Jump to content

Ашхабад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ашхабад
улсын хот
туркм. Aşgabat
Улс  Туркменистан
Улсын хот Ашхабад
Дүүрэг (5) Нэр бүхий 5 дүүрэгтэй
Газар нутаг 470 км²
Хүн ам 2001 онд 712,000 хүн
Ард түмэн 77% – туркмен үндэстэн
1881 он суурин үүссэн
Цагийн бүс ГЦ+5
ТХ-улсын дугаар AG
Цахим хуудас ashgabat.gov.tm

Ашхабад (туркм. AşgabatАшгабат ~ Ашхавад) — Туркменистаны нийслэл бөгөөд хамгийн том хот.

Нутгийн өмнөд хязгаарт Копетдаг нуруу, Каракумын цөлийн хооронд оршдог. 695,000 хүнтэй (2001 он).

Энэ хотын нэр «хайр» хэмээх عشق' (эшғ), «хот суурин»-ыг заах آباد (āбāд) гэсэн перс үгсийн нийлэмж юм.

Оросын мэдэлд орсон 1881 оноос Асхабад, 1919 онд Полторацк, 1927 оноос хойш Ашхабад гэгдсэн. 1991 оноос Ашгабат [Ашхавад] хэмээх туркмен нэр чухал болсон. Монголд Ашхабад гэж хэвшсэн нь хүчтэй хэвээр байгаа.

Эгц доош харагдах Ашхабад

Улсын нийслэл гэхэд Ашхабад харьцангуй залуу хот юмсанжээ. Гацаа маягийн байсан энэ газрын ойр 1869 онд Оросын цэргүүд хэрж шивээлэв. 1881 онд үгэнд ороогүй Гөктепе («хөх дов») цайзыг буулган авснаар Оросууд Туркмен нутгийг бүрэн эрхшээж Ашхабадыг Туркмений түшиц, төв болгон хөгжүүлжээ.

Энэ хотоос холгүй эртний Фарп улсын нийслэл Ниса хотын туурь, Торгоны замын дагуу цэцэглэж байгаад гээгдсэн Конжикала суурин хоёр бий.[1][2]

Ашхабад 1882 оноос Оросын Хаант Улсын Закаспийн муж («Каспийн чанад муж»), 1918 оноос Зөвлөлтийн Туркмен муж, 1925 оноос мөн Зөвлөлт Туркмений төв гэгдэж байгаад 1991 оноос тусгаар Туркменистаны нийслэл болоод байна.[3]

1917 оны 12 сард зөвлөлт засаг тогтсны дараахан 1918 онд цагаантаны засаг хэдэн сар тогтоод авсан. 1918 оны Ташкентад байсан Зөвлөлтийнхөн хотыг удирдлагийг дахин авч, 73 жил алдаагүй. Энэ үйл явдлын дараа хотын нэрийг Полторацк болгон сольсон ч 1927 онд ЗСБНТурУ тогтсны дараа Ашхабад нэрийг эргүүлэн олгожээ. 1948 оны 10 сард томоохон газар хөдлөлт болж олон түмэн хүн амь үрэгдсэн шиг байдаг. Гэвч үүнийг үл тоон Ашхабад хурдан тэлж, аж үйлдвэржсэн хот болжээ.

Ашхабадын дэлгэмэл зураг
Ашхабад
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
22
 
7
-2
 
 
27
 
10
0
 
 
39
 
16
5
 
 
44
 
24
11
 
 
28
 
30
16
 
 
4
 
36
21
 
 
3
 
38
23
 
 
1
 
37
21
 
 
4
 
32
15
 
 
14
 
23
9
 
 
20
 
17
5
 
 
21
 
10
1
Температур °CТунадас мм
Эх сурвалж: WMO 1961–1990; wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Ашхабад
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 7.4 9.6 15.6 24.1 30.0 35.7 38.2 36.6 31.5 23.2 16.6 9.8 Ø 23.3
Мин. Температур (°C) −1.6 −0.2 4.9 11.1 16.2 20.7 23.1 20.5 15.4 9.1 4.6 0.7 Ø 10.4
Тунадас (мм) 22 27 39 44 28 4 3 1 4 14 20 21 Σ 227
Нартай цаг (h/d) 3.6 4.2 4.7 6.5 8.9 11.2 11.4 11.2 9.6 7.0 5.2 3.4 Ø 7.3
Бороотой өдөр (d) 9 8 11 10 7 2 1 1 2 5 6 8 Σ 70
Агаарын чийгшил (%) 76 72 67 59 48 37 35 35 41 57 66 77 Ø 55.8
Т
е
м
п
е
р
а
т
у
р
7.4
−1.6
9.6
−0.2
15.6
4.9
24.1
11.1
30.0
16.2
35.7
20.7
38.2
23.1
36.6
20.5
31.5
15.4
23.2
9.1
16.6
4.6
9.8
0.7
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
22
27
39
44
28
4
3
1
4
14
20
21
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: WMO 1961–1990; wetterkontor.de

2012 оны тооцоогоор Туркменистаны хүн амын 12,7% нь Ашхабадад оршин сууж байна.[4] Хамгийн сүүлийн улсын тооллогоор (2001 оны) 712 мянган хүнтэй байв.[5] Оршин суугчдын 77% нь туркмен үндэстэн байдаг бол үлдэх хувийг бусад ард түмэн нөхдөг.

Он 1897 1926 1939 1956 1970 1991 1995 2001
Хүний тоо (мян.) 19.4[6] 51.6[6] 126.6[6] 169.9[6] 253[6] 412.0[7] 604.7[5] 712.0[5]
 Commons: v – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Wikivoyage: Ашхабад – Аяллын хөтөч
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Ашхабад – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Konjikala (Memento 29. Аравдугаар сар 2014 цахим архивт): the Silk Road precursor of Ashgabat
  2. Konjikala, in: MaryLee Knowlton, Turkmenistan, Marshall Cavendish, 2006, pp. 40-41, ISBN 978-0-7614-2014-9 (viewable on Google Books).
  3. Independent Neutral Turkmenistan: 10 Glorious Years of the Epoch of Turkmenbashi the Great, Ashgabat, 2001, pp. 39-40 (Орос хэл)
  4. "Государственный комитет Туркменистана по статистике. Социально-экономическое положение города Ашхабада и велаятов за 2011 год". Archived from the original on 2013-03-21. Татаж авсан: 2012-11-30.
  5. 5.0 5.1 5.2 Turkmenistan. Administrative units.
  6. 6.0 6.1 6.2 6.3 6.4 по БСЭ
  7. «Современный толковый словарь» : изд. «Большая советская энциклопедия», 1997 г.