Мадрид
Мадрид
Madrid (Испани) | |
---|---|
Улс | Испани |
Өөртөө засах нийгэмлэг | Мадридын Нийгэмлэг |
Байгуулагдсан | 9-р зуун |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын захиргаа |
• Биет | Мадрид хотын зөвлөл |
• Хотын дарга | Хосе Луис Мартинес-Алмейда (PP) |
Газар нутаг | |
• Нийслэл болон хотын захиргаа | 604.31 км2 (233.33 бээр2) |
Өндөр | 650 м (2,130 фут) |
Хүн ам (2018)[3] | |
• Нийслэл болон хотын захиргаа | 3,223,334 |
• Байр | Европод 2-т Испанид 1-т |
• Нягтрал | 5,300/км2 (14,000/бээр2) |
• Хотын нутаг | 6,211,000[2] |
• Бөөгнөрөл | 6,791,667[1] |
Иргэдийн нэршил | Мадридчууд |
ДНБ | |
• Нийслэл болон хотын захиргаа | €135.6 тэрбум (2020)[5] |
• Хотын бөөгнөрөл | €261.7 тэрбум (2022)[6] |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 28001–28080 |
Бүсийн дугаар | +34 (ES) + 91 (M) |
ХХИ (2021) | 0.940[7] маш өндөр · 1-р байр |
Вэб сайт | https://madrid.es |
Мадрид (Испани: Madrid) нь Испанийн нийслэл.
Ерөнхий мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Тус хот нь Испани улсын засаг захиргааны төв буюу нийслэл хот бөгөөд Иберийн хойгийн эдийн засгийн гол төвүүдийн нэг юм. Түүнчлэн Мадрид муж улс, түүнийг бүрдүүлэх цорын ганц муж болох Мадрид мужийн төв болно.
Европын холбооны гишүүн улсуудын нийслэлүүд дунд хүн амаараа Лондон, Берлиний дараа орох том хот юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дундад зуун
[засварлах | кодоор засварлах]Мадрид хотын нэр түүхийн сурвалж бичигт анх 9-р зуунд бичигдсэн байдаг бөгөөд Кордовын халифт улсын хаан I Мухаммед одоогийн хааны ордон байрлаж буй газарт бяцхан шилтгээн барих тушаал гаргаж байжээ. Уг шилтгээнтэй хамт цайз баригдсан байна. Түүний хажуугаар урсах Мансанарес голыг араб хэлээр "Ал Мажурид" (Араб: المجريط, "усны эх" хэмээх утга) гэдэг байснаас хотын нэр үүсчээ.
1085 онд Кастилийн ван VI Альфонсо Толедо руу явах замдаа цайзыг эзэлж, мечетийг христийн шашны сүмээр сольж барьжээ. 1329 онд IV Фернандо зөвлөх үүрэтгэй парламент Cortes Generales-г тус хотод байгуулсан байна. Мадридаас иудай, исламын мөргөлтнүүдийг 15-р зууны сүүл үед хөөн зайлуулсан аж.
Сэргэн мандлын үе
[засварлах | кодоор засварлах]Толедод нийслэлтэй Кастилийн вант улс, Сарагосад төвлөрөх Арагоны вант улс нэгдсэний дараа 16-р зуунд Ариун Ромын Эзэнт Гүрний хаан I Карлосын удирдлагаар Испанийн хаант улс бий болжээ. 1561 онд II Фелипе өөрийн ордныг Мадридад шилжүүлсэн юм. 1601-1606 онуудад III Фелипе Вальядолидод нийслэллэж байсныг эс тооцвол Испанийн алтан үеэс эхлэн Мадрид нь шинэ тивээс цутгах баялгийн үрээр хөгжин цэцэглэжээ.
Орчин үе
[засварлах | кодоор засварлах]18-р зуунд V Фелипе Европын нийслэл болгохын тулд Мадрид дахь хааны ордныг шинэчлэн бариулсан ч тус хот орчин үеийн хот болон хөгжиж эхэлсэн нь III Карлосын үе юм.
1808 онд Наполеоны цэргүүд Мадридыг эзэлж, хотын иргэд эсэргүүцсэн ч бослого дарагджээ. 1814 онд Мадрид буцаж Испанийн мэдэлд орсон ч 19-р зуун бүхэлдээ либерал ба консерватив үзэлтнүүдийн тэмцлийн талбар байлаа.
20-р зуун
[засварлах | кодоор засварлах]Испанийн иргэний дайны үе буюу 1936-1939 онд Мадрид хотын гудамжнаа тулаан болж байлаа. Хотыг Ардын Фронтын засгийн газар мэдэлдээ байлгаж байсан боловч 1936 оны 11 сард хотын баруун талаас Франкогийн армийн давшилт эхэлж, 3 жил бүслэлтэд байсны эцэст бууж өгчээ. Тус тулалдааны үеэр Мадридад хүн төрөлхтний түүхэнд анх удаа жирийн иргэдийг агаараас бөмбөгдсөн гэдэг.
Франкогийн дэглэмийн үед Мадрид хотын өмнөд хэсэг аж үйлдвэржиж, хөдөөнөөс иргэд ихээр шилжин суурьшсан байна. Франког нас барсны дараа I Хуан Карлос хаан ширээнд сууж, ардчилсан улс болох замдаа орсноор Мадрид хот Иберийн хойгийн улс төр, эдийн засгийн төв болох байр сууриа бэхжүүлжээ.
21-р зуун
[засварлах | кодоор засварлах]2004 оны 3 сарын 11-нд Мадрид хотын 3 өртөөнд галт тэрэг дэлбэрсэн алан хядлага гарч, 200 гаруй хүний амь үрэгдсэн нь 3 хоногийн дараа болсон бүх нийтийн сонгуульд томоохон нөлөө үзүүлсэн юм.
Тус хот 2012, 2016 оны олимпын наадмыг зохион явуулахаар нэрээ дэвшүүлсэн ч ялагджээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Мадрид | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Мадрид
Эх сурвалж: Agencia Estatal de Meteorología; wetterkontor.de
|
Аялал жуулчлал
[засварлах | кодоор засварлах]Мадрид нь Испанидаа хамгийн их жуулчид очдог газар юм.
Спорт
[засварлах | кодоор засварлах]Хөлбөмбөг
[засварлах | кодоор засварлах]- Реал Мадрид (Real Madrid CF) - Сантъяго Бернебау цэнгэлдэх хүрээлэн
- Атлетико Мадрид (Club Atlético de Madrid, S.A.D.) - Висенте Калдерон цэнгэлдэх хүрээлэн
- Гетафе CF (Getafe CF)
- Райо Валлекано (Rayo Vallecano de Madrid, S.A.D)
Реал Мадрид, Атлетико Мадрид нь ФЦ Барселонатай хамтдаа дэлхийд алдартай клубүүд гэгддэг билээ.
Сагсан бөмбөг
[засварлах | кодоор засварлах]- CB Эстудиантес (CB Estudiantes)
- Реал Мадрид Балонцесто (Real Madrid Baloncesto)
Бусад
[засварлах | кодоор засварлах]- Мадрид Мастерс - Газрын теннисийн тэмцээн
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Population on 1 January by age groups and sex – functional urban areas". Евростат. Архивласан огноо 2015-09-03. Татаж авсан: 2024-10-23.
- ↑ "Demographia World Urban Areas" (PDF). Demographia. 2022. Архивласан (PDF) огноо 2011-08-05. Татаж авсан: 2024-10-23.
- ↑ Испанийн 2018 оны хотын бүртгэл. Үндэсний статистикийн хүрээлэн.
- ↑ "Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) зах зээлийн өнөөгийн үнээр хот суурин газруудаар". ec.europa.eu. Архивласан огноо 2023-02-15.
- ↑ "Indicador del PIB por zonas estadísticas y por municipios", www.madrid.org (испани хэлээр)
- ↑ "ЕХ-ны бүс нутгуудын ДНБ, Евростат". www.ec.europa.eu. Татаж авсан: 2024-10-23.
- ↑ "Sub-national HDI – Area Database – Global Data Lab". hdi.globaldatalab.org (англи хэлээр). Архивласан огноо 2018-09-23. Татаж авсан: 2024-10-23.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны
- Бусад
- Madrid 2016 - 2016 оны олимпыг Мадридад