Агаарын спорт
Appearance
Агаарын спорт нь ур чадвар, тэсвэр, тэвчээр, эр зоригийн шалгуурыг шалгасан спорт юм. Экстрим спортын ангилалд орно. Дотроо хэд хэдэн төрөлд хуваагдана:
- Агаарын бөмбөлөгийн спорт
- Дельтаплан ба Параглайдерын спорт
- Нисдэг тэрэгний спорт
- Нисэх загварын спорт
- Уран нислэгийн онгоцны спорт
- Планерийн спорт
- Шүхрийн спорт
- Хэт хөнгөн онгоц ба Парамоторын спорт
Дэлхийн Агаарын Спортын Холбоо(FAI)-ноос (Fédération Aéronautique Internationale) ДАШТ, Тивийн АШТ, Дэлхийн цомын цуврал тэмцээн, Дэлхийн Агаарын Тоглолт зэрэг тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг. Нисэх загварын спортоор 2015 оны ДАШТэмцээний Резинэн хөдөлгүүрт F1B ангилалд хувийн амжилтаар Монгол улсын гавьяат тамирчин Мижиддоржийн Гонгор түрүүлж алтан медаль, мөн тус тэмцээний Хугацаат нислэгийн F1C ангилалд багийн амжилтаар мөнгөн медаль, Ази, Номхон далайн АШТэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийг тус тус хүртэж багаараа түрүүлж байсан байна.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Air sports – Викимедиа зураг, бичлэг, дууны сан