Lee Hi
Lee Hi | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Уугуул нэр | 이하이 (И-Ха-И) |
Төрсөн нэр | Lee Ha-yi |
Төрсөн | 1996 оны 9 сарын 23 (28 настай) |
Гарал | Кёнги, Өмнөд Солонгос |
Хөгжмийн урсгал | К-поп, R&B, soul |
Мэргэжил | дуучин ая зохиогч |
Идэвхтэй | 2012 – одоо |
Студи | YG Entertainment AOMG |
Lee Ha-yi (Сол: 이하이) нь Lee Hi гэх тайзны нэрээр алдаршсан, Өмнөд Солонгосын дуучин, ая зохиогч юм. Тэрээр хамгийн анх "K-pop Star 1" өрсөлдөөнт шоу нэвтрүүлэгт оролцож, дэд байр эзэлснээр олны анхаарлыг татаж эхэлсэн.
Тэрээр 2012 оны 10 сарын 28нд "1, 2, 3, 4" дуугаараа дэбютээ хийж, уг дуу нь эхний долоо хоногтоо 667,549 удаа татагдаж, тухайн долоо хоногтоо борлуулалтаараа 1-т бичигдэж байжээ.[1][2] Түүний анхны бүрэн хэмжээний "First Love" цомог нь 2013 оны 3 сарын 7нд болон 3 сарын 28нд тус тус хоёр хэсэг болон гарсан.[3]
2019 оны 12 сарын сүүлээр тэрээр YG Entertainment-д харьяалагдахаа больсон гэдгээ зарлаж, 2020 онд хип-хоп агентлаг AOMG-тэй гэрээ байгуулж улмаар 2021 онд "4 Only" студийн цомгоо гаргасан.
Бага нас болон карьерын өмнөх амьдрал
Lee Ha-yi нь 1996 оны 9 сарын 23нд Кёнги аймгийн Пүчонь хотод төрсөн. 2011 оны 12 сард 15 настай байхдаа SBS телевизийн өрсөлдөөнт шоу "K-pop Star"-т оролцож, эцсийн шатандаа 2-р байранд орсон. Удалгүй YG Entertainment-ын захирал Yang Hyun-suk түүнийг өөрийн агентлагтаа авсан юм.[4][5] Албан ёсоор дэбютээ хийхээсээ өмнө тэрээр 2012 оны 10 сарын 8нд цацагдсан, нэг агентлагт харьяалагддаг Epik High хамтлагийн "It's Cold" дуунд хамтран дуулсан нь түүний анхны дуу байв.[6]
Карьер
2012–2015: Карьерын эхлэл
Тэрээр "Lee Hi" тайзны нэрээр 2012 оны 10 сарын 28нд "1, 2, 3, 4" дижитал дуугаараа соло дэбютээ хийж, 11 сарын 4нд SBS-ийн "Inkigayo" хөгжмийн нэвтрүүлэгт анх оролцож дэбют үзүүлбэрээ үзүүлсэн байна. Удалгүй 11 сарын 8нд Mnet-ийн "M Countdown" хөгжмийн нэвтрүүлгээс анхны ялалтаа авсан юм.[7][8] Анхны дуу нь амжилттай болсны дараа, Park Jin-young-ын бичиж өгсөн "Scarecrow" нэртэй хоёр дахь дижитал дуугаа 11 сарын 22нд гаргасан.[9]
Уран бүтээл
Студийн цомог
Нэр | Цомгийн дэлгэрэнгүй | Чартад жагссан байдал | Борлуулалт | ||
---|---|---|---|---|---|
Gaon Chart (kor) [10] |
Oricon (jpn) [11] |
Billboard charts (US) [12] | |||
First Love |
|
3 | — | 3 |
|
|
15 | ||||
Seoulite |
|
9 | — | 3 | |
|
— | ||||
Lee Hi Japan Debut Album |
|
— | 70 | — |
|
4 Only |
|
18 | — | — |
|
Өргөтгөсөн цомог
Нэр | Цомгийн дэлгэрэнгүй | Чартад жагссан байдал | Борлуулалт | ||
---|---|---|---|---|---|
Gaon Chart (kor) [17] |
Digital (fra) | Billboard charts (US) World]] [18] | |||
24°C |
|
11 | 129 | 7 |
Лавлах бичиг
- ↑ "Gaon Chart's download". gaon. Archived from the original on August 25, 2012. Татаж авсан: November 8, 2012.
- ↑ "'괴물신인' 이하이, 데뷔무대 최초 1위하나". Osen. November 8, 2012. Татаж авсан: May 23, 2019.
- ↑ "Lee Hi unveils part 2 of her 1st album 'First Love'". Allkpop. Архивласан огноо March 30, 2013. Татаж авсан: April 20, 2013.
- ↑ Baek, Suwon (April 29, 2012). "'K팝 스타' 준우승 이하이 "끝나서 너무 행복하고 시원 섭섭"" ["K-pop Star" runner-up Lee Hi "I am very happy that it ended and it was bittersweet"]. News 2day (солонгос хэлээр). Архивласан огноо April 22, 2022. Татаж авсан: March 28, 2022.
- ↑ "'K팝스타' 톱3, 박지민 JYP·이하이 YG...백아연은?". Star News. May 21, 2012. Архивласан огноо September 21, 2020. Татаж авсан: May 22, 2019.
- ↑ "에픽하이-이하이, 10월 동시 출격...합작품도 있다". Joy News 24. September 28, 2012. Архивласан огноо May 25, 2019. Татаж авсан: May 23, 2019.
- ↑ "이하이 "양 사장님이 예쁜 척 하지 말라고.."". Osen. November 4, 2012. Архивласан огноо May 25, 2019. Татаж авсан: May 23, 2019.
- ↑ "신인 이하이, 엠카운트다운 1위 "양 사장님 짱이에요!"". News1. November 9, 2012. Архивласан огноо May 25, 2019. Татаж авсан: May 23, 2019.
- ↑ "이하이, 오늘 발표 신곡 제목은 '허수아비'..박진영 작곡". Osen. November 22, 2012. Архивласан огноо November 27, 2020. Татаж авсан: May 23, 2019.
- ↑ "Gaon Chart" (солонгос хэлээр). Gaon Chart. Archived from the original on December 9, 2010. Татаж авсан: February 3, 2012.
- "4 Only". Gaon Music Chart (солонгос хэлээр). Архивласан огноо October 7, 2021. Татаж авсан: October 7, 2021.
- ↑ Oricon Album Chart:
- "Lee Hi Japan Debut Album". Oricon (япон хэлээр). Архивласан огноо March 23, 2024. Татаж авсан: January 5, 2019.
- ↑ "Lee Hi Chart History: World Albums". Billboard. Архивласан огноо November 18, 2021. Татаж авсан: September 21, 2021.
- ↑ First Love sales:
- "Gaon Album Chart – 2013" (солонгос хэлээр). Gaon Chart. Архивласан огноо July 27, 2017. Татаж авсан: September 10, 2016.
- "Gaon Album Chart – 2016 Half Year" (солонгос хэлээр). Gaon Chart. Архивласан огноо August 15, 2016. Татаж авсан: September 10, 2016.
- ↑ "Gaon Album Chart – August 2016" (солонгос хэлээр). Gaon Chart. Архивласан огноо September 16, 2016. Татаж авсан: September 10, 2016.
- ↑ 15.0 15.1 Benjamin, Jeff (June 13, 2019). "Lee Hi Returns to Top 10 of World Albums & World Digital Song Sales Charts". Billboard. Архивласан огноо June 17, 2019. Татаж авсан: June 18, 2019.
- ↑ 2021년 09월 Album Chart [September 2021 Album Chart]. Gaon Music Chart (солонгос хэлээр). Архивласан огноо October 8, 2021. Татаж авсан: October 7, 2021.
- ↑ "24°C (2019)". Gaon Chart (солонгос хэлээр). Архивласан огноо June 6, 2019. Татаж авсан: June 6, 2019.
- ↑ *"World Albums (24°C EP)". Billboard. June 11, 2019. Архивласан огноо September 18, 2021. Татаж авсан: June 11, 2019.
- ↑ "2019 Monthly Album Chart – May". Gaon Chart. Архивласан огноо February 3, 2015. Татаж авсан: June 6, 2019.