Буве арал
Буве арал | ||
---|---|---|
Буве арлын зүүн өмнөд эрэг | ||
Ус зүй | Өмнөд Атлантын далай | |
Солбицол | 54° 26′ 0″ Ө, 3° 24′ 0″ З | |
| ||
Урт | 9 км | |
Өргөн | 7,5 км | |
Талбай | 49 км² | |
Хамгийн өндөр цэг | Олавтоппен 780 м | |
Оршин суугч | эзэнгүй | |
Буве арлын байр зүйн зураг |
Буве арал (Англи: Bouvet Island, норвеги хэл: Bouvetøya) нь Өмнөд Атлантын Далай дахь Норвегийн эзэмшлийн, галт уулан арал. Хүн оршин суудаггүй.
Өмнөд өргөргийн 54 хэм 26 минут, дорнод уртрагийн 3 хэм 24 минутанд байрлана. Талбай нь 58.5км2, эргийн урт 29.6км, хамгийн өндөр цэг нь д.т.дээш 935м өргөгдсөн.
Ойр орчимд нь өөр арал байдаггүй, далайн дундах "өнчин" арал юм. Өмнөд мөсөн далайгаас мөсөн урсгал хүрдэг. Арлын ихэнх нь мөсөн голоор хучигдсан байдаг бөгөөд хүчтэй шуурга ихтэйн улмаас ургамал ургадаггүй. Оцон шувуу, заан далайн хав зэрэг амьтад амьдардаг. Усан боомт байхгүй. Цаг агаарын автомат хэмжилтийн станц бий. 1971 онд Норвегийн вангийн зарлигаар тус арлыг бүхэлд нь байгалийн нөөц газар болгожээ.
1739 онд Францын тэнгисийн цэргийн адмирал Жан Батист Шарль Буве де Лозье (Jean-Baptiste Charles Bouvet de Lozier) анх арлыг нээсэн боловч аралд хүрэхэд тун хэцүү тул дахин нягталж чадалгүй, нэг хэсэг тийм арал байдаг эсэх нь эргэлзээтэй байсан. 1770-аад онд хэд хэдэн удаа дахин тус аралд хүрсэн тухай мэдээ түгсэн бөгөөд 1925 онд Английн Норрисоор ахлуулсан баг анх удаа Буве арал дээр хөл тавьжээ.
1927 онд Норвегичууд тус аралд хөл тавин, урц босгож, өөрийн эзэмшлийнх болгосныг бусад улсууд 1930 онд хүлээн зөвшөөрсөн аж.
Байрлал, газрын зураг
[засварлах | кодоор засварлах]
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]
Сарын дундаж температур : Далайн төвшнөөс дээш 35 метрт, 1977–1981 он
Эх сурвалж: [1]
|
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- CIA World Factbook: Буве арал (англиар)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Torstein Engelskjøn: Botany of Bouvetøya, South Atlantic Ocean. II. The terrestrial vegetation of Bouvetøya. In: Polar Research. Band 5, Nr. 2, 12. Januar 1987, ISSN 0800-0395, S. 129–163, doi:10.3402/polar.v5i2.6872 (englisch).
Энэ газар зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ галт уул судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ глациологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.