Виндхук
Виндхук
| |
---|---|
Виндхук Хот | |
Дээд тал: Виндхук хотын төв; Дунд тал:Виндхук Төв Бизнес Дүүрэг, Христийн сүм; Доод тал: Хениц цайз, Парламентын барилга | |
Suum Cuique (Латинаар "Тус бүрдээ өөрт нь") | |
Улс | Намиби |
Муж | Хомас муж |
Анх суурьшсан | 1840 |
Дахин байгуулагдсан | 10 сарын 18, 1890 |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга-зөвлөлийн засаглал |
• Хотын дарга | Жозеф Уапингене (ҮЭНАБ) |
• Хотын даргын орлогч | Магдалена Пиенаар-Ломбардт (БӨААТБ) |
Газар нутаг | |
• Нийт | 5,133 км2 (1,982 бээр2) |
Өндөр | 1,655 м (5,430 фут) |
Хүн ам (2020)[1] | |
• Нийт | 431,000 |
• Нягтрал | 62.8/км2 (163/бээр2) |
Цагийн бүс | UTC+2 (SAST) |
Шуудангийн код | 10005 |
Бүс нутгийн код | 061 |
Вэб сайт | www |
Виндхук (Англи: Windhoek; гер.: ) нь Бүгд Найрамдах Намиби Улсын нийслэл, хамгийн том хот юм. Төв Намибид, далайн түвшнээс дээш 1700 метр орчим өргөгдсөн Хомас тэгш өндөрлөгт байрладаг. 2011 оны байдлаар 322,500 оршин суугчтай, шилжилт хөдөлгөөний улмаас хүн ам нь тасралтгүй өсч буй хот болно.[2]
Тус хот нь нутгийн уугуул хоньчин омгуудын дунд эртнээс мэдэгдэж байсан рашааныг түшиглэн үүсч, хөгжжээ. Улмаар 1840 онд Орлам омгийн ахлагч Ёнкер Африканер энд суурьшиж, омгийнхондоо зориулж чулуун сүм босгосноор хурдацтай томорч эхэлсэн байна. Гэвч хэд хэдэн дайн тулааны улмаас эвдрэн сүйдэж, балгас болсон тус хотыг 1890 онд Германы эзэнт гүрний армийн хошууч Курт фон Франсуа сэргээн босгожээ.
Өдгөө Виндхук нь Намибийн нийгэм, эдийн засаг, соёлын төв бөгөөд тус улсын бараг бүх компани, засгийн газрын болон боловсрол, соёлын байгууллагууд Виндхукт төвлөрдөг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Windhoek, Namibia Population 1950–2020". www.macrotrends.net. Архивласан огноо 9 July 2020. Татаж авсан: 2020-03-14.
- ↑ "Archive copy". Archived from the original on 2012-02-18. Татаж авсан: 2013-01-20.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)