iPhone 12 буюу iPhone 12 mini — Apple корпорацийн үйлдвэрлэсэн ухаалаг утас.

2 камертай энгийн iPhone 12

iPhone 12 утас нь iPhone 11 ухаалаг утасны дараагийн 14 дахь үеийн суурь загвар юм. Apple A14 Bionic процессортой 11,8 млрд транзистортой ажээ. 2020 оны 10-р сарын 13-нд «бага дүү» (багасгасан хувилбар) iPhone 12 mini, «мэргэжлийн» iPhone 12 Pro болон iPhone 12 Pro Max загваруудтай хамт танилцуулсан юм. Apple-ийн 5G хөдөлгөөнт холбооны стандардтай анхны ухаалаг утаснууд юм.

"iPhone 12 mini" гэх жижиг хувилбар нь үндсэн iPhone 12-той ижил процессор, камертай боловч жижиг хэмжээ бөгөөд бага жинтэй: 5.4 инч буюу 2,4 см дэлгэц, 133-135 грамм жин. Бүх үндсэн шинж чанар нь үндсэн загвартай ижил бөгөөд зөвхөн диагональ болон дэлгэцийн нягтрал, түүнчлэн батарейн багтаамж нь ялгаатай.

Процессор

засварлах

Энэ утас нь зургаан цөмт Apple A14 Bionic процессорыг ашигладаг.

2532 -аас 1170 пиксел, 460 ppi нягтрал бүхий Super Retina XDR OLED дэлгэцтэй.

Уг утас нь өмнөх жилийн iPhone 11 шиг стандарт, хэт өргөн өнцгийн болон өргөн өнцгийн модуль бүхий хос камертай. Камерууд хоёулаа 12 мегапикселийн хүчин чадалтай. Диафрагма нь өргөн өнцгийн камерт ƒ/1.6, хэт өргөн өнцөгийн камерт ƒ/2.4. Оптикийн 2 дахин, дижитал 5 дахин татах чадалтай. Мөн дүрсний оптик тогтворжуулагчтай. Нүүрний дэлгэц талын камер мөн 12 мегапикселийн хүчин чадалтай.

Хэлбэр хийц

засварлах

Нүүрний дэлгэц тал нь керамик шилээр «Ceramic Shield» хамгаалагдсан. Арын талд ердийн бэхжүүлсэн шил суурилуулсан байна.

Утасны их бие нь металлаар (хөнгөн цагаан) хийсэн бөгөөд тоос, чийгнээс хамгаалсан IP68 стандарттай.

Доод талд нь Lightning цэнэглэгчийн оролт, чанга яригч, микрофон байдаг. Зүүн талд дууны түвшний товчлуурууд, дууны горимын унтраалга, нэг SIM картны үүр, баруун талд нь түгжих товчлуур бий. Гурав дахь микрофон нь арын хос камерын хэсэгт байрладаг байна.

iPhone 12 загварын өнгө: хар, цагаан, улаан, ногоон, хар хөх.