Архимедийн хууль
Архимедийн хууль (англи. Archimedes's principle, орос. закон Архимеда) нь шингэн зүйлд болон хий дотор бүрэн эсвэл хэсэгчлэн дүрэгдсэн биед үзүүлэх дээш чиглэсэн хөвөх хүч нь тухайн биеийн түрж орлуулсан шингэний жинтэй тэнцүү байна гэж тодорхойлдог. Архимедийн хууль бол шингэний механикийн үндсэн физикийн хууль юм. Уг хуулийг Сицилийн Сиракуз хотын эрдэмтэн Архимед МЭӨ 3-р зуунд нээсэн байна.
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]Архимед "Хөвөгч биетүүдийн тухай" номондоо (МЭӨ 246 он) дараахь зүйлийг санал болгосон.
Шингэнд бүрэн эсвэл хэсэгчлэн байгаа аливаа биетийн түрж орлуулсан шингэний жинтэй ижил хэмжээтэй хүч тухайн биед үйлчилнэ.
Архимедийн хууль нь шингэнд хэсэгчлэн эсвэл бүрэн дүрэгдсэн аливаа хөвөгч биетийн хөвөх чадварыг тооцоолох боломжийг олгодог. Биет дээр үйлчлэх доош чиглэсэн хүч нь ердөө л түүний жин юм. Тухайн объектод үзүүлэх дээш чиглэсэн буюу хөвөх хүч нь дээр дурдсан Архимедийн хуулийн хүч юм. Тиймээс биетэд үйлчлэх цэвэр хүч нь хөвөх хүчний хэмжээ ба биетийн жингийн зөрүү юм. Хэрэв энэ цэвэр хүч эерэг утгатай байвал биет дээшилнэ; хэрэв сөрөг байвал тухайн биет живнэ, хэрэв утга тэг байвал тухайн бие саармаг хөвөх чадвартай, өөрөөр хэлбэл дээшлэх эсвэл живэхгүйгээр байрандаа үлдэнэ.
Архимедийн хууль газрын таталцалаар тодорхойлогддог тул жингүйдэлд уг хууль үйлчилдэгүй байна.