Jump to content

Евро ШАҮП

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Евро ШАҮП-н бэлгэдэл
Фиат 500 туршилтын дараа

Евро ШАҮП (англ. European New Car Assessment Programme; мн. Европын шинэ автомашины үнэлгээний програм) нь европын замын тээврийн хөдөлгөөний яамд, автомашины клубууд болон даатгалын холбоодын нийгэмлэг бөгөөд түүний төв нь Брюссельд байрладаг.[1]

Зөвхөн нэг жилийн дотор үйлдвэрлэсэн автомашинуудыг л хооронд нь харьцуулах боломжтой.[2] 2009 оноос хойш тээврийн хэрэгслийн нийт аюулгүй байдалд тав хүртэл одоор үнэлгээ өгдөг (урьд нь тээврийн хэрэгсэл бүр хэд хэдэн ангилалд тав хүртэл одны үнэлгээ авч болдог байв) болсон.[3] Евро ШАҮП нь Глобал ШАҮП-н нэг гишүүн ба автомашины аюулгүй байдалд дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг холбоо юм.

Ерөнхий ойлголт

[засварлах | кодоор засварлах]

Евро ШАҮП-ын мөргөлдөлтийн туршилт нь дөрвөн хэсгээс бүрдэх ба нууцлалтай технологиор төрөл бүрийн хэмжүүрээр хувилан үнэлгээ өгдөг. Үүнд: тээврийн хэрэгсэлд сууж байгаа насанд хүрэгчдийн хамгаалалт, явган зорчигчийн хамгаалалт, тээврийн хэрэгслийн урд талын суудалд суух хүүхдийн хамгаалалт болон тухайн тээврийн хэрэгслийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын онцлог орно. Туршилтанд орсон тээврийн хэрэгсэл нь европын холбооны бүх улсад цувралаар тоноглодог аюулгүйн тоноглолтой байна. Тиймээс жишээ нь зарим нэгэн оронд зөвхөн нэмэлт төлбөртэйгээр захиалах боломжтой аюулгүйн систем болох гурван цэгийн бүсийг чангалан татагч зэрэг байхгүй байх тохиолдол бий.

Тээврийн хэрэгсэлд сууж байгаа насанд хүрэгчдийн хамгаалалт

[засварлах | кодоор засварлах]
Хажуунаас мөргүүлсэн тохиолдол
Баганыг хажуугаараа очин цохих
Урд талаараа мөргөлдөх

Энэ туршилт нь дөрвөн тусдаа мөргөлтийн хэсгээс бүрдэнэ.

Offset урд талын мөргөлт гэж нэрлэгдэх туршилтын үед туршиж байгаа тээврийн хэрэгсэл нь 64 км/ц-ийн хурдтайгаар хөнгөнцагаан хашлагыг 40%-иар хаасан байдлаар мөргөнө. Энэ нь хоёр ижил тэрэг аль аль нь 55 км/ц-н хурдтайгаар урд урдаасаа ирэн мөргөлдөхийг загварчлан шалгаж байгаа юм.[4]

Төв байр Гишүүн
 Нэгдсэн Хаант Улс Department for Transport (DfT)
 Герман Холбооны Германы зам тээвэр ба дижитал дэд бүтцийн яам
 Нидерланд Ministerie van Infrastructuur en Milieu
 Франц Ministère de l'Écologie, du Développement durable et de l'Énergie
 Люксембург Ministère du Développement durable et des Infrastructures
 Испани
Каталон орон
Generalitat de Catalunya
 Швед Шведийн зам тээврийн байгууллага
 Нэгдсэн Хаант Улс International Consumer Research & Testing
 Франц Олон Улсын Автомашины Холбоо
 Герман Ерөнхий германы автомашины клуб
 Нэгдсэн Хаант Улс The Motor Insurance Repair Research Centre
 Итали Италийн автомашины клуб
 Commons: Пежо – Викимедиа дуу дүрсний сан
  1. Euro NCAP members (Memento 25. Тавдугаар сар 2007 цахим архивт), нийтэлсэн: Euro NCAP, нийтэлсэн огноо: 2009-11-09
  2. "Weniger Bestwerte im Euro-Crashtest". Die Zeit. 2011-02-04. Татаж авсан: 2011-02-06.
  3. "History". Euro NCAP. Archived from the original on 2007-11-04. Татаж авсан: 2009-11-09.
  4. http://www.euroncap.com/files/Euro-NCAP-Frontal-Protocol-Version-6.0---0-7981ae7b-44f3-4c12-adea-6a0a736ec180.pdf