Марк Туллий Цицерон
Марк Туллий Цицерон (Латин: Marcus Tullius Cicero; МЭӨ 106 оны 1 сарын 3-нд Ромын Бүгд Найрамдах Улсын Арпинумд төрж, МЭӨ 43 оны 12 сарын 7-нд Ромын БНУ-ын Формиид нас барсан). - Эртний Ромын улс төрч, уран илтгэгч, философич, эрдэмтэн. Доодсын гэр бүлээс гаралтай ч өөрийн уран илтгэх авьяас чадварынхаа ачаар гайхалтай амжилтад хүрсэн хүн. Тэрбээр МЭӨ 73 онд Сенатад орж, МЭӨ 63 онд консул (сонгогддог өндөр албан тушаал) болж байжээ.
Тэр үеийн Ромын олон иргэний дайны нөхцөлд бүгд найрамдах тогтолцоог хадгалан үлдэх хамгийн нэр хүндтэй, тууштай дэмжигчдийн нэг байв. Түүнийг хязгааргүй эрх мэдлийг тогтоохыг эрмэлзэгчид цаазалжээ.
М.Цицерон уран зохиолын асар их өв үлдээсэн бөгөөд үүний нэлээд хэсэг нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн юм. Эрт дээр үед түүний бүтээлүүд хэв маягийн хувьд стандарт болж байсан бөгөөд одоо МЭӨ 1-р зууны Ромын амьдралын бүхий л талын талаарх хамгийн чухал мэдээллийн эх сурвалж болж байдаг байна.
Цицероны философийн зохиол, үзэл санаа нь латин хэлээрх уншигчдад зориулагдсан эртний Грекийн философийн өвөрмөц цогц үзэсгэлэн болсноороо эртний Ромын соёлын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Сайн боловсорсныхоо ачаар Цицерон тухайн үеийнхээ философийн гол хөдөлгөөн урсгалуудыг сайн мэддэг байжээ. Бүх цаг үеийн хамгийн агуу философич Цицерон Платоныг түүний дараа хоёрдугаарт Аристотель гэж үздэг байв. Үүний зэрэгцээ тэрээр Платоны философийн хэт хийсвэр байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж дүнэдэг байжээ.
Марк Туллий Цицерон “Жинхэнэ хууль гэдэг нь байгалийн хууль зүй тогтолд нийцсэн, хүн бүрт хамаатай, мөнхийн ухамсар юм” гэж тэмдэглэсэн нь бий.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]- "Уран илтгэгчийн тухай"- (Латин: De Oratore) - Уран илтгэх ур чадварын зарчмуудыг тодорхойлж, уран илтгэх урлагийг үндэслэсэн бүтээл
- «Брут буюу алдарт илтгэгч нарын тухай» (Латин: Brutus sive De claris oratoribus)
- Марк Туллий Цицерон
- Туллий
- Эртний уран илтгэгч
- Эртний илтгэгч
- Ромын Бүгд Найрамдах Улсын консул
- Авгур
- Зохиогч
- Эртний Ромын гүн ухаан
- Ёс суртахууны гүн ухаантан
- Улс төрийн гүн ухаантан
- Эртний гүн ухаантан
- Эртний утга зохиол
- Латин хэлээрх утга зохиол
- Утга зохиолын захидал
- Эртний Грек хэлнээс орчуулагч
- Латин хэл рүү орчуулагч
- Сицилийн хүн
- Эртний Ромчууд
- МЭӨ 106 онд төрсөн
- МЭӨ 43 онд өнгөрсөн