Александр Блок
Александр Александрович Блок (1880 оны 11-р сарын 16-нд Оросын хаант улсын Санкт-Петербург хотод төрж, 1921 оны 8-р сарын 7-нд зөвлөлт Оросын Петроград хотод нас барсан) - Оросын "Мөнгөн үе"-ийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, жүжгийн зохиолч, орчуулагч, утга зохиолын шүүмжлэгч. 20-р зууны сонгодог Оросын уран зохиолч, Оросын бэлгэдлийн урлагийн хамгийн том төлөөлөгчдийн нэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Александр Блокийн эцэг Александр Львович Блок (1852-1909) нь хуульч, Варшавын их сургуулийн профессор, язгууртан гэр бүлээс гаралтай, түүний дүү Иван Львович Блок нь Оросын нэрт төрийн зүтгэлтэн байв. Эх Александра Андреевна Бекетова (1860-1923) нь Санкт-Петербургийн их сургуулийн ректор А.Н.Бекетовын охин. Александра 18 настай байхдаа гэрлээд хүүгээ төрүүлсний дараа хэт их хартай, харгис хэрцгий зан чанартай нөхрөөсөө салж өөр хүнтэйй суусан боловч Александр хүүдээ эцгийнх нь Блок гэх овгийг үлдээжээ.
А.Блок 1898 онд ахлах сургуулиа төгсөөд ирээдүйн эхнэр (алдарт химич эрдэмтэн Дмитрий Менделеевийн охин) Любовь Менделееватай танилцан сонирхож эхэлсэн байна.
1898 оны 8-р сард тэрээр Санкт-Петербургийн их сургуулийн хуулийн тэнхимд элсэн оржээ. Гурван жилийн дараа Түүх, филологийн факультетын Славян-Оросын тэнхимд шилжиж суралцаад 1906 онд төгссөн байна. Их сургуульд тэрээр яруу найрагч орчуулагч Сергей Городецкий, зохиолч, зураач Алексей Ремизов нартай танилцсан.
Энэ үед яруу найрагчийн хаяал, хожим тахилч болсон Сергей Михайлович Соловьев (бага) залуу Блокийн хамгийн дотны найзуудын нэг болжээ.
Санхүүгийн хүнд байдалд орсон яруу найрагч хүнд өвчтэй байсан бөгөөд 1921 оны 8-р сарын 7-нд Петроград дахь байрандаа зүрхний хавхлагын үрэвслээр 41 настайдаа нас баржээ.