Вермахтын Польш руу хийсэн халдлага
герм. Überfall auf Polen 1939
Огноо | 1939 оны 9 сарын 1 -10 сарын 6 хүртэл |
---|---|
Байрлал | Польш ба Чөлөөт хот Данциг |
Үр дүн | Герман цэргийн ялалт |
Үр дагавар | Польш Улс бут цохигдсон ба эзлэгдэл, Герман Эзэнт Гүрэн ба Зөвлөлт Холбоот Улс хоёр Польшийн хуваагдал, Чөлөөт хот Данцигийг буцаан Нацист Германд нэгтгэсэн |
Энхтайвны гэрээ | байхгүй, 1939 оны 10 сарын 6-нд сүүлчийн тулаан болсон |
Зөрчилдөгч талууд | |
---|---|
Удирдагч | |
Нацист Герман Вальтер фон Браухич |
Польш Эдвард Рыдз-Смиглы |
Цэргийн хүч | |
61 германы дивиз 6 германы бригад, 3 словакийн дивиз 10.000 их буу 3.600 хуягт тээврийн хэрэгсэл 1.929 нисэх онгоц Нийт хүч: 1.600.000 германчууд, 50.000 словакчууд |
37 дивиз, 12 бригад 4.300 их буу 750 хуягт тээврийн хэрэгсэл 900 нисэх онгоц Нийт хүч: 1.000.000 цэрэг |
Хохирол | |
Вермахт: |
Польшийн зэвсэгт хүчин: |
Нэлээд хэдэн мянган германы ард түмэн алагдсан; 16.376 Польшийн энгийн иргэд алагдсан (1939 оны 9-10 сар) |
1939-9-1-нд Вермахт Польшийн нутагт цөмрөн орсноор дэлхийн 2-р дайн бүрэн утгаараа эхэлсэн гэж үздэг. Гэвч хэрэг дээрээ үүнээс урд дайн хэдийн эхэлчихсэн байв. 1935 онд Италийн цэрэг Этиопт цөмрөн, 1936-39 онд Испанид 20-д орны цэргүүд тулалдаж, 1937 онд Япон Хятадыг булаан эзлэх дайнаа эхлүүлчихсэн байв. Мөн 1939 оны Халхын голын тулалдаан бүр мөсөн дуусчаагүй байжээ.
Ингээд Германы цэрэг Польшид цөмөрч орсны дараа Англи, Франц 2 Германд дайн зарлав. Мөн Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Канад улсууд Германд сугуудад дайн зарлажээ. Ийнхүү дайн өргөжин тэлж хамрах хүрээ дэлхийг тойрчээ.
Польшийг эзлэхэд зориулагдсан Германы цэргийн тоо 1,6 саяд нэг иүүхэн дунд нь өгхүрсэн байна. Хуурай замын 62 дивизтэй үүнээс 7 нь танкийн дивиз байлаа. Эдгээрийн бүрэлдэхүүнд 2,8 мянган танк, 6000 орчим их буу, миномёт, агаарын 2 флот нь 2000 орчим нисэх онгоцтой байв. Эдгээр хүчнүүд нь хурандаа генерал Г.Рундштедтийн командалсан "Өмнөд" армиудын бүлэглэл /33 дивиз/, хурандаа генерал Ф.Бокийн командалсан "Умард" армиудын бүлэглэл /21 дивиз/ хуваагдсан бөгөөд үлдсэн багахан хүч нь эдгээр бүлэглэлүүдийн хооронд Герман, Польшийн хилийн төв хэсэгт байрлан идэвхтэй байлдааны ажиллагаа явуулж Польшийн армиудыг барьж гол хүчнийхээ цохилтыг төөрөгдүүлэх зорилготой байв.
Дайн эхлэхэд Польш улс Вермахтын өөдөөс 24 явган дивиз, 12 бригад, цөөн тооны тусгай ангийн бүрэлдэхүүнтэй хуурай замын 1 сая орчим цэрэгтэй арми, 4300 их буу, миномёт, 220 хөнгөн танк, 650 танкетк, хуягт машин сөрөн зогсож байв. Мөн агаарын цэргийн хүчинд нь 800 хуучирсан загварын нисэх онгоц байснаас тэн хагас нь байлдаанд ашиглагдахаар байлаа. Польшийн армиудыг байрлуулах ажил бүр дайн эхэлсэн хойно ч үргэлжилж байв.
Германы цэрэг давшилтад ороод моторжуулсан анги, танк, нисэх хүчнээр өргөн фронтоор цохилт өгч өгч Польшийн армийн халхлах ангиудыг бут ниргэж, польшийн армийн гол хүчтэй байлдан хэд хэдэн чиглэлээр эрчимтэй давшжээ. Ердөө эхний 7 хоногт польшийн армийг ихэд дарж чадсан байна. Польшийн цэрэг арга буюу ухарч зарим нэгэн зааг дээр эсэрргүүцлийн голомт байгуулж байлаа. Германы цэргүүд богино хугацаанд давшиж төмөр зам, гол гол радио станц, харилцааны холбооны зангилаа газруудыг тасралтгүй бөмбөгдөж байснаас польшийн командлал зэвсэгт хүчнээ дайчилж дуусах, байрлуулах, цэрэгтэйгээ холбоо барих, удирдах бүхий л боломжоо алджээ. Эх толгойгүй болсон польшийн армиуд тус тусдаа ажилахаас өөр аргагүйд хүрч, ийм нөхцөл байдалд дайны явцыг эргүүлэх ямар чадалгүй болжээ.
Польшийн элч төлөөлөгчид Англи, Францаас тасралтгүй тусламж гуйсны хүчинд Францын цэрэг Зигрфидын шугамын дагуу 30 км өргөнтэй байлдааны ажиллагаа явуулж 10 км давшжээ.
Германы цэрэг 9 сарын 7нд Варшавын алсын дөхөц газарт ойртож ирсэн байна. 9 сарын 9нд польшийн цэргийн хэсэг бүлэглэл /8 явган дивиз, 2 морьт бригад/ Германы 8-р армийн зүүн жигүүрт сөрөг цохилт өгчээ. 8-р армийн командлал маневрийн бүлгүүдийг шуурхай зохионы байгуулж сөрөг дайралт хийж байгаа польшийн цэргүүдийг ялсан байна. үүний дараа Германы командлал хүчээ шинэчлэн бүлэглэж Польшийн цэргийн нэгтгэлүүдийг Варшаваас зүүн тийш бүслэн авч 9 сарын 13-15нд польшийн армийн үлдэгдэлүүдийг хэсэг хэсгээр таслан авч устгаж чаджээ.
9 сарын 18нд Германы цэрэг Варшавт тулж ирсэн байна. хотыг агаараас бөөн хүчээр бөмбөгдөж, их буугаар хавтгайд нь буудаж байсан авч хамгаалалтын гарнизон 20-оод хоног тэссэн байна. 9 сарын 27нд Германы цэрэг үндсэн дайралтаа хийж агаараас дайрахад 1100 орчим онгоц нислэг хийсэн байна. 9 сарын 28нд хотын гарнизон хамаг хүч хэрэглэлээ бараад бууж өгсөн байна,
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Дэлхийн хоёрдугаар дайн эхэн буюу Польшийг эзэлсэн нь – Викимедиа дуу дүрсний сан
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Rüdiger Overmans: Deutsche militärische Verluste im Zweiten Weltkrieg. 3. Auflage, Oldenbourg, München 2004, ISBN 3-486-20028-3, S. 53 f.
- ↑ 2.0 2.1 Rolf-Dieter Müller: Der Zweite Weltkrieg, 1939–1945. In: Wolfgang Benz (Hrsg.): Handbuch der deutschen Geschichte, Band 21, 10., völlig neu bearbeitete Auflage, Klett-Cotta, Stuttgart 2004, ISBN 3-608-60021-3, S. 69.
- ↑ Militärgeschichtliches Forschungsamt (Hrsg.): Das Deutsche Reich und der Zweite Weltkrieg. Stuttgart 1979, Band 2, S. 133.
- ↑ Mark W. A. Axworthy: Axis Slovakia: Hitler’s Slavic Wedge, 1938–1945. Axis Europa Books, Bayside, NY 2002, ISBN 1-891227-41-6, S. 81.
- ↑ Militärgeschichtliches Forschungsamt (Hrsg.): Das Deutsche Reich und der Zweite Weltkrieg. Stuttgart 1979, Band 2, S. 133.