Мэдээ
Мэдээ (Новости. News)
[засварлах | кодоор засварлах]Мэдээ буюу англиар “news” хэмээх үг эртний герегийн neos, латины novis, германы neu, дундад зууны үеийн английн news гэдэг үгнээс гаралтай юм. Мэдээ нийтлэл, нэвтрүүлгийн хамгийн бага, хамгийн шуурхай хэлбэр бөгөөд анхны сонин үүссэн тэр үед бий болжээ. Мэдээг судалгааны бүтээлүүдэд олон янзаар тодорхойлсон байдаг. Тухайлбал, мэдээ бол дотоод гадаадад болж байгаа нийгмийн амьдралын чухал баримт, үйл явдлын тухай уншигчдад мэдээлэх мэдээллийн хэлбэр юм. Мэдээ бол сонины бичлэгийн мэдээллийн төрлийн хамгийн бага зүйл мөн. Тэмдэгт юмуу дохионы аливаа цувааг мэдээ гэнэ. Янз бүрийн олон боломжоос сонгон авах явдалд тохиолддог тодорхой бус (бүрхэг) байдлыг багасгаж буй мэдээлэл нь мэдээ мөн. Сэтгүүл зүйн мэдээлэл өгөх нийтлэг хэлбэрийг мэдээ гэнэ. Мэдээ нь сэтгүүл зүйн бичлэгийн хамгийн товч хэлбэр юм.
Барууны сэтгүүл зүйд “Ямар нэг юмыг илчлэн харуулж байвал мэдээ мөн. Нохой хүнийг зуусан бол сонин биш, харин хүн нохойг хазсан бол энэ нь мэдээ. Хэн нэгэн хүн дараад өнгөрөх гэсэн нэг юм бол мэдээ юм. Бусад нь цөм сурталчилгаа” гэх зэрэг сонгодог тодорхойлолтууд байдаг. Анх сонин олон түмнийг мэдээллээр хангах зорилгоор бий болсныг харгалзан үзвэл “news” буюу сонин мэдээ сэтгүүл зүйн амин сүнс, оршин тогтнох үндэс нь мөн гэдэг нь тодорхой юм.
Мэдээний үндсэн шаардлага
[засварлах | кодоор засварлах]- Үнэн бодитой байх
- Шуурхай байх
- Хүртээмжтэй байх
- Шинэлэг байх
- Товч байх
- Тодорхой байх
- Баримттай байх
- Эх сурвалжтай байх
Үнэн бодитой байх
[засварлах | кодоор засварлах]Сэтгүүл зүйн үндсэн зарчмын нэг болох үнэн бодитой байх шаардлагыг бүх төрлийн мэдээний шалгуурын нэгдүгээрт тавьдаг. Үнэн бодитой байх шаардлага хангахад баримт нягтлах нь маш чухал ач холбогдолтой.
Шуурхай байх
[засварлах | кодоор засварлах]Сэтгүүл зүйн мэдээ бусад бичлэгийн төрөл зүйлүүдээс хамгийн шуурхай төрөлд багтана.
Мэдээний бүтэц
[засварлах | кодоор засварлах]Мэдээний гол санааг эхэнд байхаар бүтэцжүүлдэг.
Бүтэц зохиомжийн ангилал
[засварлах | кодоор засварлах]- “Уруугаа харсан гурвалжин” бүтцийн мэдээ
- “Эрчимт хөдөлгөөний нэгдэл” хэлбэрийн мэдээ
- Цаг хугацааны дарааллыг хадгалсан мэдээ
- Ерөнхийгөөс тусгайд, тусгайгаас ерөнхийд шилжсэн гэж ангилна.
Баримт боловсруулалт
[засварлах | кодоор засварлах]Хэн? Юу?-Ямар?, Хэзээ?, Хаана?, Яагаад?, Яаж? асуултад хариулах баримттай байнаа. Үүнийг барууны сэтгүүл зүйд 5W1H асуулт гэдэг.
Хэзээ, хаана, юу гэсэн асуултад шуурхай хариулт өгдөг мэдээллийн бичлэгийн төрлийн бага хэлбэрийг мэдээ гэдэг. Мэдээ бол “юу?” гэдэг асуултад нэмэлт мэдээллийн хамт өгөгдсөн дэлгэрэнгүй хариулт мөн. Тухайн уншигчид шинэлэг мэдлэг өгч буй, баримтан дээр тулгуурласан, нэг л үйл явдлын (хүний) тухай өгүүлсэн, нийтлэлийн хамгийн бага нэгжийг мэдээ гэж тодорхойлж болно.
Мэдээний зорилго
[засварлах | кодоор засварлах]Мэдээг ямар зорилго агуулж байгаагаар нь:
- Үйл явдлын мэдээ
- Зарлалын чанартай мэдээ
- Дүгнэлтийн мэдээ
- Бичил шүүмжийн мэдээ
- Бичил хөрөг мэдээ, Бичил хөрөглөсөн мэдээ
- Бичил тойм мэдээ
- Бичил түүхэн мэдээ
- Бичил зөвлөмж бүхий мэдээ гэж ангилдаг.
Мэдээний хэлбэр
[засварлах | кодоор засварлах]- Товч мэдээ /цагаан мэдээ/
- Дэлгэрэнгүй мэдээ
- Сонсгол мэдээ /Сонордуулга мэдээ/
- Албаны мэдээ
Төрөл ангилал
[засварлах | кодоор засварлах]Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ангилах нь
[засварлах | кодоор засварлах]- Сонин хэвлэлийн мэдээ
- Өргөн нэвтрүүлгийн мэдээ
- Цахим мэдээ
Сонин хэвлэлийн мэдээ
[засварлах | кодоор засварлах]Өнөөдөр манай орны өдөр тутмын сонинуудын нэг дугаарын нийт нийтлэлийн 25-аас багагүй 50-иас ихгүй хувийг мэдээ эзэлж байгаа нь үүний тодорхой жишээ мөн. Барууны сэтгүүл зүйд мэдээний үндсэн томъёо нь 5W1H гэж тодорхойлсон байдаг. Энэ бол мэдээ хэзээ (when), хаана (where), юу (what), хэн (who), яагаад (why), яаж (how) гэсэн зургаан асуултад хариу өгөх ёстой гэсэн утга санааг илэрхийлдэг. Дээрх тодорхойлолт, үндсэн шинжүүдийг харгалзан мэдээг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд: "Мэдээ бол хэзээ, хаана, юу, хэн, яаж, яагаад гэсэн үндсэн зургаан асуултад бүрэн ба бүрэн бус хариулт өгч буй нийтлэл, нэвтрүүлгийн хамгийн бага, шуурхай, хүртээмжтэй хэлбэр мөн".
Өргөн нэвтрүүлгийн мэдээ
[засварлах | кодоор засварлах]Долгион ашиглан түгээдэг мэдээг өргөн нэвтрүүлгийн мэдээ гэдэг бөгөөд ерөнхийд нь тоймлож радио мэдээ, телевизийн мэдээ, подкаст мэдээ гэж ангилж болно. Өргөн нэвтрүүлгийн мэдээний үндсэн шалгуур сонин хэвлэлийн мэдээтэй адил байна. Гагцхүү түгээж буй хэвлэл мэдээллийн хэрэгслээс шалтгаалж онцлог шинжтэй байна.
Мэдээллээр ангилах нь
[засварлах | кодоор засварлах]Мэдээг мэдээллийн хувьд дараах байдлаар ангилж болно.
- Баримтат мэдээ
- Таамаглалын мэдээ
- Хуанлит мэдээ
- Үнэлэмжийн мэдээ
- Хэм хэмжээний мэдээ
- Хөтөлбөрийн шинжтэй мэдээ гэж ангилдаг.
Газар зүйн байршлаар ангилах нь
[засварлах | кодоор засварлах]- Гадаадын мэдээ (Хилийн чанад дахь)
- Дотоодын мэдээ (Улаанбаатар хотын, Орон нутгийн, Аймгуудын) гэх мэт.
Хамрах хүрээ, ач холбогдлоор ангилах нь
[засварлах | кодоор засварлах]- Олон улсын мэдээ
- Улсын мэдээ (Улсын хэмжээний мэдээ)
- Орон нутгийн мэдээ (Орон нутгийн чанартай мэдээ) гэх мэт.
Баримтыг төлөвлөх аргаар ангилах нь
[засварлах | кодоор засварлах]- Урьдчилж харж болох баримтат мэдээ
- Урьдчилж харж, таамаглал үл болох баримтат мэдээ
- Хүлээж байсан баримттай мэдээ гэх зэргээр ангилна.
Энэ телевизийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ радиогийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ нэвтрүүлгийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ нийгмийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.