Жоел Литтл нартай хамтран зохиосон "Green Light" дуу юм. 2017 оны ARPA Silver Scroll Awards-д эхний шатанд 20 дуу нэрлэгдэж, түүнээс шилдэг 5 дуу шалгарсны ялагч нь "Green Light" юм.

Бүтээлүүд

Аялан тоглолтууд

Цахим холбоос

Холбоос

  1. "Lorde өөрийн шинэ цомгийн талаар зарим мэдээлэл өгөв". Diymag. Татаж авсан: 2017 оны 5-р сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  2. "Lorde сургуулийн найздаа олимдоос хүрэл медал авсных нь дараа баяр хүргэжээ". nzherald. Татаж авсан: 2016 оны 8-р сарын 21. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  3. "Lorde-ийн Billboard чартын түүх". Billboard. Татаж авсан: 2014 оны 7-р сарын 7. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  4. "Lorde-ийн Грэмми авах үедээ хэлсэн үг". Yahoo!. Татаж авсан: 2014 оны 1-р сарын 27. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  5. "Lorde хэмээх нэрний тухай". New York. Татаж авсан: 2013 оны 8-р сарын 19. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  6. "Lorde MTV VMA-ийн шилдэг рок видео шагналыг хүртсэн анхны эмэгтэй хүн болжээ". MTV. Татаж авсан: 2014 оны 8-р сарын 24. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)