БНХАУ-ын Гадаад хэргийн яам
БНХАУ-ын Гадаад хэргийн яам (Хятад: 中华人民共和国外交部) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад бодлогыг хэрэгжүүлэгч Төрийн яам. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд ордог бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын бусад орнуудын Засгийн газартай болон Олон улсын байгууллагуудтай харилцах асуудлыг эрхэлдэг.
БНХАУ-ын удирдагчид “Дэлхийн олон улсын харилцааны олон тулгуурт бодлогыг баримтлана”, “цар тахалын дараах үед дэлхий дахинд харилцан оролцоотой, тэнцвэржүүлсэн даяршлалын чиг хандлага хэрэгтэй байна”, “бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг байнга баримтална”, “хөрш орнуудтайгаа сайн харилцаа өрнүүлж тэднийг түнш гэж үзэх болно” гэж гадаад бодлогоо тодорхойлж байгаа.
БНХАУ нь Афганистан, Балба, Бутан, Вьетнам, Казахстан, Киргиз, Лаос, Мьянмар, Монгол, ОХУ, БНАСАУ, Пакистан, Тажикистан болон Энэтхэг гэсэн 14 улстай хиллэж, дэлхий 180 орчим улстай дипломат харилцаа тогтоосон байна.
2020 оны байдлаар дэлхийн даяар 276 Дипломат төлөөлөгчийн газартайгаар дэлхийн бусад орнуудын жагаалтыг тэргүүлж байна.
БНХАУ-ын ГХЯ тэтгэвэрт гарсан ахмад дипломат ажилтнуудын мэдлэг, туршлагыг ашиглах асуудалд түлхүү анхаарч байдаг. ГХЯ-ны бүтэц дотор тусгайлан “Ахмад ажилтнуудын товчоо” ажилдаг нь үүний тод илэрхийлэл гэж үзэж болно.
Хятад улс НҮБ-ыг анх байгуулсан 51 орны нэг байсан бөгөөд 1971 оны 10 дугаар сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн № 2758 дугаар шийдвэрээр БНХАУ-д эрхийг шилжүүлэн өгч НҮБ-ын гишүүн бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын 5 гишүүн орны нэг болсон. НҮБ-ын төсвийн 7,92 %-г БНХАУ бүрдүүлдэг.
Мөн тус улс нь ШХАБ, БРИКС зэрэг олон улсын байгууллагын санаачлагч гишүүн орон юм.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь БНХАУ-тай 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоожээ.
БНХАУ-ын ГХЯ-ны бүтэц
[засварлах | кодоор засварлах]ГХЯ-ны удирдлага
[засварлах | кодоор засварлах]БНХАУ-ын Гадаад хэргийн яамны удирдлагад Яамны сайдаас гадна ГХЯ-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, 5 орлогч сайд, Яамны хяналт шалгалт хариуцсан Намын хянан шалгах комиссын төлөөлөгч бөгөөд 3 сайдын туслах ордог байна.
2020 оны байдлаар БНХАУ хилийн чанд дахь ДТГ-уудын тоогоороо дэлхийд тэргүүлж нийт 276 болоод байгаа бол БНХАУ-ын газар нутаг дээр 256 Гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байна. ГХЯ-ны ажилтнуудаа эхлээд дотоодын их, дээд сургууль төгсөгчдөөс бүрдүүлж гадаадад давтан сургах хэлбэрээр бэлтгэдэг байна.
ГХЯ-ны бүтэц
- Ерөнхий газар
- Бодлого төлөвлөлтийн газар
- Азийн газар
- Баруун Ази ба Хойд Африкийн газар
- Африкийн газар
- Европ-Төв Азийн газар
- Европын газар
- Умард Америк ба Далайн орнуудын газар
- Латин Америк ба Карибын тэнгисийн газар
- Олон улсын байгууллага, бага хурлын газар
- Олон улсын эдийн засгийн харилцааны газар
- Зэвсгийн хяналтын газар
- Гэрээ, эрх зүйн газар
- Улсын хил ба далайн асуудал эрхэлсэн газар
- Хэвлэл, мэдээллийн газар
- Ёслолын газар
- Консулын газар (Консулын туслалцаа үзүүлэх төв)
- Хонконг, Макао, Тайванийн хэргийн газар
- Орчуулгын газар
- Гадаад хэргийн удирдлага, зохицуулалтын газар
- Гадаад аюулгүй байдлын хэргийн газар
- Боловсон хүчний газар
- Тэтгэвэрт гарсан боловсон хүчний товчоо
- Захиргааны газар
- Санхүүгийн газар
- Намын хорооны асуудлын газар / Гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газрын намын хорооны асуудал/
- Гадаад хэргийн яамны хяналт шалгалтын алба
- Архивын товчоо
- Гадаад харилцааны яамны болон хилийн чанд дахь ДТГ-уудын үйлчилгээний газар
Холбоотой ажилдаг Агентлагууд
[засварлах | кодоор засварлах]- БНХАУ-ын ГХЯ-ны Хонконг хотын Засаг захиргааны онцгой бүс дэх Комиссын ажлын алба
- БНХАУ-ын ГХЯ-ны Макаогийн онцгой бүс дэх Комиссын ажлын алба
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар
[засварлах | кодоор засварлах]- Жоу Эньлай (Zhou Enlai ) -(1949 оны 10 дугар сарын 1-ний өдрөөс 1958 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл)
- Чэнь И (Chen Yi) -(1958 оны 2 дугаар срын 11-ний өдрөөс 1971 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүртэл);
- Цзи Пэнфэй (Ji Pengfei) -(1972 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 1974 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл);
- Цяо Гуаньхуа (Qiao Guanhua) -(1974 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл);
- Хуан Хуа (Huang Hua) -(1976 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл);
- У Сюэцянь (Wu Xueqian)-(1982 оны 11 дүгээр сарын 19-нөөс 1988 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл);
- Цянь Цичэнь (Qian Qichen)-(1988 оны 4 дүгээр сарын 12-ноос 1998 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл); Зөвлөлт судлал.
- Тан Зясюань (Tang Jiaxuan)-(1998 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2003 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл); Япон судлал.
- Ли Чжаосин (Li Zhaoxing)-(2003 оны 3 дугаар сарын 17-ноос 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл); Америк судалал.
- Ян Жечи (Yang Jiechi )-(2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл); Америк судлал./2011.06.16-нд Монголд айлчилсан/.
- Ван И (Wang Yi) -(2013 оны 3 дугаар сарын 18-наас 2022 оны 12 дугаар сар хүртэл). Япон хэлтэй , Япон дахь ЭСЯ-нд зөвлөхөөр болон Элчин сайдаар ажиллаж байсан.
- Цинь Ган (Qin Gang) (2022 оны 12 дугаар сараас -) Лондон бөгөөд Вашингтонд Элчин сайдаар ажилласан.