Баруунбүрэн сум
Appearance
Баруунбүрэн сум
ᠪᠠᠷᠠᠭᠤᠨᠪᠦ᠋ᠷᠢᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сэлэнгэ |
Сумын төв | Бургалтай |
Газар нутаг | |
• Нийт | 2,814.54 км2 (1,086.70 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,091 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 43170 |
Уур амьсгал | Dwb |
Вэб сайт | baruunburen |
Монгол улсын Сэлэнгэ аймгийн арван долоон сумын нэгийг Баруунбүрэн (ᠪᠠᠷᠠᠭᠤᠨᠪᠦ᠋ᠷᠢᠨ) гэдэг.
Сумын төвөөс зүүн хойш 48 км зайд Амарбаясгалант хийд байрлана. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ аймагтаа 2-рт ордог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Баруунбүрэн суманд ардын хувьсгалын үеэс өмнөхөн Хятадын томоохон худалдааны төвлөрсөн суурин байсан гэж үздэг. Түүх дурдвал, одоогийн Эрдэнэт хотоос үл мэдэгдэх шуудайнд хийсэн хүнд ачааг Баруунбүрэн сумаас данжаад хятадууд Бээжин, умард зүгт монголчуудаар жин тээлгэж ачуулдаг байсан байна. Нэг зун жин тээж явсан үхэр тэрэг осолдон, дотроос нь алт, зэсийн агууламжтай металл гарсан нь эрт үеэс хятадууд Эрдэнэтийн зэсийг зөөж байсан ул мөр, үүнээс анхны уул уурхайн олборлолтыг гар аргаар хийсэн байсан түүхэн ул мөр баримт бий.