Жан-Жак Анно
Appearance
Жан-Жак Анно (Франц: Jean-Jacques Annaud, 1943 оны аравдугаар сарын 1-нд Эсон хотод төрсөн) нь Францын кино найруулагч, зохиолч юм. 1976 оноос найруулагчийн ажлаа эхэлж улмаар Хар цагаан өнгө киногоор 1977 онд Оскарын шагналыг гадаад хэл дээрх шилдэг киноны төрлөөр хүртэж байсан бол хоёр дахь бүтээл Хашир толгой киногоор 1979 онд Европын кино урлагийн дээд шагнал Цезарын шилдэг кино, шилдэг найруулагчаар тодорч байв. Жан-Жак Анно бол Дорно дахины түүхийг түлхүү анхаарч ази найруулагчидтай хамтран уран бүтээл туурвиж байсан билээ.
Эр зоригийн жигүүр кино нь дэлхийн түүхэнд IMAX 3D форматаар бүтээгдсэн анхны бүтээл болсон байдаг.
Товч мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Нэр нь түгсэн бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Найруулагчаар
[засварлах | кодоор засварлах]- Хар цагаан өнгө / Noirs et Blancs en couleurs — 1976
- Хашир толгой / Hot Head — 1978
- Галын эрэлд / La Guerre du feu — 1981
- Сарнайн нэр / The Name of the Rose — 1986
- Баавгай / L'Ours — 1988
- Нууц амраг / The Lover — 1991
- Эр зоригийн жигүүр / Wings of Courage — 1995
- Түвдэд өнгөрүүлсэн долоон жил / Seven Years in Tibet — 1997
- Дайсныхаа ичээнд / Enemy at the Gates — 2001