Jump to content

МиГ-29

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
МиГ-29
ЗХУ-ын Нисэх Хүчний МиГ-29
Үүрэг/төрөл Агаарт ноёлох сөнөөгч онгоц, олон төрлийн зориулалттай сөнөөгч онгоц
Гарал Зөвлөлт Холбоот Улс
Орос
Үйлдвэрлэгч Микоян
Анхны нислэг 1977 оны 10 сарын 6
Танилцуулагдсан 1983 оны 8 сар
Статус Идэвхтэй ашиглагдаж буй
Гол хэрэглэгчид Оросын Нисэх Хүчин
Энэтхэгийн Нисэх Хүчин
Украйны Нисэх Хүчин
Беларусын Нисэх Хүчин
Үйлдвэрлэгдсэн 1982–одоо
Үйлдвэрлэсэн тоо 1,600+[1]
Нэгжийн өртөг US$29 сая[2][3]
Хувилбарууд МиГ-29М
МиГ-29К
МиГ-35

МиГ-29 (Орос: Микоян и Гуревич МиГ-29, НАТО код: "Fulcrum" [Фулкрэм]) нь Зөвлөлт Холбоот Улсын Микоян, Гуревичийн товчооны зохион бүтээсэн агаарт ноёлох болон олон төрлийн зориулалттай 4 дэх үеийн тийрэлтэт сөнөөгч онгоц. 1970-аад онд зохион бүтээж эхэлсэн бөгөөд 1983 онд ЗСБНХУ-ын Нисэх хүчинд анх ашигласан.

Дэлхий дахинаа ашиглагдсан байдал

[засварлах | кодоор засварлах]

МиГ-29 төрлийн нийт 840 орчим онгоц үйлдвэрлэсэн. Техникийн үзүүлэлтийн хувьд ЗХУ-д ашиглагдаж байснаас илүү доогуур Миг29B 9-12A болон МиГ-29B 9-12B хувилбаруудыг Варшавын гэрээний гишүүн орон болон тус гэрээнд үл харьяалагдах орнуудад экспортоор гаргасан байна. Дөрөв дэх үеийн сөнөөгч онгоцуудыг ашиглахын тулд нисгэгч нар нь эрчимтэй сургалтад хамрагдсан байх, агаарын довтолгооноос хамгаалах дэд бүтэц сайтай байх, засвар шинэчлэл тогтмол хийх шаардлагатай байдаг тул өөр өөр улсуудад янз бүрийн түвшинд ашигласан байдаг.

Монгол Улсад ашиглагдсан байдал

[засварлах | кодоор засварлах]

Одоогоор Монгол Улсад тус онгоцыг ашигладаггүй бөгөөд Монгол Улсын Батлан Хамгаалах Яам ОХУ-аас 4-5 ширхэг МиГ-29 маягийн онгоц худалдан авах тухай мэдээлэл 2011 оны 7 дугаар сард олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан[4].

2022 онд агаарын цэрэг 6 миг29уб ашиглаж байгаа бөгөөд 2022 оны төрмйн далбайн өдрийн цэргийн жагсаалын сүүлд талбай дээр нислэг үйлдсэн.

Техник үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]
  • Нисэх баг: 1
  • Урт: 17.37 м
  • Өргөн: 11.4 м
  • Өндөр: 4.73 м
  • Далавч талбай: 38 м²
  • Хоосон жин: 11,000 кг
  • Нислэгийн жин: 15,300 кг
  • Хөөрөлтийн дээд жин: 18,480 кг
  • Шатахууны сав: 3,500 кг
  • Хөдөлгүүр: 2 × Климов РД-33 afterburning турбохөдөлгүүр,

Нислэгийн үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]
  • Дээд хурд: Мах 2.25 (2,450 км/ц, 1,490 mph) Дундаж хурд: Мах 1.2 (1,500 км/ц, 930 mph)
  • Нислэгийн алслалт: 1,430 км (772 nmi, 888 mi)
  • Дээд алслалт: 2,100 км (1,300 mi), түлшний савтайгаар ниссэн үед
  • Нислэг үргэлжлэх хугацаа: 2.5 цаг
  • Нислэгийн өндөржилт: 18,013 м (59,100 ft)
  • 1 x 30 мм ГШ-30-1 их буу, 150 ш сумтай
  • 4хКАБ-500 Онилгоотой агаарын бөмбөг:
  • 4хХ-31 (Хөлөг онгоц, радиолокатор устгах пуужин)
  • 8хР-73 (Ойрын зайн пуужин)
  • 4хХ-35 (Хөлөг онгоц устгах пуужин)
  • 4хХ-29т (Агаар-газар ангилалын өндөр цэцтэй пуужин)
  • 6хРВВ-АЕ (Дунд зайн пуужин)

Радар

  • Фазотрон Н019 Рубин радар
  • Н010 Жук радар
 Commons: Микоян-Гуревич МиГ-29 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Products: Military Programs." (Memento 20. Арваннэгдүгээр сар 2010 цахим архивт) migavia.ru/eng. Авсан: 2009 оны 9 сарын 23.
  2. France-Presse, Agence. "Russia To Sell 20 MiG-29 Fighters To Myanmar."[permanent dead link] Defense News, 2009 оны 12 сарын 23.
  3. "Russian MiG-29 Jets 'Attack' China in Myanmar." Правда, 2009 оны 12 сарын 24.
  4. "news.mn". Archived from the original on 2011-07-17. Татаж авсан: 2011-09-13.