Jump to content

Газар зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Газарзүй-с чиглүүлэгдэв)
Дэлхийн газрын зураг

Газар зүй (эрт.-грек. γεωγραφία «газрын дүрслэл», латин. geographia) нь дэлхий ба түүний гадаргуу болон онцлог, оршин суугчид ба байгалийн үзэгдлүүдийг судалдаг байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны цог юм.[1]

Анх "Жеографи-Газар зүй" гэдэг үгийг Грекийн математикч, одон орон судлаач, газар зүйч Эратосфен (МЭӨ 275-195 он) хэрэглэсэн байна. Газар зүйн үндсэн, уламжлалт 4 төрлийн судалгаанд, хүн болон байгальтай холбоотой үзэгдлийн тархалт, газар, бүс нутгийн судалгаа, хүн болон газрын харилцан холбоо, дэлхий судлалтай холбоотой судалгаа багтдаг байна.[2]

Орчин үеийн газар зүйн судалгаа нь Дэлхий, хүн, байгалийн харилцан хамаарал, түүнтэй холбоотой үзэгдлийг судална. Хоёр үндсэн том салбар - физик газар зүй, нийгмийн газар зүй болон хуваагдана.[3]

Ер нь бол, газар зүйчид картографчид шиг газрын нэрс ба дугаарыг судалдаг хүмүүстэй адилтгаж ойлгож болно. Хэдийгээр олон газар зүйч топономи болон карталогийг судалдаг боловч энэ нь тэдний гол судлах сэдэв биш. Газар зүйчид, үзэгдэл үйл явцын орон зай цаг хугацааны хуваарилалт, хүн ба хүний хүрээлэн буй орчны харилцаа холбооны онцлогийг судалдаг.


Газар зүйг XIX зууны сүүлчээр Ф. Рихтгофен, Д. Н. Анучин нар дор хаяж 7 шинжлэх ухааны цогц гэж тодорхойлсон байна. Үүнд:

  1. Одон орон болон математикийн газарзүй
  2. Дэлхийн бөмбөрцөгийн Геофизик ба физик
  3. Физикийн газар зүй (орографи, далай судлал, цаг уур судлал)
  4. Биологийн газар зүй
  5. Антропо-газар зүй
  6. Бүс нутгийн газар зүй буюу орон судлал
  7. Газар зүйн түүх.

Газар зүйн томоохон нээлт хийсэн аялагчид:

[засварлах | кодоор засварлах]

Газар зүйн шинжлэх ухааны хөгжил томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэд:

[засварлах | кодоор засварлах]
  • Уолтер Айзард,
  • Александров, Иван Гаврилович
  • Анучин, Дмитрий Николаевич
  • Вильям Бунге,
  • Бернхард Варен,
  • Альфред Вебер,
  • Вернадский, Владимир Иванович,
  • Поль Видаль де ла Блаш,
  • Альфред Геттнер,
  • Александр фон Гумбольдт,
  • Докучаев, Василий Васильевич
  • Карл Отвин Зауэр,
  • Мильков, Фёдор Николаевич
  • Мечников, Лев Ильич
  • Морозов, Георгий Фёдорович
  • Петер Симон Паллас,
  • Преображенский, Владимир Сергеевич
  • Фридрих Ратцель,
  • Карл Риттер,
  1. "Geography". The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. Houghton Mifflin Company. {{cite web}}: Unknown parameter |accessmonthday= ignored (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. Pattison, W.D. (1990). "The Four Traditions of Geography" (PDF). Journal of Geography. 89 (5): pp. 202-6. {{cite journal}}: |pages= has extra text (help) Reprint of a 1964 article.
  3. web.clas.ufl.edu/users/morgans/lecture_2.prn.pdf.
 Commons: Газар зүй – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Газар зүй – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Wikisource: Газар зүй – Эх сурвалж ба бүрэн бичвэрүүд