Винченцо Беллини
Винченцо Беллини буюу бүтнээр Винченцо Сальваторе Кармело Франческо Белли́ни (итали. Vincenzo Salvatore Carmelo Francesco Bellini; 1801 оны 11-р сарын 3-нд Сицилийн Катанья хотод төрсөн— 1835 оны 9-р сарын 23-нд Парис орчмын Пюто хотод нас барсан) — италийн хөгжмийн зохиолч, 11 дуурь бичсэн.
Тэрээр Неаполитаны консерваторид Николо Зингареллигийн ангид суралцаж, анх хөгжмийн зэмсэг, сүмийн хөгжмийн зохиол бичжээ. Беллинигийн анхны дуурь "Адельсон ба Салвини" 1825 онд Консерваторид тоглогджээ. 1826 онд Сан Карло театр "Бианка Фернандо" дуурийг тайзнаа тавьж, 1827 онд Миланы Ла Скала театраас захиалга авч байжээ. Беллини сүүлд "Далайн дээрэмчин" (итали. Il pirata) дуурийг бичсэн нь гайхалтай амжилтанд хүрсэн; дараа жил нь "Харийн бүсгүй" илүү амжилттай болсон. Тэдний араас Пармад бүтэлгүйтсэн “Заир”, “Капулец ба Монтегэс” (Венец), “Сомнамбула” (Милан) нар оржээ.
1833 онд Беллини эцэст нь Парис руу шилжин нүүсэн бөгөөд тэнд богино хугацаанд асар их амжилтанд хүрсэн байна. Тэрээр 1835 онд Парисын "Италийн театр"-ын тайзнаа тавигдсан "Пуританчууд" хэмээх дахин нэг дуурийг бичсэн байна.
Бүтээсэн Дууриуд
[засварлах | кодоор засварлах]- «Адельсон ба Сальвини» (1825)
- «Бьянка ба Жернандо» (1826; «Бьянка ба Фернандо» — 1828)
- «Далайн дээрэмчин» («Il pirata») (1827)
- «Харийн бүсгүй» (1829)
- «Заира (итал. Zaira)» (1829)
- «Эрнани» (дуусгаагүй, 1830)
- «Капулетти ба Монтекки» (1830)
- «Сомнамбула» («La sonnambula»), 1831
- «Норм» («Norma»), 1831
- «Беатриче ди Тенда» («Beatrice di Tenda»), 1833
- «Пуританчууд» («I puritani»), 1835