Jump to content

Афро-Еврази

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
06:45, 26 Есдүгээр сар 2023-ий байдлаарх InternetArchiveBot (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)
Афро-Еврази

Lage Афро-Еврази тив дэлхийн газрын зураг дээр

Нутаг дэвсгэр 84,980,532 км²
Хүн ам 6.000.000.000
Хүн амын нягтрал 70,6 оршин суугч/км²
Улс 147
Цагийн бүс UTC−1 (Кабо-Верде) — UTC+12 (Орос)

Афро-Еврази (өөрөөр Африк-Еврази, Еврафрази, Евроафрикази) хэмээн нэрлэгдэх супер тив нь дэлхийн хамгийн том хоорондоо холбоо бүхий хуурай газар юм.

Биогазар зүйд болоод хүмүүнлэг- ба нийгмийн шинжлэх ухаанд энэхүү эх газрын массыг хуучин дэлхий хэмээн нэрлэн хэрэглэдэг.

Афро-Еврази гэх нэр нь уг нэрэнд орсон үгүүдийн дагуу африк ба еврази (ази болон европ тив) тивүүдээс бүрдэнэ. Ойролцоогоор 85 сая километр квадрат нутаг дэвсгэрийн талбай нь дэлхийн нийт газрын гадаргын зургааны нэгийг бүрдүүлэх ба дэлхийн бүх хуурай газрын хагасаас илэрхий их газар нутгийг хамардаг. Энэхүү том тивд дэлхийн хүн амын 6,1 тэрбум хүн (мэдээ: 2013 он)[1] буюу 87 % оршин суудаг.

Евразийн газар нутгийг хуваахдаа эрдэмтэд маргаантай байдагтай адил Афро-Евразийн газар нутгийг задлан хуваахдаа мөн л маргалддаг ч голчлон түүх, соёлын талаас нь харгалзан хуваадаг. Уламжлал ёсоор Суэцийн сувгийг африк, евразийн хоорондын хил гэж үздэг.

  1. Deutsche Stiftung Weltbevölkerung, Info & Service, Länderdatenbank (Memento 30. Есдүгээр сар 2013 цахим архивт), abgerufen am 14. Januar 2011