Jump to content

Лорд: Засвар хоорондын ялгаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 32: Мөр 32:
| website = {{url|lorde.co.nz}}
| website = {{url|lorde.co.nz}}
}}
}}
'''Ella Marija Lani Yelich-O'Connor''' буюу '''Элла Мария Лени Елик-О'Коннор''' нь (1996/11/7-нд төрсөн), '''Lorde''' (Лорд) хэмээх тайзны нэрээрээ уран бүтээл туурвидаг, Шинэ Зеланд гаралтай дуучин, дуу зохиогч, продьюсер билээ. Тэрбээр түлхүү поп, альтернатив, электропоп урсгалын хэв маягтай.

Лорд багаасаа л дуулах сонирхолтой байж, 13 настайгаасаа дуу бичиж эхэлсэн бөгөөд, анх 2012 онд "Royals" дуугаа цацсан нь дэлхий даяар хит болсон билээ. "Royals" дуу нь АНУ-ын [[Billboard Hot 100]]-ийг тэргүүлснээр Лорд тус чартыг тэргүүлсэн хамгийн залуу эмэгтэй дуучдын нэг болж байв. Тэрбээр 2013 онд анхны цомгоо ''Pure Heroine'' нэртэйгээр цацсан. Тухайн цомог нь чамлалтгүй амжилтыг үзүүлж, түүний нэрийг олонд танигдахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Ирэх жилдээ Лорд ''The Hunger Games'' киноны цомгийн ажилд оролцсоныг эс тооцвол 3 жил нам гүм байж байгаад, 2017 онд ''Melodrama'' цомгоороо хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн. Түүний хоёр дахь цомог нь нэлээдгүй амжилт үзүүлснээс гадна, цацагдсан даруйдаа л бүх цаг үеийн шилдэг цомгуудын нэгээр нэрлэгдэж эхэлсэн билээ.

Тэрбээр карьерынхаа туршид [[Грэммийн шагнал|Grammy Awards]], BRIT Awards зэрэг нийтдээ 50 гаруй шагнал хүртэж байсан ба 2013, 2014 онуудад Лорд ''Time'' сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж байсан ба мөн 2014 онд ''[[Форбс (сэтгүүл)|Форбс]]'' сэтгүүлийн "30 Under 30" буюу "30-с дооших насны 30 алдартан"-ы нэгээр тодорч байв.

Мөр 46: Мөр 46:

=== 2009-2011: Карьерын эхлэл ===
=== 2009-2011: Карьерын эхлэл ===
[[Файл:Ella and Louis TVU 2010.JPG|thumb|Лорд болон Луй МкДоналд 2010 онд The Vic Unplugged нэвтрүүлгийн үеэр|left]]2009 оны 5-р сард Лорд болон түүний хамтрагч Луй МкДоналд нар Belmont Intermediate School-ийн урлагийн тэмцээний ялагч болж байжээ. 2009 оны 8-р сарын 13-нд, Лорд болон Луй нар Шинэ Зеландын радиогийн нэвтрүүлэгч Жим Морагийн өдрийн ярилцлагад орох урилга авч байв. Тэд энэ нэвтрүүлгийн үеэр Пикси Лотт-ийн "Mama Do (Uh Oh, Uh Oh)" болон [[Kings of Leon]] хамтлагийн "Use Somebody" дууг коверлэж байв. МкДоналдын аав Иан тэдний гэртээ коверлож хийсэн дуунуудыг Universal Music Group-ийн агент МкЛаклан руу илгээж байсан ба 2009 онд тэд UMG-ийн академид элсэн оржээ. Мөн Лорд Belmont Intermediate School-ийн хамтлагт багтаж байсан ба тэд North Shore Battle of the Bands finals тэмцээнд гуравдугаар байр эзэлж байжээ.

2010 онд тэд "Элла & Луй" нэртэйгээр Шинэ Зеландын кафе болон нэвтрүүлгүүдэд дуулж байсан аж. Дурдвал, 8-р сарын 15-нд The Leigh Sawmill Cafe-д, 8-р сарын 20-нд Roasted Addiqtion Cafe in Kingsland-д, хамгийн том тоглолтоо Victoria Theatre-ийн ''The Vic Unplugged'' тайзан дээр хийж байжээ.

[[Файл:Ella Yelich O'Connor.png|thumb|Lorde 2011 онд өөрийн зохиосон дуунуудаа ''The Vic Unplugged II'' хэвтрүүлгийн үеэр 15 настайдаа дуулж байв.]]
[[Файл:Ella Yelich O'Connor.png|thumb|Lorde 2011 онд өөрийн зохиосон дуунуудаа ''The Vic Unplugged II'' хэвтрүүлгийн үеэр 15 настайдаа дуулж байв.]]
Лорд жилийн турш долоо хоногт хоёр удаа академидаа тогтмол явж байсан ба удалгүй 2011 онд [[Нэгдсэн загварчлалын хэл|UMG]] дасгалжуулагч Frances Dickinson-ийг халсан аж. Энэ хугацаанд тэр хэрхэн үг нийлүүлэх, дууны үг зохиох тал дээрээ анхаарч байв. Тэрээр анх удаа өөрийн зохиосон дуунуудаа олон нийтэд ''The Vic Unplugged II'' нэвтрүүлгээр цацжээ. Түүний агент МкЛаклан Лордыг продюсер, дуу зохиогч Жоел Литтлтэй танилцуулж өгснөөр түүний амжилтын гараа эхэлсэн юм. Тэд анх 5 дуутай EP-г гурван долоо хоногийн дотор зохиосон байдаг.

=== 2012-2015: ''Pure Heroine'' ба ''The Hunger Games'' киноны дуунууд ===
=== 2012-2015: ''Pure Heroine'' ба ''The Hunger Games'' киноны дуунууд ===
Мөр 62: Мөр 62:

[[Файл:Lorde Lollapalooza 2014 (2).jpg|thumb|left|Lorde 2014 оны Lollapalooza наадмын бүрэлдэхүүнд багтаж байжээ.]]
[[Файл:Lorde Lollapalooza 2014 (2).jpg|thumb|left|Lorde 2014 оны Lollapalooza наадмын бүрэлдэхүүнд багтаж байжээ.]]
Мөн оны 12-р сард, Lorde 2 дахь цомгийнхоо ажилд орсон гэж мэдэгдсэн юм. Харин 2014 оны 6-р сард тэрээр хоёр дахь цомгийнхоо талаар хэлэхдээ яарахгүй байгаагаа, мөн дебют цомгоосоо шал өөр цомог болох байх гэж хэлсэн ажээ. 2014 оны эхний хагаст тэрбээр фестивалиудад оролцож эхэлсэн ба дурдвал, [[Сидней]]-н [[Laneway Festival]], [[Хойд Америк|Хойд Америкийн]] [[Lollapalooza]], мөн [[Калифорни]] мужид болсон [[Coachella]] наадмууд юм.

''[[The Love Club EP]]'' болон ''[[Pure Heroine]]'' цомгуудын амжилтын дараа [[Lorde]] аялан тоглолт зарлаж эхэлжээ. Тухайлбал 2014 оны эхээр [[Хойд Америк|Хойд Америкт]], зун [[Австрали ба далайн орнууд|Далайн орнуудаар]], мөн 8-р сард дахин [[Хойд Америк|Хойд Америкт]] хийгджээ. Мөн 2014 оны 4-р сард тэрээр [[Нирвана (хамтлаг)|Нирвана]] хамтлагийн [[Рок-н-ролл|Рок-н-Ролл]]-ын алдрын танхимд бичигдэх ёслолд хамтлагийн хамтаар "[[All Apologies]]" дууг дуулсан байна.

2014 оны намар, [[Lorde]] дахин [[Lollapalooza]] наадамд оролцсон нь [[Чикаго]] хотод болжээ. Түүнийг шүүмжлэгчид өндрөөр үнэлж байсан бөгөөд ''[[Billboard Hot 100|Billboard]]'' тухайн наадмын шилдэг таван үзүүлбэрийн нэг хэмээн тодотгожээ.

Түүний дараагийн сингл "[[Yellow Flicker Beat]]" 2014 оны 9-р сарын 24-нд ''[[The Hunger Games: Mockingjay — Part 1]]'' цомгийн эхний сингл болж худалдаалагдаж эхэлжээ. Энэ цомогт түүний 4 дуу байдаг бөгөөд тэрбээр продюсерээр ажилласан байна. 2014 оны 11-р сард буюу түүний төрсөн өдрөөр тэр 11 сая долларын орлоготой ажилласан гэсэн мэдээлэл гарчээ. 2015 онд Lorde Disclosure хамтлагийн "Magnets" дууг дуулсан бөгөөд энэ нь Disclosure хамтлагийн хоёр дахь цомог ''Caracal''-ийн дөрөв дэх сингл болон цацагдсан юм.

=== 2016-одоог хүртэл: ''Melodrama'' ===
=== 2016-одоог хүртэл: ''Melodrama'' ===
[[File:RF 3006 Lorde@Arena Krists Luhaers-9 (35769382051).jpg|thumb|Лорд 2017 оны зун [[Дани]] улсад зохиогдсон [[Roskilde Festival]]-д оролцсон билээ]]2016 оны [[Brit Awards]]-ын үеэр, Lorde дуучин [[Девид Боуи-|Девид Боуи]]-д хүндлэл үзүүлэхээр түүний "[[Life on Mars]]" дууг дуулсан байна. Энэ нь ''[[Billboard Hot 100|Billboard]]'' сэтгүүлийн дурдсанаар Lorde 2013 оны өвөл шинэ цомгийн ажил эхэлсэн гэж хэлсэнтэй холбоотой гэж үзжээ. Харин 2016 оны 8-р сард өөрийн [[Инстаграм|Instagram]] хаягаар шинэ цомгийн тухайд гэвэл дуунууд бичигдсэн, одоо продюсерлэлтийн шатандаа явж байгааг дуулгажээ. 11-р сард нь тэрбээр өөрийн [[Facebook]] аккаунтдаа "''[[Pure Heroine]]'' цомог бол миний өсвөр насны амьдрал, ялалт, гутрал, баясал бүгдийг илтгэж чадсан. Амьдралд олдох боломж бүрийг ашиглаж чадвал бид хэзээ ч бүтэлгүйтэхгүйг би ойлгосон. Тиймээс л би та нарт өөрийнхөө шинэ ертөнцийг нээн харуулахыг хүссэн" хэмээн бичжээ.

[[File:Lorde Osheaga 2017.jpg|thumb|left|Лорд 2017 оны [[Osheaga Festival]]-д дуулж байгаа нь]]Үүнээс ердөө 3 сарын дараа түүний лабел [[Republic Records]] Instagram-аар дамжуулан ойрын хугацаанд цацагдах дуунуудыг танилцуулахдаа 3-р сарын 7-нд түүний шинэ дууг "Гарчиг тодорхойгүй" хэмээн зарлаад, дараа нь устгажээ. Дараа нь буюу 2017 оны 2-р сарын 26-нд Lorde өөрийнхөө шинэ дууг [[Шинэ Зеланд|Шинэ Зеландад]] удахгүй (3-р сарын 3-нд) цацагдана хэмээн зарлажээ. Хоёр өдрийн дараа тэрээр түүний хоёр дахь цомгийн эхний сингл "[[Green Light]]" нэртэй болохыг зарласан байна. 3-р сарын 3-нд тэр дараагийн цомгийнх нь нэр ''[[Melodrama]]'' болохыг, 2017 оны 6-р сарын 16-нд худалдаалагдаж эхлэхийг мэдэгдсэн байна. Долоо хоногийн дараа Lorde ''[[Melodrama]]'' цомгийн эхний промо сингл "[[Liability]]" -г сонсогчиддоо хүргэсэн аж. Lorde "[[Green Light]]" болон "[[Liability]]" дуунуудыг 3-р сарын 11-нд ''[[Saturday Night Live]]'' нэвтрүүлэгт анх удаа олон нийтийн өмнө амьдаар дуулжээ. Мөн тэрээр цомгийнхоо 11 дууны нэрийг 5-р сард зарласан бол цомгийн хоёр дахь сингл, "[[Perfect Places]]" 2017 оны 6-р сарын 1-нд худалдаалагдаж эхэлсэн байна. Харин сүүлийн промо сингл "[[Sober]]" 6-р сарын 9-нд цацагджээ. Одоогоор цомгоос "[[Green Light]]", "[[Perfect Places]]", "[[Homemade Dynamite]]" гэсэн гурван сингл цацагдаад байна. Гурав дахь сингл "[[Homemade Dynamite]]" нь соло хувилбараас гадна дуучин [[Khalid]], [[Post Malone]], [[SZA]] нартай хамтарсан remix хувилбараар цацагдсан билээ. Мөн [[Melodrama]] цомог нь 2018 оны [[Грэммийн шагнал]] гардуулах ёслолд "[[Оны шилдэг цомог]]" төрөлд нэр дэвшсэн байна.

== Уран бүтээлийн хэв маяг ==
== Уран бүтээлийн хэв маяг ==
Мөр 86: Мөр 86:
| footer = Lorde-д хамгийн ихээр нөлөөлсөн уран бүтээлчид. Grimes (зүүн), Fleetwood Mac (баруун)
| footer = Lorde-д хамгийн ихээр нөлөөлсөн уран бүтээлчид. Grimes (зүүн), Fleetwood Mac (баруун)
}}
}}
Lorde багаасаа жазз урсгалын [[Billie Holiday]], соул хөгжмийн [[Sam Cooke]], [[Etta James]] болон [[Otis Redding]] нарыг сонсож өсжээ. Тэрээр эцэг эхчүүдийнхээ дуртай дуучид буюу Cat Stevens, Neil Young мөн [[Fleetwood Mac]] нарыг сонсдог байжээ. Lorde Fleetwood Mac хамтлагийн ''[[Rumours]]'' цомгийг "төгс цомог" хэмээн үнэлж байсан ба тэр мөн реппер [[J.Cole]], электроник хөгжмийн гайхалтай продюсеруудыг хүндэлдэг. Тэрбээр [[реп]] дууг таашаадаг ч үүнд ямар ч амьдралгүй, зүгээр л нэгэн баян тансаг зүйлсийн тухай дуулагддаг учраас өөрийнхөө дууны үгэн дээр түлхүү ач холбогдол өгөх болсон тухайгаа, "Би олон [[хип хоп]] дуунууд мэднэ. Гэхдээ тэдгээр дуунуудад миний болон найз нарын минь амьдралтай холбоотой нэг ч үг байгаагүйд би их гайхдаг. Би найз нартайгаа үе үе гарч, зугаацсаныхаа дараа шөнө болсон хойно ганцаараа гэрлүүгээ явган харьдаг байлаа. Энэ тухай яагаад нэг ч дуу байдаггүй юм бол оо? Яагаад би иймэрхүү дуу хийж болохгүй гэж би бодсон." хэмээн ''[[Rolling Stone]]'' сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрээр дуучин [[Кэти Перри]], [[Жастин Тимберлэйк]], [[Бруно Марс]] нарыг хүндэлдэгээ [[Грэмми Авардс|Грэммийн шагнал]] авах үедээ илэрхийлж байжээ.<ref>{{cite web|title=Lorde-ийн Грэмми авах үедээ хэлсэн үг|url=https://www.yahoo.com/entertainment/news/lorde-rocks-straight-hair-during-grammys-2014-quot-025000120-us-weekly.html?ref=gs|publisher=Yahoo!|accessdate=2014 оны 1-р сарын 27}}</ref>

Түүний ээж нь зохиолч ба түүнийг дууны үг бичихэд нь хамгийн том туслалцаа үзүүлдэг хүн гэж тэр хэлжээ. Lorde хоёр дахь цомог, ''[[Melodrama]]''-гаа бичиж байхдаа хөгжмийн олон акулууд болох [[Phil Collins]], Don Henley, [[Tom Petty]], Joni Mitchell, Leonard Cohen, and Robyn нарыг илүү сонсож, санаа авчээ. [[Frank Ocean]]-ийн 2016 онд цацагдсан цомог ''Blonde'' түүнийг дуунууддаа "анти-дахилт"-ийг тусгах санааг анх түүнийг хоёр дахь цомгоо бичүүлж байхад нь өгчээ. Тэрээр [[Paul Simon]]-ий 1986 онд цацагдсан цомог ''Graceland'' болон [[Рианна]]-ийн 2016 оны цомог ''Anti'' нарыг [[Нью-Йорк хот|Нью-Йорк]] хотод метронд явж байхдаа, өөрийн төрөлх [[Акленд]] хотод таксинд явж байхдаа сонсож байсан нь ''[[Melodrama]]''-г төгс болгоход их хувь нэмэр оруулсан юм.

Мөр 98: Мөр 98:
| format = ogg
| format = ogg
}}
}}
Lorde-ийн хөгжмийн хэв маяг [[поп]], [[дрим поп]], инди поп, [[электропоп]], инди-электро, [[Альтернатив рок|альтернатив]] урсгалтай салшгүй холбоотой. ''[[The Guardian]]'' сэтгүүлийн Пол Лестер Lorde-ийн хэв маягийг [[Sky Ferreira|Скай Феррейра]], [[Lana Del Rey|Лана Дел Рей]], Grimes нартай адилтгасан байдаг аж.

"[[Royals]]" дуунд түүний хоолой меццо-сопрано урсгалаар дуулагддаг. Lorde өөрийнхөө дуунуудаас дууных нь аяыг бус өөрийнхөө хоолойг хүргэхийг илүү хичээдэг аж. Тэрээр нэгэнтээ өөрийн хоолойн талаар ярихдаа, "Би аяз нэг их хэрэглэдэггүй учир миний дуунууд миний хоолойн дээр тулгуурлагддаг. Тийм ч учраас надад миний хоолойны эффект маш чухал" хэмээж байжээ. [[PopMatters]] сэтгүүлийн Эван Севди түүний хоолойг тодорхойлохдоо "онцгой, зөөлөн гэвч хүчирхэг" хэмээн хэлсэн бол ''[[Billboard Hot 100|Billboard]]''-ийн Жесон Липшүйц түүний хоолойг "тэсрэмтгий, эффектив" хэмээж тодорхойлсон байдаг. Түүний хоолойг шүүмжлэгчид "электро, чихэрлэг, давс нь таарсан хоол мэт", харин зарим нь "хэтэрхий хүнд мэдрэмж төрүүлэхээр" хэмээн онцгойлсон байдаг билээ.

== Олонд танигдсан түүх ==
== Олонд танигдсан түүх ==
Lorde хэмээх нэр нь түүний жинхэнэ нэр биш бөгөөд яагаад энэ нэрийг сонгосноо тайлбарлахдаа, "Би сургууль дээрээ найзуудтайгаа байхдаа, гэртээ даалгавраа хийгээд сууж байхдаа жирийн нэг дунд сургуулийн сурагч Элла, харин тайзан дээр гарахдаа Лорд болдог. Надад "Lord" гэдэг нэр эрхэмсэг хэдий ч бага зэрэг эршүүд санагддаг байсан. Би багаасаа л [[Язгууртан|язгууртан угсааны]] зүйлс их татагддаг байсан болохоор энэ нэр надад таалагддаг. Харин арай эмэгтэйлэг болгохын тулд нэрнийхээ төгсгөлд "e" үсэг нэмчихсэн. Зарим хүмүүс үүнийг [[шашин]] шүтлэгтэй холбоотой гэж буруу ойлгодог юм шиг байна лээ." гэж хэлж байжээ. Мөн тэрээр 17 насандаа өөрийн найз залуугаас салсан бөгөөд, шалтгааныг нь тайлбарлахдаа, "Би найз залуугаасаа салчихсан. Миний анхны хайр байсан болохоор бид их дотно, бие биенийгээ дэмжигч байсан юм. Гэвч тэр намайг алдар нэрд хүрснийхээ дараа өөрийг нь тоохгүй, бусдад таалагдахыг хичээж эхэлсэн хэмээн намайг шүүмжилж, салсан. Тэр надад хүнд хэцүү зүйл тохиолдох болгонд дэмжлэг, урам зориг өгч байсан ачтан" хэмээн 2014 онд [[Teen Vogue]] сэтгүүлд өгч байсан ярилцлагандаа дурдаж байжээ.<ref>{{cite web|url=http://www.vulture.com/2013/08/lorde-101-who-is-this-16-year-old-singer.html|title=Lorde хэмээх нэрний тухай|publisher=New York|accessdate=2013 оны 8-р сарын 19}}</ref>

[[File:Lorde (Austin, Texas, 2014-10-12) (14919531183).jpg|thumb|right|Lorde [[ACL Music Festival]]-д]] 2013 оны намар, Lorde ''[[Time]]'' сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж чадсан ба мөн тухайн жилдээ ''[[Forbes (сэтгүүл)|Forbes]]'' сэтгүүлийн "30 Under 30" буюу "30-с дооших насны 30 алдартан"-ы нэгээр тодорч байв. Тэрбээр энэ жагсаалтад багтсан хамгийн залуу алдартнуудын нэг билээ. Lorde-г ''Billboard'' сэтгүүлийн нүүрийг 2013 оны 9-р сард чимэхэд нь түүнийг "та нарын шинэ [[альтернатив рок]] шүтээн" хэмээн онцолж байжээ. [[Бритни Спирс]] түүний шүтэн бишрэгчдийн нэг бөгөөд "Lorde-ийн дуунууд маш онцгой, бас төгс" гэж хэлж байв.
[[File:Lorde (Austin, Texas, 2014-10-12) (14919531183).jpg|thumb|right|Lorde [[ACL Music Festival]]-д]] 2013 оны намар, Lorde ''[[Time]]'' сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж чадсан ба мөн тухайн жилдээ ''[[Форбс (сэтгүүл)|Форбс]]'' сэтгүүлийн "30 Under 30" буюу "30-с дооших насны 30 алдартан"-ы нэгээр тодорч байв. Тэрбээр энэ жагсаалтад багтсан хамгийн залуу алдартнуудын нэг билээ. Lorde-г ''Billboard'' сэтгүүлийн нүүрийг 2013 оны 9-р сард чимэхэд нь түүнийг "та нарын шинэ [[альтернатив рок]] шүтээн" хэмээн онцолж байжээ. [[Бритни Спирс]] түүний шүтэн бишрэгчдийн нэг бөгөөд "Lorde-ийн дуунууд маш онцгой, бас төгс" гэж хэлж байв.

Түүнийг [[One Direction]] хамтлагийн [[Харри Стайлс]], [[Ниалл Хоран]], дуучин [[Кэти Перри]], [[Бритни Спирс]], [[Тэйлор Свифт]], [[Калид]], [[Бруно Марс]] нараас эхлүүлээд маш олон алдартнууд түүнийг сонсох дуртай, шүтэн биширдгээ илэрхийлсэн юм.

10:58, 29 Гуравдугаар сар 2022-ий байдлаарх засвар

Лорд
Лорд 2017 онд
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрElla Marija Lani Yelich-O'Connor
(Элла Мария Лени Елик-О'Коннор)
Төрсөн1996 оны 11 сарын 7 (1996-11-07) Акланд, Шинэ Зеланд
Харьяалал
Хөгжмийн урсгал
  • арт поп
  • инди поп
  • электропоп
  • алтернатив
Мэргэжил
Идэвхтэй2012–одоог хүртэл
Студи
  • Universal Music Group
  • Lava
  • Republic
Хамтардаг уран бүтээлчид
  • Жоел Литтл
  • Жек Антонофф
Цахим хуудасlorde.co.nz

Ella Marija Lani Yelich-O'Connor буюу Элла Мария Лени Елик-О'Коннор нь (1996/11/7-нд төрсөн), Lorde (Лорд) хэмээх тайзны нэрээрээ уран бүтээл туурвидаг, Шинэ Зеланд гаралтай дуучин, дуу зохиогч, продьюсер билээ. Тэрбээр түлхүү поп, альтернатив, электропоп урсгалын хэв маягтай.

Лорд багаасаа л дуулах сонирхолтой байж, 13 настайгаасаа дуу бичиж эхэлсэн бөгөөд, анх 2012 онд "Royals" дуугаа цацсан нь дэлхий даяар хит болсон билээ. "Royals" дуу нь АНУ-ын Billboard Hot 100-ийг тэргүүлснээр Лорд тус чартыг тэргүүлсэн хамгийн залуу эмэгтэй дуучдын нэг болж байв. Тэрбээр 2013 онд анхны цомгоо Pure Heroine нэртэйгээр цацсан. Тухайн цомог нь чамлалтгүй амжилтыг үзүүлж, түүний нэрийг олонд танигдахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Ирэх жилдээ Лорд The Hunger Games киноны цомгийн ажилд оролцсоныг эс тооцвол 3 жил нам гүм байж байгаад, 2017 онд Melodrama цомгоороо хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн. Түүний хоёр дахь цомог нь нэлээдгүй амжилт үзүүлснээс гадна, цацагдсан даруйдаа л бүх цаг үеийн шилдэг цомгуудын нэгээр нэрлэгдэж эхэлсэн билээ.

Тэрбээр карьерынхаа туршид Grammy Awards, BRIT Awards зэрэг нийтдээ 50 гаруй шагнал хүртэж байсан ба 2013, 2014 онуудад Лорд Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж байсан ба мөн 2014 онд Форбс сэтгүүлийн "30 Under 30" буюу "30-с дооших насны 30 алдартан"-ы нэгээр тодорч байв.

Карьер ба амьдрал

1996-2008: Бага нас

Тэрбээр 1996/11/7-нд Шинэ Зеланд улсад инженер Вик О'Коннор болон зохиолч Сониа Елик нарын хоёр дахь охин болон мэндэлжээ. 5 настайдаа Лорд жүжгийн дугуйланд явж, багаасаа л дуу хөгжим, шүлэг, уран зохиолд сонирхолтой байжээ. Лордын ээж, Сониа, зохиолч, яруу найрагч бөгөөд тэрбээр хэд хэдэн удаа өөрийнхөө дуу бичих чадварыг ээжтэйгээ ээжийгээ өөрийнх нь хамгийн том нөлөө үзүүлэгч хэмээн Түүний ээж түүнд үргэлж ном авч өгдөг байсан талаар Лорд хэлэхдээ "Миний ээж миний үг зохиох чадварыг нээж өгсөн гэж би боддог. Учир нь тэр үргэлж надад олон төрлийн ном худалдаж авч өгч байсанд би талархдаг" хэмээн хэлж байжээ.

2009-2011: Карьерын эхлэл

Лорд болон Луй МкДоналд 2010 онд The Vic Unplugged нэвтрүүлгийн үеэр

2009 оны 5-р сард Лорд болон түүний хамтрагч Луй МкДоналд нар Belmont Intermediate School-ийн урлагийн тэмцээний ялагч болж байжээ. 2009 оны 8-р сарын 13-нд, Лорд болон Луй нар Шинэ Зеландын радиогийн нэвтрүүлэгч Жим Морагийн өдрийн ярилцлагад орох урилга авч байв. Тэд энэ нэвтрүүлгийн үеэр Пикси Лотт-ийн "Mama Do (Uh Oh, Uh Oh)" болон Kings of Leon хамтлагийн "Use Somebody" дууг коверлэж байв. МкДоналдын аав Иан тэдний гэртээ коверлож хийсэн дуунуудыг Universal Music Group-ийн агент МкЛаклан руу илгээж байсан ба 2009 онд тэд UMG-ийн академид элсэн оржээ. Мөн Лорд Belmont Intermediate School-ийн хамтлагт багтаж байсан ба тэд North Shore Battle of the Bands finals тэмцээнд гуравдугаар байр эзэлж байжээ.

2010 онд тэд "Элла & Луй" нэртэйгээр Шинэ Зеландын кафе болон нэвтрүүлгүүдэд дуулж байсан аж. Дурдвал, 8-р сарын 15-нд The Leigh Sawmill Cafe-д, 8-р сарын 20-нд Roasted Addiqtion Cafe in Kingsland-д, хамгийн том тоглолтоо Victoria Theatre-ийн The Vic Unplugged тайзан дээр хийж байжээ.

Lorde 2011 онд өөрийн зохиосон дуунуудаа The Vic Unplugged II хэвтрүүлгийн үеэр 15 настайдаа дуулж байв.

Лорд жилийн турш долоо хоногт хоёр удаа академидаа тогтмол явж байсан ба удалгүй 2011 онд UMG дасгалжуулагч Frances Dickinson-ийг халсан аж. Энэ хугацаанд тэр хэрхэн үг нийлүүлэх, дууны үг зохиох тал дээрээ анхаарч байв. Тэрээр анх удаа өөрийн зохиосон дуунуудаа олон нийтэд The Vic Unplugged II нэвтрүүлгээр цацжээ. Түүний агент МкЛаклан Лордыг продюсер, дуу зохиогч Жоел Литтлтэй танилцуулж өгснөөр түүний амжилтын гараа эхэлсэн юм. Тэд анх 5 дуутай EP-г гурван долоо хоногийн дотор зохиосон байдаг.

2012-2015: Pure Heroine ба The Hunger Games киноны дуунууд

2013 оны 9-р сард Decibel фестивалийн үеэр.

2012 оны намар Lorde нэгэн EP-г The Love Club гэсэн гарчигтайгаар өөрийн SoundCloud хаягаар үнэгүй татаж авах боломжтой байрлуулсан байна. Тус ЕР 60,000 үнэгүй таталт хийгдсэний дараагаар UMG 2013 оны 3-р сард худалдаанд гаргажээ. Худалдаанд гарсаар удаагүй тус ЕР Шинэ Зеланд болон Австрали улсуудын чартад хоёрдугаарт бичигдэж оргил амжилтаа үзүүлж байв. Тухайн жилийн 6-р сардаа Lorde тус ЕР-ээс "Royals"-ийг сингл болгон цацсан нь Австрали, Шинэ Зеланд төдийгүй дэлхий даяар хит болж, АНУ-ын Billboard чартыг 9 долоо хоног дараалан тэргүүлж байжээ. Энэ амжилт нь түүнийг Billboard чартыг тэргүүлсэн 1987 оноос хойших хамгийн залуу дуучин болгож чаджээ. Royals сингл нь 2014 оны Грэмми-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд "Оны шилдэг дуу", "Оны шилдэг поп үзүүлбэр" гэсэн хоёр төрөлд ялалт байгуулсан билээ.

2013 оны 9-р сард тэрбээр өөрийн анхны студи цомог болох Pure Heroine цомгоо гаргажээ. Энэ цомог худалдаалагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо Австрали, Шинэ Зеланд улсуудын чартыг тэргүүлэхээс гадна, Их Британи, Канад, Ирланд, Норвеги гэх зэрэг орнуудын чартын эхний 5 байранд орсон байна. Харин АНУ-ын Billboard[1] чартын хувьд гуравдугаар байранд бичигдсэнээс гадна дэлхий даяар 2013 онд 1.5 сая хувь, 2014 онд 1.33 сая хувь тус тус борлогджээ.

Pure Heroine цомгийн амжилтын хувьд гэвэл, тус цомгоос 4 сингл цацсан ба эхний сингл "Royals" дэлхий дахины хит болж, үүний дараах сингл "Tennis Court" нь Шинэ Зеланд улсын чартыг тэргүүлсэн бол гурав дахь сингл "Team" улс болгоны чартын эхний 10-т бичигдэж байв. "Glory And Gore" нь В-side дуу (зөвхөн цомгийн Extended Version дээр байрлаж буй) "No Better"-тэй хамт тус цомгийн сүүлийн сингл болон цацагджээ. Мөн оны 9-р сард Lorde Tears for Fears хамтлагийн "Everybody Wants To Rule The World" дууг коверлон дуулсан нь The Hunger Games: Catching Fire киноны дууны цомогт багтжээ. Мөн энэ онд тэрээр зурагчин Жеймс Лов-той үерхэж эхэлсэн байна.

Lorde 2014 оны Lollapalooza наадмын бүрэлдэхүүнд багтаж байжээ.

Мөн оны 12-р сард, Lorde 2 дахь цомгийнхоо ажилд орсон гэж мэдэгдсэн юм. Харин 2014 оны 6-р сард тэрээр хоёр дахь цомгийнхоо талаар хэлэхдээ яарахгүй байгаагаа, мөн дебют цомгоосоо шал өөр цомог болох байх гэж хэлсэн ажээ. 2014 оны эхний хагаст тэрбээр фестивалиудад оролцож эхэлсэн ба дурдвал, СиднейLaneway Festival, Хойд Америкийн Lollapalooza, мөн Калифорни мужид болсон Coachella наадмууд юм.

The Love Club EP болон Pure Heroine цомгуудын амжилтын дараа Lorde аялан тоглолт зарлаж эхэлжээ. Тухайлбал 2014 оны эхээр Хойд Америкт, зун Далайн орнуудаар, мөн 8-р сард дахин Хойд Америкт хийгджээ. Мөн 2014 оны 4-р сард тэрээр Нирвана хамтлагийн Рок-н-Ролл-ын алдрын танхимд бичигдэх ёслолд хамтлагийн хамтаар "All Apologies" дууг дуулсан байна.

2014 оны намар, Lorde дахин Lollapalooza наадамд оролцсон нь Чикаго хотод болжээ. Түүнийг шүүмжлэгчид өндрөөр үнэлж байсан бөгөөд Billboard тухайн наадмын шилдэг таван үзүүлбэрийн нэг хэмээн тодотгожээ.

Түүний дараагийн сингл "Yellow Flicker Beat" 2014 оны 9-р сарын 24-нд The Hunger Games: Mockingjay — Part 1 цомгийн эхний сингл болж худалдаалагдаж эхэлжээ. Энэ цомогт түүний 4 дуу байдаг бөгөөд тэрбээр продюсерээр ажилласан байна. 2014 оны 11-р сард буюу түүний төрсөн өдрөөр тэр 11 сая долларын орлоготой ажилласан гэсэн мэдээлэл гарчээ. 2015 онд Lorde Disclosure хамтлагийн "Magnets" дууг дуулсан бөгөөд энэ нь Disclosure хамтлагийн хоёр дахь цомог Caracal-ийн дөрөв дэх сингл болон цацагдсан юм.

2016-одоог хүртэл: Melodrama

Лорд 2017 оны зун Дани улсад зохиогдсон Roskilde Festival-д оролцсон билээ

2016 оны Brit Awards-ын үеэр, Lorde дуучин Девид Боуи-д хүндлэл үзүүлэхээр түүний "Life on Mars" дууг дуулсан байна. Энэ нь Billboard сэтгүүлийн дурдсанаар Lorde 2013 оны өвөл шинэ цомгийн ажил эхэлсэн гэж хэлсэнтэй холбоотой гэж үзжээ. Харин 2016 оны 8-р сард өөрийн Instagram хаягаар шинэ цомгийн тухайд гэвэл дуунууд бичигдсэн, одоо продюсерлэлтийн шатандаа явж байгааг дуулгажээ. 11-р сард нь тэрбээр өөрийн Facebook аккаунтдаа "Pure Heroine цомог бол миний өсвөр насны амьдрал, ялалт, гутрал, баясал бүгдийг илтгэж чадсан. Амьдралд олдох боломж бүрийг ашиглаж чадвал бид хэзээ ч бүтэлгүйтэхгүйг би ойлгосон. Тиймээс л би та нарт өөрийнхөө шинэ ертөнцийг нээн харуулахыг хүссэн" хэмээн бичжээ.

Лорд 2017 оны Osheaga Festival-д дуулж байгаа нь

Үүнээс ердөө 3 сарын дараа түүний лабел Republic Records Instagram-аар дамжуулан ойрын хугацаанд цацагдах дуунуудыг танилцуулахдаа 3-р сарын 7-нд түүний шинэ дууг "Гарчиг тодорхойгүй" хэмээн зарлаад, дараа нь устгажээ. Дараа нь буюу 2017 оны 2-р сарын 26-нд Lorde өөрийнхөө шинэ дууг Шинэ Зеландад удахгүй (3-р сарын 3-нд) цацагдана хэмээн зарлажээ. Хоёр өдрийн дараа тэрээр түүний хоёр дахь цомгийн эхний сингл "Green Light" нэртэй болохыг зарласан байна. 3-р сарын 3-нд тэр дараагийн цомгийнх нь нэр Melodrama болохыг, 2017 оны 6-р сарын 16-нд худалдаалагдаж эхлэхийг мэдэгдсэн байна. Долоо хоногийн дараа Lorde Melodrama цомгийн эхний промо сингл "Liability" -г сонсогчиддоо хүргэсэн аж. Lorde "Green Light" болон "Liability" дуунуудыг 3-р сарын 11-нд Saturday Night Live нэвтрүүлэгт анх удаа олон нийтийн өмнө амьдаар дуулжээ. Мөн тэрээр цомгийнхоо 11 дууны нэрийг 5-р сард зарласан бол цомгийн хоёр дахь сингл, "Perfect Places" 2017 оны 6-р сарын 1-нд худалдаалагдаж эхэлсэн байна. Харин сүүлийн промо сингл "Sober" 6-р сарын 9-нд цацагджээ. Одоогоор цомгоос "Green Light", "Perfect Places", "Homemade Dynamite" гэсэн гурван сингл цацагдаад байна. Гурав дахь сингл "Homemade Dynamite" нь соло хувилбараас гадна дуучин Khalid, Post Malone, SZA нартай хамтарсан remix хувилбараар цацагдсан билээ. Мөн Melodrama цомог нь 2018 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд "Оны шилдэг цомог" төрөлд нэр дэвшсэн байна.

Уран бүтээлийн хэв маяг

Түүнд нөлөөлсөн уран бүтээлчид

Lorde-д хамгийн ихээр нөлөөлсөн уран бүтээлчид. Grimes (зүүн), Fleetwood Mac (баруун)

Lorde багаасаа жазз урсгалын Billie Holiday, соул хөгжмийн Sam Cooke, Etta James болон Otis Redding нарыг сонсож өсжээ. Тэрээр эцэг эхчүүдийнхээ дуртай дуучид буюу Cat Stevens, Neil Young мөн Fleetwood Mac нарыг сонсдог байжээ. Lorde Fleetwood Mac хамтлагийн Rumours цомгийг "төгс цомог" хэмээн үнэлж байсан ба тэр мөн реппер J.Cole, электроник хөгжмийн гайхалтай продюсеруудыг хүндэлдэг. Тэрбээр реп дууг таашаадаг ч үүнд ямар ч амьдралгүй, зүгээр л нэгэн баян тансаг зүйлсийн тухай дуулагддаг учраас өөрийнхөө дууны үгэн дээр түлхүү ач холбогдол өгөх болсон тухайгаа, "Би олон хип хоп дуунууд мэднэ. Гэхдээ тэдгээр дуунуудад миний болон найз нарын минь амьдралтай холбоотой нэг ч үг байгаагүйд би их гайхдаг. Би найз нартайгаа үе үе гарч, зугаацсаныхаа дараа шөнө болсон хойно ганцаараа гэрлүүгээ явган харьдаг байлаа. Энэ тухай яагаад нэг ч дуу байдаггүй юм бол оо? Яагаад би иймэрхүү дуу хийж болохгүй гэж би бодсон." хэмээн Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрээр дуучин Кэти Перри, Жастин Тимберлэйк, Бруно Марс нарыг хүндэлдэгээ Грэммийн шагнал авах үедээ илэрхийлж байжээ.[2]

Түүний ээж нь зохиолч ба түүнийг дууны үг бичихэд нь хамгийн том туслалцаа үзүүлдэг хүн гэж тэр хэлжээ. Lorde хоёр дахь цомог, Melodrama-гаа бичиж байхдаа хөгжмийн олон акулууд болох Phil Collins, Don Henley, Tom Petty, Joni Mitchell, Leonard Cohen, and Robyn нарыг илүү сонсож, санаа авчээ. Frank Ocean-ийн 2016 онд цацагдсан цомог Blonde түүнийг дуунууддаа "анти-дахилт"-ийг тусгах санааг анх түүнийг хоёр дахь цомгоо бичүүлж байхад нь өгчээ. Тэрээр Paul Simon-ий 1986 онд цацагдсан цомог Graceland болон Рианна-ийн 2016 оны цомог Anti нарыг Нью-Йорк хотод метронд явж байхдаа, өөрийн төрөлх Акленд хотод таксинд явж байхдаа сонсож байсан нь Melodrama-г төгс болгоход их хувь нэмэр оруулсан юм.

Түүний хэв маяг

[[:Image:|"Royals"]]

[[Image:|180px|noicon]]

Энэ дуу нь баян тансаг амьдралын хэв маягийг ёжлон өгүүлдэг ба Pure Heroine цомгийн эхний сингл болон цацагдсан билээ.

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.

Lorde-ийн хөгжмийн хэв маяг поп, дрим поп, инди поп, электропоп, инди-электро, альтернатив урсгалтай салшгүй холбоотой. The Guardian сэтгүүлийн Пол Лестер Lorde-ийн хэв маягийг Скай Феррейра, Лана Дел Рей, Grimes нартай адилтгасан байдаг аж.

"Royals" дуунд түүний хоолой меццо-сопрано урсгалаар дуулагддаг. Lorde өөрийнхөө дуунуудаас дууных нь аяыг бус өөрийнхөө хоолойг хүргэхийг илүү хичээдэг аж. Тэрээр нэгэнтээ өөрийн хоолойн талаар ярихдаа, "Би аяз нэг их хэрэглэдэггүй учир миний дуунууд миний хоолойн дээр тулгуурлагддаг. Тийм ч учраас надад миний хоолойны эффект маш чухал" хэмээж байжээ. PopMatters сэтгүүлийн Эван Севди түүний хоолойг тодорхойлохдоо "онцгой, зөөлөн гэвч хүчирхэг" хэмээн хэлсэн бол Billboard-ийн Жесон Липшүйц түүний хоолойг "тэсрэмтгий, эффектив" хэмээж тодорхойлсон байдаг. Түүний хоолойг шүүмжлэгчид "электро, чихэрлэг, давс нь таарсан хоол мэт", харин зарим нь "хэтэрхий хүнд мэдрэмж төрүүлэхээр" хэмээн онцгойлсон байдаг билээ.

Олонд танигдсан түүх

Lorde хэмээх нэр нь түүний жинхэнэ нэр биш бөгөөд яагаад энэ нэрийг сонгосноо тайлбарлахдаа, "Би сургууль дээрээ найзуудтайгаа байхдаа, гэртээ даалгавраа хийгээд сууж байхдаа жирийн нэг дунд сургуулийн сурагч Элла, харин тайзан дээр гарахдаа Лорд болдог. Надад "Lord" гэдэг нэр эрхэмсэг хэдий ч бага зэрэг эршүүд санагддаг байсан. Би багаасаа л язгууртан угсааны зүйлс их татагддаг байсан болохоор энэ нэр надад таалагддаг. Харин арай эмэгтэйлэг болгохын тулд нэрнийхээ төгсгөлд "e" үсэг нэмчихсэн. Зарим хүмүүс үүнийг шашин шүтлэгтэй холбоотой гэж буруу ойлгодог юм шиг байна лээ." гэж хэлж байжээ. Мөн тэрээр 17 насандаа өөрийн найз залуугаас салсан бөгөөд, шалтгааныг нь тайлбарлахдаа, "Би найз залуугаасаа салчихсан. Миний анхны хайр байсан болохоор бид их дотно, бие биенийгээ дэмжигч байсан юм. Гэвч тэр намайг алдар нэрд хүрснийхээ дараа өөрийг нь тоохгүй, бусдад таалагдахыг хичээж эхэлсэн хэмээн намайг шүүмжилж, салсан. Тэр надад хүнд хэцүү зүйл тохиолдох болгонд дэмжлэг, урам зориг өгч байсан ачтан" хэмээн 2014 онд Teen Vogue сэтгүүлд өгч байсан ярилцлагандаа дурдаж байжээ.[3]

Lorde ACL Music Festival

2013 оны намар, Lorde Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж чадсан ба мөн тухайн жилдээ Форбс сэтгүүлийн "30 Under 30" буюу "30-с дооших насны 30 алдартан"-ы нэгээр тодорч байв. Тэрбээр энэ жагсаалтад багтсан хамгийн залуу алдартнуудын нэг билээ. Lorde-г Billboard сэтгүүлийн нүүрийг 2013 оны 9-р сард чимэхэд нь түүнийг "та нарын шинэ альтернатив рок шүтээн" хэмээн онцолж байжээ. Бритни Спирс түүний шүтэн бишрэгчдийн нэг бөгөөд "Lorde-ийн дуунууд маш онцгой, бас төгс" гэж хэлж байв.

Түүнийг One Direction хамтлагийн Харри Стайлс, Ниалл Хоран, дуучин Кэти Перри, Бритни Спирс, Тэйлор Свифт, Калид, Бруно Марс нараас эхлүүлээд маш олон алдартнууд түүнийг сонсох дуртай, шүтэн биширдгээ илэрхийлсэн юм.

Тэрээр тайзан дээр өөрийнхөөрөө байх дуртай ба эв хавгүй бүжгийн хөдөлгөөнөөрөө олонд танигдсан. Melodrama World Tour-д тэрээр дуунууддаа бүжгийн хөдөлгөөнүүд нэмсэн нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн байна. Тэрээр 2014 онд "Би бүжиглэхдээ тааруу. Магадгүй Girls' Generation хамтлагаар хичээл заалгуулах хэрэгтэй байх" хэмээн хэлж байжээ. Мөн Lorde К-Поп урсгалд дуртай ба "Солонгос хамтлагуудын дуунуудыг хааяа сонсоход тааламжтай, цоглог байдаг. Би нэг хамтлагт нь ч болтугай аяыг нь зохиож өгөх юм сан гэж боддог" гэж хэлж байв.

2017 оны сүүлчээр Lorde, Израил улсад болох байсан тоглолтоо Израйлын засгийн газрын улс төрийн бодлого, Палестины хүмүүст хандах хандлага зэргийг эсэргүүцэх соёлын тэмцэлд нэгдэн цуцалсан нь олон маргаан дагуулсан байдаг.

Нэр дэвшсэн шагналууд

Түүний амжилтын хажуугаар түүнд очих шагналууд ч ихэссэн юм. 2013 оны Шинэ Зеландын хөгжмийн наадмаар тэрээр 4 шагнал хүртсэн байдаг. "Royals" дуу нь 2013 онд Шинэ Зеланд улсын тухайн жилийнхээ хамгийн шилдэг дуунд олгодог ARPA Silver Scroll Awards-ыг хүртсэн байна. Тэрээр мөн Грэмми, Brit Awards, MTV Video Music Awards гэх мэт шагналуудыг хүртэж байжээ.[4] Тэрээр 2013 онд 2 төрлөөр Грэммийн шагнал хүртсэн байдгаас "Оны шилдэг дуу", "Оны шилдэг поп соло үзүүлбэр" номинацуудыг өөрийн болгосон байна. Мөн тэрээр 2017 онд дахин нэг ARPA Silver Scroll Awards хүртсэн нь Жек Антонофф, Жоел Литтл нартай хамтран зохиосон "Green Light" дуу юм. 2017 оны ARPA Silver Scroll Awards-д эхний шатанд 20 дуу нэрлэгдэж, түүнээс шилдэг 5 дуу шалгарсны ялагч нь "Green Light" юм.

Бүтээлүүд

Аялан тоглолтууд

Цахим холбоос

Холбооc

  1. "Lorde-ийн Billboard чартын түүх". Billboard. Татаж авсан: 2014 оны 7-р сарын 7. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  2. "Lorde-ийн Грэмми авах үедээ хэлсэн үг". Yahoo!. Татаж авсан: 2014 оны 1-р сарын 27. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  3. "Lorde хэмээх нэрний тухай". New York. Татаж авсан: 2013 оны 8-р сарын 19. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  4. "Lorde MTV VMA-ийн шилдэг рок видео шагналыг хүртсэн анхны эмэгтэй хүн болжээ". MTV. Татаж авсан: 2014 оны 8-р сарын 24. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)