Зүүн Ү улс
Appearance
Ү буюу Зүүн Ү улс (хят:吳, Пиньинь:Wú) нь 222-280 оны хооронд өмнөд хятадын зүүн өмнөд бүс нутагт оршин тогтнож байжээ. Ү улсыг Зүүн Хань улсын цэргийн жанжин Сүнь Чуань байгуулсан. Тус улсыг Сүнь овгийн хаад захирч байснаас болж түүх шастирт Сүнь Ү, Зүүн Ү, Гурван улсын үеийн Ү улс гэх зэргээр нэрлэж байсан нь хятадын түүхэнд Ү (吳) хэмээх нэртэй улс олон байсан учраас бусад улсаас нь ялгах гэж Зүүн Ү, Сүнь Ү гэх нэрийг ихэвчлэн хэрэглдэг. 280 онд Жинь улсад эзлэгдэн мөхсөн.
Эзэн хаад
[засварлах | кодоор засварлах]- Да хуанди (大皇帝) Сүнь Цюань (222-252)
- Куайжи ван[1](會稽王) Сүнь Лян (252-258)
- Жин хуанди (景皇帝) Сүнь Шю (258-264)
- Моди[2](末帝) Сүнь Хао (264-280)