Бат-Ям
Бат-Ям
בַּת יָם | |
---|---|
Улс | Израил |
Дүүрэг | Тел-Авив |
Байгуулагдсан | 1926 |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Цвика Брот |
Газар нутаг | |
• Нийт | 8.16 км2 (3.15 бээр2) |
Өндөр | 37 м (121 фут) |
Хүн ам (2022)[1] | |
• Нийт | 129,012 |
• Нягтрал | 16,000/км2 (41,000/бээр2) |
Нэрийн утга | шу. 'Далай тэнгисийн охин', мөн 'лусын дагина' |
Вэб сайт | www.bat-yam.muni.il |
Бат-Ям (еврей. בַּת יָם — шууд утгаар «далайн охин») — Израилын Тел-Авив дүүрэгт, Газар дундын тэнгисийн эрэг дээр Яфо хотоос өмнө зүгт оршдог хот. Холон, Ришон-ле-Цион ба Тел-Авив хотуудтай хиллэдэг. Дагуул хотуудтайгаа хамт "Их Тел-Авив"-ын нэг хэсэг юм. Хотын хүн амын ихэнх хэсгийг хуучин ЗХУ-аас ирсэн цагаачид бүрдүүлдэг.
Хот нь үндсэндээ олон давхар барилгуудтай. Бат-Ямын аж үйлдвэрийн бүсэд нэхмэл эдлэл, металл боловсруулалт, хэвлэл, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл зэрэг чиглэлтэй олон тооны аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Бат-Ямд үйлчилгээ, худалдааны салбар хөгжсөн. Бат-Ям хотын хүн амын ихэнхи нь Гуш-Дан бүсийн бусад хотуудад ажилладаг.
Хотын боловсролын системд бараг 30 мянган сурагч суралцдаг. Бат-Ямд 119 цэцэрлэг, 28 бага сургууль (1-6 анги), эдгээрээс 8 нь төр-шашны боловролын системтэй, 5 ерөнхий боловсролын дунд сургууль (7-12 анги) ба технологийн чиглэлтэй 7 дунд сургуулиуд ажиллаж байна.
Бат-Ям хотын захиргаа нь хэд хэдэн хотуудтай олон улсын харилцаагаа хөгжүүлж байна.
Засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Нутгийн зөвлөлийн дарга
[засварлах | кодоор засварлах]- Бен-Цион Минц (1936 - 1937)
- Исраэль Бен-Цион (1937 - 1939)
- Исраэль Рабинович-Теомим (1939 - 1943)
- Элиав Леваи (1943 - 1950)
- Давид Бен-Ари (1950 - 1958)
Хотын дарга
[засварлах | кодоор засварлах]- Давид Бен-Ари (1950 - 1958)
- Менахем Ротшильд (1963 - 1973)
- Ицхак Валкер (1973 - 1977)
- Давид Месика (1977 - 1978)
- Менахем Ротшильд (1978 - 1983)
- Эхуд Кинамон (1983 - 1993)
- Йехошуа Саги (1993 - 2003)
- Шломо Лахиани (2003 - 2014)
- Йоси Бахар (2014 - 2018)
- Цвика Брот (2018 - одоо үе)
Ах дүү хотууд
[засварлах | кодоор засварлах]- Ливорно, Итали
- Нойкёльн, Герман
- Виллёрбан, Франц
- Вальпараисо, Чили
- Аурих, Герман
- Крагуевац, Серби
- Кутно, Польш
- Анталия, Турк
- Винница, Украин
- Кострома, Орос
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Орон нутгийн статистик". Израилын Статистикийн төв товчоо. Татаж авсан: 2024-03-21.