Jump to content

Конвекц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэлхийн гадаргуу дотор явагддаг дулааны конвекцын загварчилал. Халуун хөнгөн хэсэг нь дээшилж хүйтэн хүнд хэсэг нь доошилно.

Конвекц нь дулаан бодисын хөдөлгөөнөөс болсон дулааны хөдөлгөөн юм.

Жишээлбэл, агаар мандлын эргэлт нь дулаан агаарыг сэрүүн газар луу шилжүүлж, салхи үүсгэдэг. Цонх онгорхой бол салхи өрөөнд орж хөргөнө. Үүлний хөдөлгөөн, далайн урсгал, олон төрлийн халаагч нь конвекцийн жишээ юм.


Албадан конвекц ба байгалийн конвекц

[засварлах | кодоор засварлах]

Конвекц нь байгалийн жамаар ( байгалийн конвекц") эсвэл хөдөлгөөнт төхөөрөмжөөс болж үүсч болно(" албадан конвекц").

Сэнс нь агаарын хөдөлнөөнийг зохиомлоор үүсгэдэг төхөөрөмж юм. Энэ тохиолдолд агаар нь сэнсний эргэлтээс болж хөдөлж байна. Энэ бол "албадан конвекц"-ийн жишээ юм.

Байгалийн конвекц нь шингэн нь халуун байвал хөнгөн, хүйтэн бол илүү хүнд байдаг тул шингэн нь халуун, хүйтэн хэсэгтэй байвал халуун хэсэг нь доошоо хөдөлдөг. Жишээлбэл, тогоонд байгаа ус галын улмаас ёроолд ойрхон байвал доод талаас гадаргуу руу шилждэг. Үүний зэрэгцээ гадаргуугийн ойролцоох ус нь илүү хүйтэн байдаг тул ёроол руу шилждэг.