Лорд: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
No edit summary |
||
Мөр 32: | Мөр 32: | ||
| website = {{url|lorde.co.nz}} |
| website = {{url|lorde.co.nz}} |
||
}} |
}} |
||
'''Ella Marija Lani Yelich-O'Connor''' буюу '''Элла Мария Лени Елик-О'Коннор''' нь (1996 оны 11-р сарын 7-нд төрсөн), |
'''Ella Marija Lani Yelich-O'Connor''' буюу '''Элла Мария Лени Елик-О'Коннор''' нь (1996 оны 11-р сарын 7-нд төрсөн), '''Lorde''' (Лорд) хэмээх тайзны нэрээрээ уран бүтээл туурвидаг, Шинэ Зеланд гаралтай дуучин, дуу зохиогч, продьюсер билээ. Тэрбээр түлхүү поп, альтернатив, электропоп урсгалын хэв маягтай. |
||
Лорд багаасаа л дуулах сонирхолтой байж, 13 настайгаасаа дуу бичиж эхэлсэн бөгөөд, анх 2012 онд "Royals" дуугаа цацсан нь дэлхий даяар хит болсон билээ. "Royals" дуу нь АНУ-ын [[Billboard Hot 100]]-ийг тэргүүлснээр Лорд тус чартыг тэргүүлсэн хамгийн залуу эмэгтэй дуучдын нэг болж байв. Тэрбээр 2013 онд анхны цомгоо ''Pure Heroine'' нэртэйгээр цацсан. Тухайн цомог нь чамлалтгүй амжилтыг үзүүлж, түүний нэрийг олонд танигдахад чухал нөлөө үзүүлсэн юм. |
|||
Түүний анхны сингл нь "[[Royals]]" байсан ба энэ сингл дэлхий даяар хит болж чадсанаас гадна Лорд АНУ-ын хөгжмийн чарт болох [[Billboard Hot 100]]-ийг тэргүүлсэн 1987 оноос хойшх хамгийн залуу дуучин болж чаджээ. Түүний дебют цомог нь 2013 онд ''[[Pure Heroine]]'' нэртэйгээр цацагдаж байсан ба хөгжмийн шүүмжлэгчдээс онц сайн үнэлгээг авч байсан энэ цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо Шинэ Зеланд болон Aвстрали улсуудын чартыг тэргүүлж АНУ-д гуравдугаарт бичигдэж байсан аж. Тухайн жилдээ Лорд ''[[The Hunger Games]]'' киноны цомгийн ажилд оролцсон ба 2014 онд цацагдсан ''The Hunger Games: Mockingjay – Part 1'' киноны саундтрекийн тэргүүн сингл нь Лордын "[[Yellow Flicker Beat]]" байв. Гурван жилийн дараа буюу 2017 оны 6-р сарын 16-нд Лорд ''[[Melodrama]]'' нэртэй цомгоо гаргасан юм. Энэ цомгийн тэргүүн сингл "[[Green Light]]"<ref>{{cite web|title=Lorde өөрийн шинэ цомгийн талаар зарим мэдээлэл өгөв|url=http://diymag.com/2017/05/19/lorde-revealed-details-melodrama-may-2017/|publisher=Diymag|accessdate=2017 оны 5-р сарын 9}}</ref> нэртэйгээр 3-р сард цацагдаж байжээ. ''[[Melodrama]]'' цомгийн ерөнхий продюсероор [[Жек Антонофф]] ажилласан ба энэ цомог худалдаалагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо л АНУ, Канад, Шинэ Зеланд, Австрали улсуудын чартыг тэргүүлэн, хөгжмийн шүүмжлэгчдээс [[Кендрик Ламар]]-ын ''[[DAMN.]]'' цомгийн хамтаар оны шилдэг цомог гэх цолыг хүртэж байв. |
|||
Ирэх жилдээ Лорд ''The Hunger Games'' киноны цомгийн ажилд оролцсоныг эс тооцвол 3 жил нам гүм байж байгаад, 2017 онд ''Melodrama'' цомгоороо хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн. Түүний хоёр дахь цомог нь нэлээдгүй амжилт үзүүлснээс гадна, цацагдсан даруйдаа л бүх цаг үеийн шилдэг цомгуудын нэгээр нэрлэгдэж эхэлсэн юм. |
|||
⚫ | |||
⚫ | Тэрбээр хоёр удаагийн [[Грэмми Авардс]]-ын шагналт, нэг Brit Awards-ийн шагналт мөн 18 удаагийн Шинэ Зеландын хөгжмийн наадмын шагналтан билээ. 2013 онд тэрбээр ''[[Time]]'' сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж чадсан ба мөн тухайн жилдээ ''[[Forbes сэтгүүл|Forbes]]'' сэтгүүлийн "30 Under 30" буюу "30-с дооших насны 30 алдартан"-ы нэгээр тодорч байв. |
||
== Карьер ба амьдрал == |
== Карьер ба амьдрал == |
13:26, 25 Арваннэгдүгээр сар 2020-ий байдлаарх засвар
Лорд | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Ella Marija Lani Yelich-O'Connor (Элла Мария Лени Елик-О'Коннор) |
Төрсөн | 1996 оны 11 сарын 7 Акланд, Шинэ Зеланд |
Харьяалал |
|
Хөгжмийн урсгал |
|
Мэргэжил |
|
Идэвхтэй | 2012–одоог хүртэл |
Студи |
|
Хамтардаг уран бүтээлчид |
|
Цахим хуудас | lorde |
Ella Marija Lani Yelich-O'Connor буюу Элла Мария Лени Елик-О'Коннор нь (1996 оны 11-р сарын 7-нд төрсөн), Lorde (Лорд) хэмээх тайзны нэрээрээ уран бүтээл туурвидаг, Шинэ Зеланд гаралтай дуучин, дуу зохиогч, продьюсер билээ. Тэрбээр түлхүү поп, альтернатив, электропоп урсгалын хэв маягтай.
Лорд багаасаа л дуулах сонирхолтой байж, 13 настайгаасаа дуу бичиж эхэлсэн бөгөөд, анх 2012 онд "Royals" дуугаа цацсан нь дэлхий даяар хит болсон билээ. "Royals" дуу нь АНУ-ын Billboard Hot 100-ийг тэргүүлснээр Лорд тус чартыг тэргүүлсэн хамгийн залуу эмэгтэй дуучдын нэг болж байв. Тэрбээр 2013 онд анхны цомгоо Pure Heroine нэртэйгээр цацсан. Тухайн цомог нь чамлалтгүй амжилтыг үзүүлж, түүний нэрийг олонд танигдахад чухал нөлөө үзүүлсэн юм.
Ирэх жилдээ Лорд The Hunger Games киноны цомгийн ажилд оролцсоныг эс тооцвол 3 жил нам гүм байж байгаад, 2017 онд Melodrama цомгоороо хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн. Түүний хоёр дахь цомог нь нэлээдгүй амжилт үзүүлснээс гадна, цацагдсан даруйдаа л бүх цаг үеийн шилдэг цомгуудын нэгээр нэрлэгдэж эхэлсэн юм.
Тэрбээр хоёр удаагийн Грэмми Авардс-ын шагналт, нэг Brit Awards-ийн шагналт мөн 18 удаагийн Шинэ Зеландын хөгжмийн наадмын шагналтан билээ. 2013 онд тэрбээр Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж чадсан ба мөн тухайн жилдээ Forbes сэтгүүлийн "30 Under 30" буюу "30-с дооших насны 30 алдартан"-ы нэгээр тодорч байв.
Карьер ба амьдрал
1996-2008: Бага насандаа
Тэрбээр 1996 оны 11-р сарын 7-нд Шинэ Зеланд улсын Такапуна дүүрэгт барилгын инженер Вик О'Коннор болон Хорват гаралтай зохиолч Сониа Елик нарын охин болон мэндэлжээ. Тэрбээр дээрээ Жерри хэмээх 1 эгч, Инди, Анжело хэмээх хоёр дүүтэй аж.
5 настайдаа Лорд жүжгийн дугуйланд явж өөрийгөө нээх, илэрхийлэх чадварт суралцжээ. Түүний ээж түүнд үргэлж ном авч өгдөг байсан талаар Лорд хэлэхдээ "Миний ээж миний үг зохиох чадварыг нээж өгсөн гэж би боддог. Учир нь тэр үргэлж надад олон төрлийн ном худалдаж авч өгч байсанд би талархдаг" хэмээн хэлж байжээ. Мөн тэрээр багадаа нетболл тоглодог байсан. 2016 онд түүний ангийн найз Элиса МкКартни өндрийн харайлтын төрөлд олимпын хүрэл медаль[1] хүртсэн байдаг.
2009-2011: Карьерын эхлэл
2009 оны 5-р сард Лорд болон түүний хамтрагч Луй МкДоналд нар Belmont Intermediate School-ийн урлагийн тэмцээний ялагч болж байжээ. 2009 оны 8-р сарын 13-нд, Лорд болон Луй нар Шинэ Зеландын радиогийн нэвтрүүлэгч Жим Морагийн өдрийн ярилцлагад орох урилга авч байв. Тэд энэ нэвтрүүлгийн үеэр Пикси Лотт-ийн "Mama Do (Uh Oh, Uh Oh)" болон Kings of Leon хамтлагийн "Use Somebody" дууг коверлэж байв. МкДоналдын аав Иан тэдний гэртээ коверлож хийсэн дуунуудыг Universal Music Group-ийн агент МкЛаклан руу илгээж байсан ба 2009 онд тэд UMG-ийн академид элсэн оржээ. Мөн Лорд Belmont Intermediate School-ийн хамтлагт багтаж байсан ба тэд North Shore Battle of the Bands finals тэмцээнд гуравдугаар байр эзэлж байжээ.
2010 онд тэд "Элла & Луй" нэртэйгээр Шинэ Зеландын кафе болон нэвтрүүлгүүдэд дуулж байсан аж. Дурдвал, 8-р сарын 15-нд The Leigh Sawmill Cafe-д, 8-р сарын 20-нд Roasted Addiqtion Cafe in Kingsland-д, хамгийн том тоглолтоо Victoria Theatre-ийн The Vic Unplugged тайзан дээр хийж байжээ.
Лорд жилийн турш долоо хоногт хоёр удаа академидаа тогтмол явж байсан ба удалгүй 2011 онд UMG дасгалжуулагч Frances Dickinson-ийг халсан аж. Энэ хугацаанд тэр хэрхэн үг нийлүүлэх, дууны үг зохиох тал дээрээ анхаарч байв. Тэрээр анх удаа өөрийн зохиосон дуунуудаа олон нийтэд The Vic Unplugged II нэвтрүүлгээр цацжээ. Түүний агент МкЛаклан Лордыг продюсер, дуу зохиогч Жоел Литтлтэй танилцуулж өгснөөр түүний амжилтын гараа эхэлсэн юм. Тэд анх 5 дуутай EP-г гурван долоо хоногийн дотор зохиосон байдаг.
2012-2015: Pure Heroine ба The Hunger Games киноны дуунууд
2012 оны намар Lorde нэгэн EP-г The Love Club гэсэн гарчигтайгаар өөрийн SoundCloud хаягаар үнэгүй татаж авах боломжтой байрлуулсан байна. Тус ЕР 60,000 үнэгүй таталт хийгдсэний дараагаар UMG 2013 оны 3-р сард худалдаанд гаргажээ. Худалдаанд гарсаар удаагүй тус ЕР Шинэ Зеланд болон Австрали улсуудын чартад хоёрдугаарт бичигдэж оргил амжилтаа үзүүлж байв. Тухайн жилийн 6-р сардаа Lorde тус ЕР-ээс "Royals"-ийг сингл болгон цацсан нь Австрали, Шинэ Зеланд төдийгүй дэлхий даяар хит болж, АНУ-ын Billboard чартыг 9 долоо хоног дараалан тэргүүлж байжээ. Энэ амжилт нь түүнийг Billboard чартыг тэргүүлсэн 1987 оноос хойших хамгийн залуу дуучин болгож чаджээ. Royals сингл нь 2014 оны Грэмми-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд "Оны шилдэг дуу", "Оны шилдэг поп үзүүлбэр" гэсэн хоёр төрөлд ялалт байгуулсан билээ.
2013 оны 9-р сард тэрбээр өөрийн анхны студи цомог болох Pure Heroine цомгоо гаргажээ. Энэ цомог худалдаалагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо Австрали, Шинэ Зеланд улсуудын чартыг тэргүүлэхээс гадна, Их Британи, Канад, Ирланд, Норвеги гэх зэрэг орнуудын чартын эхний 5 байранд орсон байна. Харин АНУ-ын Billboard[2] чартын хувьд гуравдугаар байранд бичигдсэнээс гадна дэлхий даяар 2013 онд 1.5 сая хувь, 2014 онд 1.33 сая хувь тус тус борлогджээ.
Pure Heroine цомгийн амжилтын хувьд гэвэл, тус цомгоос 4 сингл цацсан ба эхний сингл "Royals" дэлхий дахины хит болж, үүний дараах сингл "Tennis Court" нь Шинэ Зеланд улсын чартыг тэргүүлсэн бол гурав дахь сингл "Team" улс болгоны чартын эхний 10-т бичигдэж байв. "Glory And Gore" нь В-side дуу (зөвхөн цомгийн Extended Version дээр байрлаж буй) "No Better"-тэй хамт тус цомгийн сүүлийн сингл болон цацагджээ. Мөн оны 9-р сард Lorde Tears for Fears хамтлагийн "Everybody Wants To Rule The World" дууг коверлон дуулсан нь The Hunger Games: Catching Fire киноны дууны цомогт багтжээ. Мөн энэ онд тэрээр зурагчин Жеймс Лов-той үерхэж эхэлсэн байна.
Мөн оны 12-р сард, Lorde 2 дахь цомгийнхоо ажилд орсон гэж мэдэгдсэн юм. Харин 2014 оны 6-р сард тэрээр хоёр дахь цомгийнхоо талаар хэлэхдээ яарахгүй байгаагаа, мөн дебют цомгоосоо шал өөр цомог болох байх гэж хэлсэн ажээ. 2014 оны эхний хагаст тэрбээр фестивалиудад оролцож эхэлсэн ба дурдвал, Сидней-н Laneway Festival, Хойд Америкийн Lollapalooza, мөн Калифорни мужид болсон Coachella наадмууд юм.
The Love Club EP болон Pure Heroine цомгуудын амжилтын дараа Lorde аялан тоглолт зарлаж эхэлжээ. Тухайлбал 2014 оны эхээр Хойд Америкт, зун Далайн орнуудаар, мөн 8-р сард дахин Хойд Америкт хийгджээ. Мөн 2014 оны 4-р сард тэрээр Нирвана хамтлагийн Рок-н-Ролл-ын алдрын танхимд бичигдэх ёслолд хамтлагийн хамтаар "All Apologies" дууг дуулсан байна.
2014 оны намар, Lorde дахин Lollapalooza наадамд оролцсон нь Чикаго хотод болжээ. Түүнийг шүүмжлэгчид өндрөөр үнэлж байсан бөгөөд Billboard тухайн наадмын шилдэг таван үзүүлбэрийн нэг хэмээн тодотгожээ.
Түүний дараагийн сингл "Yellow Flicker Beat" 2014 оны 9-р сарын 24-нд The Hunger Games: Mockingjay — Part 1 цомгийн эхний сингл болж худалдаалагдаж эхэлжээ. Энэ цомогт түүний 4 дуу байдаг бөгөөд тэрбээр продюсерээр ажилласан байна. 2014 оны 11-р сард буюу түүний төрсөн өдрөөр тэр 11 сая долларын орлоготой ажилласан гэсэн мэдээлэл гарчээ. 2015 онд Lorde Disclosure хамтлагийн "Magnets" дууг дуулсан бөгөөд энэ нь Disclosure хамтлагийн хоёр дахь цомог Caracal-ийн дөрөв дэх сингл болон цацагдсан юм.
2016-одоог хүртэл: Melodrama
2016 оны Brit Awards-ын үеэр, Lorde дуучин Девид Боуи-д хүндлэл үзүүлэхээр түүний "Life on Mars" дууг дуулсан байна. Энэ нь Billboard сэтгүүлийн дурдсанаар Lorde 2013 оны өвөл шинэ цомгийн ажил эхэлсэн гэж хэлсэнтэй холбоотой гэж үзжээ. Харин 2016 оны 8-р сард өөрийн Instagram хаягаар шинэ цомгийн тухайд гэвэл дуунууд бичигдсэн, одоо продюсерлэлтийн шатандаа явж байгааг дуулгажээ. 11-р сард нь тэрбээр өөрийн Facebook аккаунтдаа "Pure Heroine цомог бол миний өсвөр насны амьдрал, ялалт, гутрал, баясал бүгдийг илтгэж чадсан. Амьдралд олдох боломж бүрийг ашиглаж чадвал бид хэзээ ч бүтэлгүйтэхгүйг би ойлгосон. Тиймээс л би та нарт өөрийнхөө шинэ ертөнцийг нээн харуулахыг хүссэн" хэмээн бичжээ.
Үүнээс ердөө 3 сарын дараа түүний лабел Republic Records Instagram-аар дамжуулан ойрын хугацаанд цацагдах дуунуудыг танилцуулахдаа 3-р сарын 7-нд түүний шинэ дууг "Гарчиг тодорхойгүй" хэмээн зарлаад, дараа нь устгажээ. Дараа нь буюу 2017 оны 2-р сарын 26-нд Lorde өөрийнхөө шинэ дууг Шинэ Зеландад удахгүй (3-р сарын 3-нд) цацагдана хэмээн зарлажээ. Хоёр өдрийн дараа тэрээр түүний хоёр дахь цомгийн эхний сингл "Green Light" нэртэй болохыг зарласан байна. 3-р сарын 3-нд тэр дараагийн цомгийнх нь нэр Melodrama болохыг, 2017 оны 6-р сарын 16-нд худалдаалагдаж эхлэхийг мэдэгдсэн байна. Долоо хоногийн дараа Lorde Melodrama цомгийн эхний промо сингл "Liability" -г сонсогчиддоо хүргэсэн аж. Lorde "Green Light" болон "Liability" дуунуудыг 3-р сарын 11-нд Saturday Night Live нэвтрүүлэгт анх удаа олон нийтийн өмнө амьдаар дуулжээ. Мөн тэрээр цомгийнхоо 11 дууны нэрийг 5-р сард зарласан бол цомгийн хоёр дахь сингл, "Perfect Places" 2017 оны 6-р сарын 1-нд худалдаалагдаж эхэлсэн байна. Харин сүүлийн промо сингл "Sober" 6-р сарын 9-нд цацагджээ. Одоогоор цомгоос "Green Light", "Perfect Places", "Homemade Dynamite" гэсэн гурван сингл цацагдаад байна. Гурав дахь сингл "Homemade Dynamite" нь соло хувилбараас гадна дуучин Khalid, Post Malone, SZA нартай хамтарсан remix хувилбараар цацагдсан билээ. Мөн Melodrama цомог нь 2018 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд "Оны шилдэг цомог" төрөлд нэр дэвшсэн байна.
Уран бүтээлийн хэв маяг
Түүнд нөлөөлсөн уран бүтээлчид
Lorde багаасаа жазз урсгалын Billie Holiday, соул хөгжмийн Sam Cooke, Etta James болон Otis Redding нарыг сонсож өсжээ. Тэрээр эцэг эхчүүдийнхээ дуртай дуучид буюу Cat Stevens, Neil Young мөн Fleetwood Mac нарыг сонсдог байжээ. Lorde Fleetwood Mac хамтлагийн Rumours цомгийг "төгс цомог" хэмээн үнэлж байсан ба тэр мөн реппер J.Cole, электроник хөгжмийн гайхалтай продюсеруудыг хүндэлдэг. Тэрбээр реп дууг таашаадаг ч үүнд ямар ч амьдралгүй, зүгээр л нэгэн баян тансаг зүйлсийн тухай дуулагддаг учраас өөрийнхөө дууны үгэн дээр түлхүү ач холбогдол өгөх болсон тухайгаа, "Би олон хип хоп дуунууд мэднэ. Гэхдээ тэдгээр дуунуудад миний болон найз нарын минь амьдралтай холбоотой нэг ч үг байгаагүйд би их гайхдаг. Би найз нартайгаа үе үе гарч, зугаацсаныхаа дараа шөнө болсон хойно ганцаараа гэрлүүгээ явган харьдаг байлаа. Энэ тухай яагаад нэг ч дуу байдаггүй юм бол оо? Яагаад би иймэрхүү дуу хийж болохгүй гэж би бодсон." хэмээн Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрээр дуучин Кэти Перри, Жастин Тимберлэйк, Бруно Марс нарыг хүндэлдэгээ Грэммийн шагнал авах үедээ илэрхийлж байжээ.[3]
Түүний ээж нь зохиолч ба түүнийг дууны үг бичихэд нь хамгийн том туслалцаа үзүүлдэг хүн гэж тэр хэлжээ. Lorde хоёр дахь цомог, Melodrama-гаа бичиж байхдаа хөгжмийн олон акулууд болох Phil Collins, Don Henley, Tom Petty, Joni Mitchell, Leonard Cohen, and Robyn нарыг илүү сонсож, санаа авчээ. Frank Ocean-ийн 2016 онд цацагдсан цомог Blonde түүнийг дуунууддаа "анти-дахилт"-ийг тусгах санааг анх түүнийг хоёр дахь цомгоо бичүүлж байхад нь өгчээ. Тэрээр Paul Simon-ий 1986 онд цацагдсан цомог Graceland болон Рианна-ийн 2016 оны цомог Anti нарыг Нью-Йорк хотод метронд явж байхдаа, өөрийн төрөлх Акленд хотод таксинд явж байхдаа сонсож байсан нь Melodrama-г төгс болгоход их хувь нэмэр оруулсан юм.
Түүний хэв маяг
|
|||||
Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай. |
Lorde-ийн хөгжмийн хэв маяг поп, дрим поп, инди поп, электропоп, инди-электро, альтернатив урсгалтай салшгүй холбоотой. The Guardian сэтгүүлийн Пол Лестер Lorde-ийн хэв маягийг Скай Феррейра, Лана Дел Рей, Grimes нартай адилтгасан байдаг аж.
"Royals" дуунд түүний хоолой меццо-сопрано урсгалаар дуулагддаг. Lorde өөрийнхөө дуунуудаас дууных нь аяыг бус өөрийнхөө хоолойг хүргэхийг илүү хичээдэг аж. Тэрээр нэгэнтээ өөрийн хоолойн талаар ярихдаа, "Би аяз нэг их хэрэглэдэггүй учир миний дуунууд миний хоолойн дээр тулгуурлагддаг. Тийм ч учраас надад миний хоолойны эффект маш чухал" хэмээж байжээ. PopMatters сэтгүүлийн Эван Севди түүний хоолойг тодорхойлохдоо "онцгой, зөөлөн гэвч хүчирхэг" хэмээн хэлсэн бол Billboard-ийн Жесон Липшүйц түүний хоолойг "тэсрэмтгий, эффектив" хэмээж тодорхойлсон байдаг. Түүний хоолойг шүүмжлэгчид "электро, чихэрлэг, давс нь таарсан хоол мэт", харин зарим нь "хэтэрхий хүнд мэдрэмж төрүүлэхээр" хэмээн онцгойлсон байдаг билээ.
Олонд танигдсан түүх
Lorde хэмээх нэр нь түүний жинхэнэ нэр биш бөгөөд яагаад энэ нэрийг сонгосноо тайлбарлахдаа, "Би сургууль дээрээ найзуудтайгаа байхдаа, гэртээ даалгавраа хийгээд сууж байхдаа жирийн нэг дунд сургуулийн сурагч Элла, харин тайзан дээр гарахдаа Лорд болдог. Надад "Lord" гэдэг нэр эрхэмсэг хэдий ч бага зэрэг эршүүд санагддаг байсан. Би багаасаа л язгууртан угсааны зүйлс их татагддаг байсан болохоор энэ нэр надад таалагддаг. Харин арай эмэгтэйлэг болгохын тулд нэрнийхээ төгсгөлд "e" үсэг нэмчихсэн. Зарим хүмүүс үүнийг шашин шүтлэгтэй холбоотой гэж буруу ойлгодог юм шиг байна лээ." гэж хэлж байжээ. Мөн тэрээр 17 насандаа өөрийн найз залуугаас салсан бөгөөд, шалтгааныг нь тайлбарлахдаа, "Би найз залуугаасаа салчихсан. Миний анхны хайр байсан болохоор бид их дотно, бие биенийгээ дэмжигч байсан юм. Гэвч тэр намайг алдар нэрд хүрснийхээ дараа өөрийг нь тоохгүй, бусдад таалагдахыг хичээж эхэлсэн хэмээн намайг шүүмжилж, салсан. Тэр надад хүнд хэцүү зүйл тохиолдох болгонд дэмжлэг, урам зориг өгч байсан ачтан" хэмээн 2014 онд Teen Vogue сэтгүүлд өгч байсан ярилцлагандаа дурдаж байжээ.[4]
2013 оны намар, Lorde Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж чадсан ба мөн тухайн жилдээ Forbes сэтгүүлийн "30 Under 30" буюу "30-с дооших насны 30 алдартан"-ы нэгээр тодорч байв. Тэрбээр энэ жагсаалтад багтсан хамгийн залуу алдартнуудын нэг билээ. Lorde-г Billboard сэтгүүлийн нүүрийг 2013 оны 9-р сард чимэхэд нь түүнийг "та нарын шинэ альтернатив рок шүтээн" хэмээн онцолж байжээ. Бритни Спирс түүний шүтэн бишрэгчдийн нэг бөгөөд "Lorde-ийн дуунууд маш онцгой, бас төгс" гэж хэлж байв.
Түүнийг One Direction хамтлагийн Харри Стайлс, Ниалл Хоран, дуучин Кэти Перри, Бритни Спирс, Тэйлор Свифт, Калид, Бруно Марс нараас эхлүүлээд маш олон алдартнууд түүнийг сонсох дуртай, шүтэн биширдгээ илэрхийлсэн юм.
Тэрээр тайзан дээр өөрийнхөөрөө байх дуртай ба эв хавгүй бүжгийн хөдөлгөөнөөрөө олонд танигдсан. Melodrama World Tour-д тэрээр дуунууддаа бүжгийн хөдөлгөөнүүд нэмсэн нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн байна. Тэрээр 2014 онд "Би бүжиглэхдээ тааруу. Магадгүй Girls' Generation хамтлагаар хичээл заалгуулах хэрэгтэй байх" хэмээн хэлж байжээ. Мөн Lorde К-Поп урсгалд дуртай ба "Солонгос хамтлагуудын дуунуудыг хааяа сонсоход тааламжтай, цоглог байдаг. Би нэг хамтлагт нь ч болтугай аяыг нь зохиож өгөх юм сан гэж боддог" гэж хэлж байв.
2017 оны сүүлчээр Lorde, Израиль улсад болох байсан тоглолтоо Израйлын засгийн газрын улс төрийн бодлого, Палестины хүмүүст хандах хандлага зэргийг эсэргүүцэх соёлын тэмцэлд нэгдэн цуцалсан нь олон маргаан дагуулсан байдаг.
Нэр дэвшсэн шагналууд
Түүний амжилтын хажуугаар түүнд очих шагналууд ч ихэссэн юм. 2013 оны Шинэ Зеландын хөгжмийн наадмаар тэрээр 4 шагнал хүртсэн байдаг. "Royals" дуу нь 2013 онд Шинэ Зеланд улсын тухайн жилийнхээ хамгийн шилдэг дуунд олгодог ARPA Silver Scroll Awards-ыг хүртсэн байна. Тэрээр мөн Грэмми, Brit Awards, MTV Video Music Awards гэх мэт шагналуудыг хүртэж байжээ.[5] Тэрээр 2013 онд 2 төрлөөр Грэммийн шагнал хүртсэн байдгаас "Оны шилдэг дуу", "Оны шилдэг поп соло үзүүлбэр" номинацуудыг өөрийн болгосон байна. Мөн тэрээр 2017 онд дахин нэг ARPA Silver Scroll Awards хүртсэн нь Жек Антонофф, Жоел Литтл нартай хамтран зохиосон "Green Light" дуу юм. 2017 оны ARPA Silver Scroll Awards-д эхний шатанд 20 дуу нэрлэгдэж, түүнээс шилдэг 5 дуу шалгарсны ялагч нь "Green Light" юм.
Бүтээлүүд
- The Love Club EP (2013)
- Pure Heroine (2013)
- Melodrama (2017)
Аялан тоглолтууд
- Pure Heroine Tour (2013-2014)
- Melodrama World Tour (2017-2018)
Цахим холбоос
Холбооc
- ↑ "Лорд сургуулийн найздаа олимпоос хүрэл медал авсных нь дараа баяр хүргэжээ". nzherald. Татаж авсан: 2016 оны 8-р сарын 21.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Lorde-ийн Billboard чартын түүх". Billboard. Татаж авсан: 2014 оны 7-р сарын 7.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Lorde-ийн Грэмми авах үедээ хэлсэн үг". Yahoo!. Татаж авсан: 2014 оны 1-р сарын 27.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Lorde хэмээх нэрний тухай". New York. Татаж авсан: 2013 оны 8-р сарын 19.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Lorde MTV VMA-ийн шилдэг рок видео шагналыг хүртсэн анхны эмэгтэй хүн болжээ". MTV. Татаж авсан: 2014 оны 8-р сарын 24.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help)