Карл-Фрийдрих Хаас
| ||||||||||||||||
Төлөөлсөн улс: Баруун Герман | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Төлөөлсөн улс: Герман | ||||||||||||||||
|
Карл-Фрийдрих Хаас (Герман: Karl-Friedrich Haas, 1931 оны 7 сарын 28-нд Берлинд төрсөн) нь Баруун Германы хөнгөн атлетикч бөгөөд гол төлөв 400 метрийн гүйлтийн төрөлд өрсөлддөг байв.
Тэрээр Баруун Германыг төлөөлж Финландын Хельсинки хотод зохиогдсон 1952 оны зуны олимпод оролцож, 4 x 400 метрийн буухиа гүйлтийн төрөлд Ханс Гайстер, Гюнтер Штайнес, Хайнц Ульцхаймер нарын хамтаар хүрэл медаль зүүжээ. Харин хувийн төрөлд 47 секундын амжилтаар 4-р байр эзэлсэн.
4 жилийн дараа Австралийн Мельбурн хотод зохиогдсон 1956 оны зуны олимпод хоёр Герман нийлж, Германы нэгдсэн баг гэсэн нэрээр оролцсон бөгөөд уг олимпын 400 метрийн гүйлтийн төрөлд Хаас 46.8 секунд гүйж, Америкийн Чарьли Женкинсийн дараа орж мөнгөн медаль хүртсэн бөгөөд багийн төрөлд 4-р байр эзэлжээ.
Түүний хүү нь мөн олимпод оролцож явсан тамирчин, Кристиан Хаас юм.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Германы 200 метрийн гүйгч
- Германы 400 метрийн гүйгч
- Германы 4х400 метрийн буухиа гүйгч
- Германы нэгдсэн багийн олимпын мөнгөн медальтан
- Баруун Германы олимпын хүрэл медальтан
- Германы олимпын оролцогч
- 1952 оны зуны олимпод оролцогч
- 1956 оны зуны олимпод оролцогч
- Мөнгөн лаврын навч шагналтан
- Германчууд
- 1931 онд төрсөн