Дарин хуйвалдаан
1605 оны Бууны дарин бослого нь “Английн нэгдүгээр болон Шотландын зургаадугаар Жэймс”–ийг хороох Робэрт Кэйтсбигээр удирдуулсан Английн католик шашинтнуудын бүтэлгүйтсэн бослого юм.
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Англи дахь католик шашинтнууд хаан Жэймсийг тэдэнд илүү хүлцэнгүй шудрага хандахыг хүссэн боловч тэр дургуйцэж, Англиас бүх католик лам, санваартнуудыг хөөж гаргахыг тушаав. Үүнд бухимдсан католикчууд Жэймсийг хороож түүний католик шашинтай охин Элизабэтийг хаан ширээнд суулгахаар шийдэв. Энэ нь сүүлдээ зөвхөн хаан Жэймсийг хороогоод зогсохгүй Парламентын ордон дахь бүх ноёдыг хамт хороохоор төлөвлөв. (1605 оны 11 сарын 5-нд Жэймс хаан Парламентын ордныг нээх өдөр) Гаи Фоокс болон түүний хамсаатнууд Парламентын ордны хажууд байшин түрээсэлж, хонгилоор дамжин 36 торх дарь Парламентын ордны доор нуув.
(Бусад хамсаатан нь: Robert and Thomas Wintour, Thomas Percy, Christopher ,John Wright, Francis Tresham, Everard Digby, Ambrose Rookwood, Thomas Bates, Robert Keyes, Hugh Owen, John Grant болон Catesby (бослогыг төлөвөлөж,зохион байгуулсан).
Тэсэлгээний мэрэгжилтэн Гаи Фоокс дарийг ноцоохоор үлджээ, гэвч харуулууд сүүлчийн мөчид, хонгилыг шалгахаар шийдэж тэрээр илчлэгдсэн юм. Гаи Фоокс баригдаад Лондонгийн шорон руу илгээгдэн, тэндээ тамлуулан эцэст нь хамсаатнуудынхаа нэрийг илчилжээ. Percy, Catesby тэргүүтэй зарим босогчийг хуулийн дагуу буудан хороож, бусад нь шоронд хоригдон эцэст нь дүүжлүүлжээ.
Илчлэгдсэн нь
[засварлах | кодоор засварлах]Mongteagle-ийн захиа. Босогчдийн нэг болох Francis Tresham-ын үеэл нь Lord Monteagle байжээ. 10 сарын 26ний шөнө, үл таних хүн лондонгын гадна байх Monteagle-ийн гэрт захиа хүргэж өгөв. Захианд Monteagle-ийг 11 сарын 5-нд Parliament-ийн ордон луу очихгүй байхыг сануулсан мөн аймшигтай тэсрэлт болхыг бичсэн байв. Захиа Monteagle-д хаяглагдсан байсан боловч тэрээр туслахаараа уншуулсан юм. Monteagle шууд Robert Cecil дээр очиж юу болох гэж буйг сануулжээ. Cecil харуулуудыг 11 сарын 4-ний шөнө Parliament-ийн ордоны хонгилыг шалгахыг тушааснаар Гаи Фоокс баригджээ. Дараагын өдөр нь Жэймс хаан ямар ч аргаар хамаагүй хамсаатнуудыг нь илчлүүлэхийг тушааснаар бослого дарагджээ.