Jump to content

Афины Акрополис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Афины Акрополис

Афины Акрополис (грек. Ακρόπολη Αθηνών) — Афин хот дахь 156 метр өндөр, тэгш оройтой (ойролцоогоор 300 м урт, 170 м өргөн) хадан толгой юм. Энэ бол хааны байрлаж байсан гол газар байв. Мөн дотор нь Грекийн бурхдад залбирч, тахил өргөдөг олон сүм байсан. Өдгөө Акрополис бол архитектурын урлагийн гайхамшигтай дурсгал гэгддэг.

Энэ толгойд МЭӨ 4-р мянганы эхээр хүн амьдарч байсан гэсэн нотолгоо байдаг. Парфенон, Пропилеа, Эречтейон, Нике Аптерос сүм зэрэг энэ газрын хамгийн чухал барилга байгууламжууд нь МЭӨ 5-р зуунд Грекийн төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин Периклийн санаачилгаар баригдсан. Парфенон болон бусад барилгууд 1687 онд Турк-Венецийн дайны үеэр (1684-1699) ноцтой эвдэрчээ.