Jump to content

Бугатти Вейрон 16.4

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бугатти
Вейрон 16.4
Үйлдвэрлэсэн хугацаа: 2005–2015
Ангилал: Спорт автомашин
Их биеийн хэлбэр: Купье
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
8,0 литр
(736–883 кВт)
Урт: 4462 мм
Өргөн: 1998 мм
Өндөр: 1204 мм
Тэнхлэг хоорондын зай: 2710 мм
Хоосон жин: 1888 кг
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: Бугатти Хирон

Бугатти Вейрон 16.4 (фр. Bugatti Veyron) нь Францын автомашин үйлдвэрлэгч Бугатти Автомобилесийн супер спорт тэрэг бөгөөд автомашин үйлдвэрлэгч концерн Фолксваген ХК-иас Бугатти маркийн нэрээр хөгжүүлэн гаргажээ. Энэхүү тэрэг хэд хэдэн хурдны дээд амжилтыг тогтоосон автомашин юм.

Бугатти Вейрон 16.4 супер спорт загварын тэрэгт олон онцлог бий. Үүний тоонд нэрийн нэг хэсэг болох 640 кг хүнд 16 цилиндр бүхий хөдөлгүүр (хурдны хайрцгийг оролцуулахгүйгээр 530 кг), цилиндрийн байршил нь давхар Ү-салаалсан хэлбэртэй (гэхдээ жинхэнэ W-хөдөлгүүр биш), 110 кг жин бүхий 7-араат давхар холбогч бүхий хурдны хайрцаг, дээд чадал нь 883 кВт (1200 м.x.), дээд хурд 431 км/цаг, дөрцөн турбо цэнэглэгч, 10 хөргөгч, дээд хэрэглээ нь 100 км-т 100 литр бензин, дээд мушгих момент 1500 Нм болон хурдатгал нь 0-с 100-км/ц-г 2,5 секундэд хүрдэг гэх мэт.

Энэхүү хүнд тэргийг зогсоохын тулд карбон-керамик тоормосны дискийг угсарсан ба 100 км/цагаас зогсох хүртлээ 2,3 секундэд 31,4 метрийн замд туулна.

1998 оны тавдугаар сард Фолксваген концерн урьдны автомашин үйлдвэрлэгч Бугатти маркийн нэрийн эрхийг худалдан авчээ. Яг тэр жилдээ энэхүү маркийг дахин амьдруулахын тулд анхны концепт тэрэгний загвараа нийтэд танилцуулсан нь дөрвөн суудалтай Бугатти EB 118 байв. Дараа жил нь EB 218 загвар болон дөрвөн хаалгатай дундын хөдөлгүүртэй лимузин EB 18/3 Хироны загваруудыг гаргажээ.

 Commons: Бугатти Вейрон – Викимедиа дуу дүрсний сан