Jump to content

Орос-Хятадын харилцаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Орос-Хятадын харилцаа
Map indicating locations of Оросын Холбооны Улс and Хятад

Орос

Хятад

Орос-Хятадын харилцаа- хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхэлд нь хэлдэг. Хоёр улсын анхны харилцаа холбоо нь XIII зууны сүүлч XIV зууны эхэн үеэс эхлэлтэй бөгөөд хоёр улс хоёулаа Монголын Эзэнт гүрний нэгэн бүрэлдэхүүн хэсэг байх үеэс эхлэлтэй гэж үздэг юм. Монголчууд бутархай байсан Оросыг хэсэгчлэн эзэлсний дараа олзлогдсон хэсэг орос эрчүүдийг нутаг руу гаа илгээж байжээ. Энэ үеэс орос хүн хятад хүнтэй анх учирсан тухай сурвалж бичигт дурдсан байдаг. Сүүлд 17-р зуунаас Монголын Эзэнт гүрэн таран бутарсан үеэс эхлэн хоёр тал худалдааны харилцааг хөгжүүлэх болон тандах зорилгоор гол төлөв оросууд хятад руу Элч илгээж байжээ.

Өнөө 21-р зуунд Орос, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн өргөн цар хүрээг хамарч байгаа бөгөөд дээд, өндөр түвшинд эрчимтэй харилцаа холбоотой, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлсээр байна. Хоёр улс НҮБ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд ШХАБ, БРИКС зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудад нягт хамтран ажилдаг.

1237 оны үед Орос, Хятад улс хоёулаа Монголын Эзэнт гүрний бүрэлдэхүүнд бараг нэгэн зэрэг орсон байна.

БНХАУ ОХУ-д нийт 7 консулын газартай: Москва (ЭСЯ-ны дэргэд ), Эрхүү, Екатеринбург, Казань, Санкт-Петербург, Владивосток, Хабаровск;

ОХУ БНХАУ-д нийт 6 консулын газартай: Бээжин (ЭСЯ-ны дэргэд), Шанхай, Шэньян, Хонконг, Гуанчжоу, Харбин.

Орос-хятадын харилцааны түүх

[засварлах | кодоор засварлах]
  • 1608 онд Оросын хаан Василий Шуйский (1606-1610) Хятадын Алтан хаанд бараалхах тогтоол гаргаж Элч төлөөлөгчид илгээсэн боловч Шолой Убши хунтайж "хар халимагууд" хоорондын дайнаас шалтгаалж зорьсон газраа хүрэлгүй буцсан.
  • 1616 онд атаман Василий Тюменец тэргүүтэй шинэ элч төлөөлөгч илгээжээ. Төлөөлөгчдийг Шолой Убши-хунтайжи хүлээн авч уулзсан боловч Элч төлөөлөгчид Хятад оролгүй Москва руу буцсан байна. 16-р зуунд Оросын анхны төлөөлөгчид 1567 онд "Догшин" хаан Иван атаман Иван Петров, Бурнаш Эличев нараар удирдуулсан төлөөлөгчид Хятад руу илгээсэн гэж хуучин Оросын гар бичмэлээс улбаатай гэж үздэг байв. Гэвч хожим тэрхүү гар бичмэл нь хуурамч баримт болохыг нотолсон байна.
  • 1618-1619 онд Оросын Тобольск хотын цэргийн удирдагч И.С.Куракины даалгавараар Хятадын Мин улстай холбоо тогтоох зорилготой казак Иван Петлин, Андрей Мундов нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг илгээсэн түүх байдаг.
  • 1641-1642 онд казак Е.Вершинин Хятад руу явсан байна.
  • 1654 онд Ф.И.Байков тэргүүтэй элч төлөөлөгчид хятадад очиж дэлгэрэнгүй тэмдэглэл баримт үлдээсэн байна.
  • 1676 оны 5-р сард Николай Гаврилович Спафарий тэргүүтэй элч төлөөлөгчид жингийн цуваагаар Бээжин хотод ирсэн.
  • 1689 онд "Нерчийн Гэрээ" байгуулсан. Энэ Гэрээгээр Орос Улс, Чин улс хоорондын харилцаа болон хилийн зурвасыг анх албан ёсоор тодорхойлсон юм.
  • 1716 онд Бээжин дахь Оросын Үнэн алдартны шашин-төрийн төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
  • 1727 оны 8-р сард "Буурын Гэрээ" буюу орсоор "Буринский трактат" байгуулсан. Энэ гэрээгээр өмнөх "Нерчийн Гэрээ"-гээр байгуулсан хилийн зурвасыг тодотгосон эрх зүйн баримт бичиг болсон юм.
  • 1727 оны 10-р сард Оросын хаант улс, Чин улсын хоорондын худалдааны "Хиагтын гэрээ" байгуулсан. Уг Гэрээний дагуу Орос улс 3 жилд нэг удаа 200-аас илүүгүй хүний ​​бүрэлдэхүүнтэй жингийн цуваа илгээж Бээжинд худалдаа хийх боломжтой болсон. Хиагт, Цурхайт зэрэг хил орчмын бүсэд хил гаалийн татвар төлөхгүй худалдаа хийх болсоноор хоёр улсын хоорондох худалдааны эргэлт нэмэгдэхэд нөлөөлжээ. Энэхүү гэрээ нь Бээжинд Оросын Үнэн алдартны шашны хийдийн төлөөлөгчийн газар албан ёсоор үйл ажиллагаагаа явуулахыг баталгаажуулсан байна.
  • 1858 оны 5-р сард хоёр улс Амар мөрнөөр хилийн шугам тогтоосон "Айгуны Гэрээ" байгуулжээ.
  • 1860 оны 11-р сарын 2-нд "Бээжингийн гэрээ" байгуулсан. Оросын Засгийн газар залуу хошууч генерал Николай Игнатьев тэргүүтэй онцгой төлөөлөгчдийг 1859 оны 3-р сард Бээжин рүү илгээж Чин гүрний ван Гүнтэй хэлэлцээ хийжээ. Энэ Гэрээний дагуу Уссури голоос далай хүртэл хилийн шугам тогтоожээ. Мөн уг Гэрээгээр Монголын Өргөө хүрээнд Оросын консул суулгахаар тохирсон байна.
  • 1892 оны 8-р сарын 13-нд Хаант Орос улс, Манж Чин улсын Засгийн газар төмөр утасны /цахилгаан холбооны/ гэрээ байгуулж Монголын нутгаар цахилгаан мэдээний шугам тавьж эхлүүлжээ.
  • 1896 оны 5-р сарын 22-нд Москва хотод Японы эсрэг "Орос-Хятадын холбоотны тухай" нууц Гэрээ байгуулж Зүүн Хятадын төмөр зам барих тухай (КВЖД) барих тухай 80 жилийн хугацаатай гэрээ контракт байгуулжээ.
  • 1898 онд 3-р сарын 15-нд Бээжин хотноо "Орос-хятадын Конвенц" байгуулсан. Энэхүү Конвенцын дагуу оросын тал Порт-Артур /Луюйшунь/, Дайлань зэрэг боомтыг тал төмөр зам тавих зорилгоор түрээслэн эзэмших эрх авсан юм.
  • 1903 онд Дорнод Хятадын төмөр зам (КВЖД) бүрэн ашиглалтад орсон.
  • 1904-1905 оны Орос-Японы дайнд Орос улс ялагдаж Чин улс 1896 оны "Орос-Хятадын холбоотны тухай гэрээ" болон түүнд ногдуулсан 1898 оны "Орос-Хятадын Конвенц" зэргийг 1905 оны Япон-Оросын "Портсмутын энхийн гэрээ"-гээр цуцалжээ.
  • 1913 онд Оросын эзэн хаант улс шинээр бий болсон Бүгд Найрамдах Хятад улсыг хүлээн зөвшөөрсөн.

ЗХУ-БНХУ-ын харилцаа

[засварлах | кодоор засварлах]
  • 1919 оны 7-р сарын 25-нд «Хятадын ард түмэн, Өмнөд болон Умард Хятадын Засгийн газарт Зөвлөлт Оросын Засгийн газрын мэдэгдэлийг» нийтэлсэн байна.
  • 1927 оны 12-р сарын 14-нд Бүгд найрамдах Хятад Улс ЗХУ-тай дипломат харилцаагаа таслсан.
  • 1932 оны 12-р сарын 12-нд ЗХУ, Бүгд найрамдах Хятад Улсын хооронд дипломат харилцаагаа Женев дахь олон улсын хурлын үеэр албан бичиг солилцож сэргээсэн.
  • 1933 оны 2-р сарын 20-нд Д.В.Богомолов ЗХУ-аас Хятад Улсад суух Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон.
  • 1937 оны 7-р сарын 7-нд Хятад-Японы дайн эхэлсэн.
  • 1937 оны 8-р сарын 21-нд 5 жилийн хугацаатай "ЗХУ, Бүгд найрамдах Хятад Улсын хоорондын харилцан үл довтлох тухай" Гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Хятад улс ЗХУ-аас зэвсэг худалдан авах 50 сая ам.долларын зээл олгосон байна.
  • 1939 оны 6-р сарын 16-нд ЗХУ, БНХУ-ын хооронд худалдааны гэрээ байгуулсан.

ЗХУ-БНХАУ-ын харилцаа

[засварлах | кодоор засварлах]
  • 1949 оны 10-р сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагджээ.
  • 1949 оны 10-р сарын 2-нд ЗСБНХУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа Бээжин хотноо тогтоожээ. Ван Цзясян /орос хувилбар/-Ван Зя Сян ЗХУ-д суух БНХАУ-ын анхны Элчин сайдаар, Николай Рощин ЗХУ-ын БНХАУ-д суух анхны Элчин сайдаар тус тус томилогдсон байна.
  • 1949 оны 12-р сарын 16-наас 1950 оны 2 дугаар сарын хооронд БНХАУ-ын дарга Мао Зэдун ЗХУ-д (Москва) айлчилсан.
  • 1950 оны 1-р сарын 21-нд БНХАУ-ын Ерөнхий сайд Жоу Эньлай Москвад Мао-гийн араас айлчилж очоод 1950 оны 3-р сарын 4-нд Мао Зэдуны хамт буцсан байна.
  • 1950 оны 2-р сарын 14-нд ЗХУ, БНХАУ 30 жилийн хугацаатай "Найрамдал, харилцан туслах тухай Гэрээ" байгуулжээ. Тус гэрээг аль нэг тал цулах санал гаргахгүй бол автоматаар гэрээний хугацаа сунгагдана гэж заасан байдаг.
  • 1950 оны 4-р сарын 19-нд Худалдааны Хэлэлцээр байгуулсан.
  • 1952 оны 8-р сарын 9-нд БНХАУ-ын иргэдийг ЗСБНХУ-ын Их Дээд сургуульд сургах тухай Хэлэлцээр байгуулсан.
  • 1954 оны 10-р сарын 12-нд Порт-Артураас Зөвлөлтийн цэргүүдийг гаргах Мэдэгдэл /Коммюнике/ гаргажээ. 1955 оны 5-р сараас Порт-Артур боомт БНХАУ-ын мэдэлд шилжсэн байна.
  • 1955 оны 4-р сарын 27-нд БНХАУ-ын Ардын аж ахуйн хөгжилд цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн физикийн судалгааны ажилд ЗХУ туслах Хэлэлээр байгуулсан байна.
  • 1956 оны 4-р сарын 7-нд Хятадын аж үйлдвэрийн зарим салбарыг хөгжүүлэх тухай Хэлэлцээр байгуулагджээ.
  • 1958 оны 7-р сарын 31-ээс 8-р сарын 3-ны өдрүүдэд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Никита Хрущёв БНХАУ-д айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр Мао Зэдун, Хрущёв нар цэргийн салбарын асуудлаар хэлэлцээ хийжээ.
  • 1958 оны 8-р сарын 8-нд Москва хотод ЗХУ, БНХАУ-д техникийн тусламж үзүүлэх тухай Хэлэлцээр байгуулжээ.
  • 1959 оны 9-р сарын 29-нд Хятадын хувьсгалийн 10 жилийн ойн баярт оролцохоор ЗХУ-ын удирдагч Н.Хрущев Бээжинд айлчилжээ.
  • 1961 оны 6-р сарын 19. Шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.
  • 1963 оны 7-р сарын 5-20. ЗХУ-ын Коммунист нам, Хятадын Коммунист намын удирдлагуудын хооронд уулзалт болж үзэл баримтлалын хувьд ялгаатай байгаа асуудлаар ярилцжээ.
  • 1964 онд Мао Зэ Дун ЗХУ-тай харилцаагаа бүрэн таслаж буйгаа нийтэд мэдэгдсэн байна.
  • 1969 оны 3-р сарын 2-17 хооронд Уссури гол дээрх Даманы арлын орчимд Зөвлөлт, Хятадын хилчидийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болжээ.
  • 1969 оны 9-р сарын 11. Зөвлөлтийн Сайд нарын Зөвлөлийн дарга Алексей Косыгин Вьетнамын удирдагч Хо Ши Мины оршуулгын ёслолын ажиллагаанд оролцоод буцах замдаа БНХАУ-ын нийслэл Бээжин хотын нисэх онгоцны буудалд Хятадын Төрийн зөвлөлийн дарга Жоу Энь Лай түүнийг хүлээн авч уулзсан байна. Хил дээр үүсээд байгаа маргаантай асуудлыг шийдвэрлэх талаар тэд ярилцсан түүх байдаг.
  • 1976 оны 9-р сарын 9-нд БНХАУ-ын дарга Мао Зэдун нас барсан.
  • 1979 оны 4-р сарын 3-нд БНХАУ-ын Гадаад хэргийн яам Бээжин дэх ЗХУ-ын Элчин сайдын яаманд ноот бичиг илгээжээ. Уг ноот бичигт Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг дурджээ. Үүнд: 1950 оны 2 сарын 14-нд байгуулагдсан Орос – Хятадын найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээний хугацаа дууссаныг сануулаад, энэ гэрээг дахин сунгахгүй гэж мэдэгдсэн байна.
  • 1979 оны 8-р сарын 29-нд БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Хятад-Зөвлөлтийн харилцааны тухай тусгай хуралдааны үеэр Дэн Сяопин харилцаанд саад болж буй зүйлийг тодотгов. Үүнд: 1. Монголоос цэргээ гаргах, 2. Камбожид дайтаж буй Вьетнамд цэргийн тусламж үзүүлэхгүй байх зэргийг дурдсан байна.
  • 1979 оны 10-р сарын 17-ноос 11-р сарын 30-ны өдрүүдэд Москва хотод Хятад, Зөвлөлтийн улс хоорондын харилцааны тухай Гадаад яамны орлогч сайд нарын хэмжээний хэлэлцээний нэгдүгээр үе болж амжилтанд хүрээгүй байна.
  • 1982 оны 3-р сарын 24-нд ЗХУ-ын тэргүүн Леонид Брежнев Ташкентад ажиллах үеэрээ хоёр улсын харилцааг гуравдахь оронд хохиролгүй бөгөөд ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр харилцаагаа хэвийн болгох эрмэлзэлтэй буйгаа мэдэгдсэн боловч мөн оны 11-р сарын 10-нд тэрээр нас барсан юм. Мөн 1982 оны 10-р сард хоёр тал Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт эхлүүлсэн байна.
  • 1984 онд хоёр улс оюутан солилцоог сэргээж тал бүрээс 70 оюутан харилцан суралцаж эхэлсэн нь талуудын харилцаа дулаархад эхний алхам болсон.
  • 1985 оны 7-р сарын 10-нд ЗХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1985-1990 хооронд хийгдэх бараа эргэлтийн тухай, Барилга, хятадын аж үйлдвэрийн салбарын шинэчлэлд туслах, техникийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулагджээ.
  • 1986 оны 3-р сарын 18-нд Хятадын Төрийн Зөвлөлийн дарга Жао Зыян ЗХУ-ын сайд нарын Зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч И.Архиповыг хүлээн авч уулзсан байна. Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах тухай Тунхаглалд гарын үсэг зурсан байна.
  • 1986 оны 12-р дугаар сард Зөвлөлтийн Ленинград хотод БНХАУ-ын Ерөнхий Консулын газар, Хятадын Шанхай хотод ЗХУ-ын Ерөнхий Консулын газрууд тус тус харилцан нээгдсэн.
  • 1989 оны 2-р сарын 4-д ЗХУ, БНХАУ-ын хооронд "Хил дээрх цэргийн тоог цөөлөх тухай Зөвлөлт-Хятадын хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна.
  • 1989 оны 5-р сарын 15-18-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга, ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачев БНХАУ-д албан ёсны айлчлилж Дэн Сяопинтай уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Энэ айлчлал дэлхийн гадаад бодлогод маш том өөрчлөлт авчирсан гэж судлаачид дүгнэдэг. Жишээ нь: уг айлчлалын дүнгээр 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс Зөвлөлтийн цэргийг Монголоос гарах шийвдэр зөвлөлтийн тал гаргаж байжээ.

ОХУ, БНХАУ-ын харилцаа

[засварлах | кодоор засварлах]
  • 1991 оны 12-р сарын 24-нд ОХУ бол ЗХУ-ыг хууль ёсны залгамжлагч улс мөн гэдгийг БНХАУ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.
  • 1991 оны 5-р сарын 15-19-нд БНХАУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь ЗХУ-д албан ёсоор айлчилж хоёр улсын хилийн зүүн хэсгийн тухай хэлэлцээр байгуулжээ.
  • 1992 оны 12-р сарын 17-19 өдрүүдэд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-д анх айлчилсан. ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа, харилцааны үндсийг тодорхойлсон тунхаглалыг талууд баталжээ. Хил орчмын бүсэд харилцан итгэлцэл бий болгох, зэвсэгт хүчний хэмжээгээ харилцан хорогдуулах, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглаж, судлах тохиролцоонд хүрчээ.
  • 1994 оны 9-р сарын 2-6-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Зян Зэминь ОХУ-д албан ёсоор айлчилж Орос-Хятадын хамтарсан Тунхаглал баталж, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар хамтарсан Мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд цөмийн зэвсэгийг хэрэглэхгүй байх, цөмийн пуужинг бие бие рүүгээ онилохгүй байх, Орос-Хятадын баруун хилийн тухай хэлэлцээр байгуулсан байна.
  • 1995 оны 5-р сарын 7-9-нд Аугаа эх орны дайны Ялалтын 50 жилийн ойн баярт оролцох урилгаар БНХАУ-ын дарга Зян Зэминь Москвад айлчилжээ.
  • 1996 оны 4-р сарын 24-26. ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-д Төрийн айлчлал хийжээ. Энэ үеэр Орос, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын асуудлаар баримтлах бодлого, байр сууриа талууд «Хятад-Оросын хамтарсан коммюнике» -д илэрхийлсэн байна.
  • 1996 оны 4-р сарын 26-нд Шанхай хотод ОХУ, Казахстан, Киргизстан, Таджикстан, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хил орчимд итгэлцэл бий болгох, цэргийн салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан байна.
  • 1997 оны 4-р сарын 22-26 өдрүүдэд. БНХАУ-ын дарга Зян Зэминь ОХУ-д Төрийн айлчлал хийжээ. ОХУ, БНХАУ олон талт дэлхий ертөнцийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна.
  • 1997 оны 4-р сарын 24. ОХУ, БНХАУ, Казахстан, Таджикстан, Киргизийн төрийн тэргүүн нар хил орчимд байгаа цэргүүдийн тоог хорогдуулах гэрээнд гарын үсэг зуржээ.
  • 1997 оны 11-р сарын 9-11-ний өдрүүдэд. ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-д айлчлал хийсэн байна. Энэ үер Орос Хятадын хилийн зурвасыг шалгасан тухай баримтыг баталгаажуулж, хоёр орны найрсаг харилцааг цаашид үргэлжлүүлэх тухай гэрээ байгуулжээ.
  • 1998 оны 2-р сарын 17-нд Москвад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Пэн албан ёсны айлчлал хийж ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцинд бараалхсан байна.
  • 1998 оны 11-р сарын 23-25-нд БНХАУ-ын дарга Зян Зэминь ОХУ-д ажлын айлчлал хийжээ. Энэ үеэр хоёр орны түүхэнд анх удаа Орос, Хятадын төрийн тэргүүн нар албан бус байдалд уулзсан байна. “ОХУ, БНХАУ 21-р зууны босгон дээр” нэртэй баримт бичигт гарын үсэг зуржээ. Орос -Хятадын баруун хилийг шалгасан ажил дууссан тухай Хамтарсан мэдэгдэл хийжээ.
  • 1999 оны 2-р сарын 24-24. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Жу Жун Зи ОХУ-д албан ёсны айлчлал хийж ОХУ-ын ерөнхийлөгчид бараалхаж, ОХУ-ын ерөнхий сайд Евгений Примаковтой хэлэлцээр хийжээ.
  • 1999 оны 6-р сарын 5-8 өдрүүдэд Бээжин хотын концертын танхимд ОХУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Оросын яруу найрагч А. С. Пушкины мэндэлсэний 200 жилийн ойд зориулсан концерт болжээ.
  • 1999 оны 9-р сарын 12-13-нд Шинэ Зеландын Окленд хотод болсон “Ази –Номхон далайн орнуудын Эдийн Засгийн 7-р чуулга уулзалт"-ын үеэр 9-р сарын 12-нд БНХАУ-ын дарга Зян Зэминь, ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин нар уулзсан байна.
  • 1999 оны 12-р сарын 9-10-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Ельцин БНХАУ-д айлчлал хийх үеэр Орос-Хятадын зүүн болон баруун талын хилийн тухай Протоколд гарын үсэг зуржээ. Хилийн бүс орчмын арлуудыг хөдөө аж ахуйн зорилгоор хамтран ашиглах тухай тохиролцоонд хүрсэн байна.
  • 2000 оны 7-р сарын 17-19-нд В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод БНХАУ-д анх удаа төрийн айлчлал хийжээ. Пуужингаас хамгаалах асуудлаар Орос, Хятадын төрийн удирдлага Хамтарсан мэдэгдэл гаргаж, "Бээжингийн тунхаглал"-ыг баталжээ.
  • 2001 оны 6-р сарын 14-15-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчилж Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын /ШХАБ/ гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцов.
  • 2001 оны 7-р сарын 16-нд БНХАУ-ын дарга Зян Зэминь ОХУ-д төрийн айлчлал хийжээ. БНХАУ, ОХУ-ын найрсаг хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж хоёр тал "дайсагналцахаас насан турш татгалзаж буйгаа" мэдэгдсэн.
  • 2001 оны 10-р сарын 18-22-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ази Номхон Далайн орнуудын Эдийн Засгийн Чуулга Уулзалтад оролцохоор Шанхай хотод ажилласан байна.
  • 2002 оны 6 сарын 5-10-нд БНХАУ-ын дарга Зян Зэминь Оросын Санкт-Петербург хотод болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын /ШХАБ/ дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан байна.
  • 2002 оны 12-р сарын 1-3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Бээжин хотод хоёр орны харилцаа, олон улсын асуудлаар баримтлаж байгаа байр сууриа тодотгож тунхаглалд гарын үсэг зурсан байна.
  • 2003 оны 5-р сарын 27-31-ний хооронд БНХАУ-ын дарга Ху Жиньтао анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар эдийн засаг, газрын тосны салбарт хамтран ажиллах боломжын талаар ярилцсан байна.
  • 2004 оны 10-р сарын 14-16-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хятад улсад албан ёсны айлчлал хийж Ху Жиньтао нар хэлэлцээр хийсэн байна. 2005-2008 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталжээ.
  • 2005 оны 6-р сарын 30-наас 7-р сарын 3-ны хооронд БНХАУ-ын дарга Ху Жиньтао ОХУ-д албан ёсоор айлчилж Орос-Хятадын хамтарсан Тунхаглал гаргажээ. Уг тунхаг бичигт Олон Улсын тавцанд хамтран ажиллах, бүс нутгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байх талаар тохиролцсон байна. 2006 онд БНХАУ-д “Оросын жил”, 2007 онд ОХУ-д “Хятадын жил” болгож тэмдэглэх тухай Хоёр орны Төрийн тэргүүн нар мэдэгджээ.
  • 2005 оны 8-р сард ОХУ-ын Зэвсэгт хүчин, Хятадын Ардын Чөлөөлөх Арми анх удаа хамтарсан цэргийн хээрийн сургууль хийжээ. “Энхийн эрэлд -2005” нэртэй өргөн цар хүрээний цэргийн хээрийн сургууль ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Шаньдун мужийн нутаг дэвсгэрийн хамарчээ.
  • 2006 оны 3-р сарын 21-22-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин БНХАУ-д айлчилж Хятад улсад эхэлж байгаа “Оросын жил”-ийн нээлтэд оролцсон байна. В.Путин, Ху Жиньтао нар хэлэлцээр хийж, ирэх 10 жилд Орос, Хятад улс "Стратегийн түнш" болох тухай баримт бичигт гарын үсэг зуржээ.
  • 2006 оны 5-р сард БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурал, Оросын Төрийн Думын хамтарсан анхны хуралдаан болжээ.
  • 2007 оны эхээр ОХУ-д “Хятадын жил” эхэлсэнийг албан ёсоор зарласан байна.
  • 2007 оны 3-р сард БНХАУ-ын дарга Ху Жиньтао ОХУ-д айлчлал хийжээ.
  • 2009 он Хятадад "Орос хэлний жил" зарласан.
  • 2009 оны дугаар 10 сарын 13-нд „ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын балистик пуужин, сансарын хүргэгч-пуужин хөөргөхөд харилцан мэдээлж байх тухай Хэлэлцээр» байгуулж хоёр талын Батлан хамгаалахын сайд нар гарын үсэг зуржээ.
  • 2010 онд ОХУ-д "Хятад хэлний жил" зарласан.
  • 2011 он БНХАУ-д оросын аялал жуулчлалын жил гэж зарласан.
  • 2012 оны 6-р сард В.Путин БНХАУ-д айлчилж хоёр улс харилцааны "иж бүрэн түншлэл болон стратегийн харилцан ажиллагаан"-ы шинэ үед шилжиж буйгаа мэдэгдсэн.
  • 2018 оны 6-р сарын 8-10-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д Төрийн айлчлал хийж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийсэн. Мөн В.Путинд хятадын Циндао хотод ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалтад оролцсон бөгөөд түүнд хятадын "Найрамдал" одон гардуулсан байна. Мөн энэ үеэр В.Путин БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчянтай уулзсан.
  • 2018 оны 9-р сарын 11-12-нд Ши Жиньпин ОХУ-ын Владивосток хотод болсон Алс дорнодын эдийн засгийн чуулга уулзалтад оролцов.
  • 2018 оны 11-р сарын 30-нд Аргентинд болсон "Их-20" уулзалтын үеэр хоёр улсын тэргүүн В.Путин, Ши Жиньпин нар уулзаж хэлэлцээ хийжээ. Мөн энэ үеэр Орос, Хятад, Энэтхэгийн гурван талын уулзалт болсон.
  • 2018 онд ОХУ-д 1 сая 700 мянга орчим орос иргэд БНХАУ-д зочилсон бол Оросын 2 сая гаруй иргэд БНХАУ-д зорчсон гэсэн үзүүлэлт гарсан байна.
  • 2019 оны 4-р сарын 25-27-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д ажлын айлчлал хийж "Нэг бүс нэг зам" дээд хэмжээний уулзалтад оролцож Ши Жиньпинтэй хэлэлцээ хийжээ.
  • 2019 оны 5-р сарын 13-нд Владимир Путин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай Сочи хотод уулзсан байна. Өмнө Хятадын Гадаад хэргийн сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай хэлэлцээ хийжээ.
  • 2019 оны 6-р сарын 5-7 -нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчилж, В.Путинтай хэлэлцээ хийж хамт Санкт-Петербург хотод зочилж Эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон байна.
  • 2019 оны 6-р сарын 14-нд Киргиз Улсын нийслэл Бишкек хотод ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад хоёр улсын тэргүүн нар оролцсон бөгөөд тус чуулганы үеэр ОХУ, Монгол, БНХАУ-ын дээд хэмжээний гурван талын уулзалт болсон.
  • 2019 оны 6-р сарын 28-нд Японы Осака хотод "Их-20" уулзалтын хүрээнд ОХУ, БНХАУ, Энэтхэгийн гурван талын уулзалт болсон.
  • 2019 оны эхний хагас жилд хоёр улсын худалдааны эргэлт 59 тэрбум 978 сая ам.долларт хүрсэн.
  • 2019 оны 11-р сарын 13-нд Бразил улсад болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин, Ши Жиньпин нар уулзсан байна.
  • 2019 оны 9-р сарын 16-18-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян ОХУ-д айлчилсан бөгөөд энэ үеэр Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын 24 дахь байнгын уулзалт Санкт-Петербург хотод болсон. Мөн Ли Көцян В.Путинтай уулзсан байна.
  • 2019 оны 9-р сарын 25-26-нд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын хурлын Байнгын Хорооны дарга Ли Чаньшу ОХУ-д айлчилсан. Тэрээр В.Путинд бараалхаж, оросын парламентын дээд болон доод танхимын дарга Валентина Матвиенко болон Вячеслав Володин нартай уулзсан.
  • 2019 оны 12-р сарын 2-нд В.Путин, Ши Жиньпин нар "Сила Сибири" хийн хоолой ашиглалтанд оруулах ёслолын ажиллагаанд видео хэлбэрээр оролцсон.
  • 2019 онд Гадаад хэргийн сайд Ван И, С.Лавров нар нийт 6 удаа уулзсан байна.
  • 2019 онд хятадын 1,8 сая иргэн ОХУ-д зорчсон бол оросын 2,3 сая иргэн БНХАУ-д зорчсон байна.
  • 2020, 2021 оныг БНХАУ, ОХУ-ын тэргүүн нар хоёр улсын хоорондын шинжлэх ухаан-техникийн инновацын хамтын ажиллагааны жил гэж зарласан.
  • 2020 оны 12-р сарын 15-нд „ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын балистик пуужин, сансарын хүргэгч-пуужин хөөргөхөд харилцан мэдээлж байх тухай Хэлэлцээр"-ийг 10 жилээр сунгах тухай Протоколд Батлан хамгаалахын сайд нар гарын үсэг зуржээ.
  • 2020 оны 3-р сарын 19-нд, 4-р сарын 16-нд, 5-р сарын 8-нд, 7-р сарын 8-нд, 12-р сарын 28-нд Оросын болон Хятадын удирдагч нар утсаар холбогдож ярьсан ажээ.
  • 2021 оны 6-р сарын 28-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар видео уулзалт (КОВИД цар тахалын үеэр) хийж Орос-Хятадын "Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ" 20 нас хүрч хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохиролцов.
  • 2022 оны 2-р сарын 4-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпины урилгаар Хятадад айлчилж хэлэлцээ хийж Бээжингийн өвлийн XXIV Олимпын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон. Мөн хоёр удирдагч "Хамтарсан мэдэгдэл" гаргасан байна.
  • 2022 оны 9-р сарын 15-нд Узбекистаны Самарканд хотод ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын дарга нар уулзсан байна.
  • 2023 оны 3-р сарын 20-21-нд Ши Жиньпин Москвад айлчилсан.
  • 2023 оны 10-р сарын 16-17-нд Владимир Путин БНХАУ-д айлчилж Ши Жиньпин нар хэлэлцээ хийж, Олон улсын III «Нэг бүс –нэг зам» хуралд оролцов. Энэ үеэр Ши Жиньпин Оросоос Монголын нутгаар дамжуулан авах хийн хоолойн асуудлыг хурдлуулна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
  • 2024 оны 2-р сарын 8-нд В.Путин, Ши Жиньпин нар утсаар холбогдож олон улсын байдал болон хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 200 тэрбум ам.долларыг давж 227,7 тэрбум ам.доллар хүрсэн тухай оросын удирдагч мэдээлжээ.
  • 2024 оны 5-р сарын 15-17-нд В.Путин БНХАУ-д төрийн айлчлал хийж Ши Жиньпин нар яриа хэлэлцээ хийсэн.

Хүн амын харилцан зорчих хөдөлгөөн

[засварлах | кодоор засварлах]

ЗХУ-ын 1923 оны хүн амын тооллогоор ЗХУ-ын Алс Дорнодын Приморье мужид 50188 хятад ажилчин байгаа гэж тогтоож байжээ. Дайны дараах нүүдлийн эхний давалгаан нь 1945 оны 11 дүгээр сарын 17-нд ЗСБНХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөлөөс гарсан тогтоолоор Манжуураас алт, вольфрам-молибден, цагаан тугалганы үйлдвэрүүдэд 50 мянга хүртэл ажилчдыг татан оролцуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотой юм. Үнэндээ хамаагүй бага хүн элсүүлэх боломжтой байсан ч Дундад улсын иргэд Зөвлөлтийн Алс Дорнод дахь ажиллах хүчний нэлээд хэсгийг бүрдүүлдэг байсан юм. Жишээ нь: 1946 онд "Приморзолото"- трестэд 4 мянган хятад хүн ажиллаж байсан бөгөөд үүнээс 800 цэргийн хоригдолууд байжээ.

Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний дараагийн давалгаа нь 1954 онд ЗХУ ба БНХАУ-ын хооронд 80 мянган хятад хөдөлмөрийн цагаачдыг Зөвлөлтөд ажиллахаар татах тухай Хэлэлцээр байгуулсантай холбоотой юм. Гэсэн хэдий ч дараа нь Зөвлөлт-Хятадын харилцаа муудаж тасарсны улмаас хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн олон жилийн турш боломжгүй болсон. Сүүлд БНХАУ-аас ЗСБНХУ руу хөдөлмөрийн хүчний урсгал 1986 онд дахин эхэлсэн. 1989 онд Оросын Алс Дорнод дахь барилгын салбарт 2363 хятад ажилчин ажиллаж байв. 1995 онд гэхэд 26.5 мянган хятад ажилчин ОХУ-д хууль ёсоор хөдөлмөр эрхэлж байжээ. Гэхдээ энэ тоог дарж байгаа бөгөөд жилээс жилд өсөж байна. Өнөө үед оросын талын сэтгэл зовоож буй гол асуудал бол хятад иргэдийн ОХУ-ын ялангуяа Оросын Алс Дорнодод хууль бусаар цагаачлах асуудал болоод байгаа юм. Хэрэв энэ чиг хандлага үргэлжилбэл Алс Дорнод дахь оросууд үндэсний цөөнх болно. Зүүн хойд Хятадын гурван мужид нэг зуун сая гаруй хүн амьдардаг бол хилийн нөгөө талд буюу Оросын Алс Дорнодын Холбооны хязгаар 6.2 сая хавтгай дөрвөлжин км газар дээр одоо 6 сая орчим орос хүн амьдарч байна.

ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд нар:

[засварлах | кодоор засварлах]
  1. Николай Николайевич Соловьёв -1990-1992 онд.
  2. Игорь Алексеевич Рогачёв -1992-2005 онд.
  3. Сергей Сергеевич Разов -2005-2013 онд.
  4. Андрей Иванович Денисов 2013-2023 онд.
  5. Игорь Владимирович Моргулов -2023 оноос
  • Challenges and Opportunities: Russia and the Rise of China and India by Dmitri Trenin in Strategic Asia 2011–12: Asia Responds to Its Rising Powers – China and India (September 2011)
  • Russia-China relations: Current state, alternative futures, and implications for the West by Arkady Moshes and Matti Nojonen (eds.) FIIA Report 30, The Finnish Institute of International Affairs (September 2011)
  • Cardenal, Juan Pablo; Araújo, Heriberto (2011). La silenciosa conquista china (испани хэлээр). Barcelona: Crítica. pp. 41–46, 215–225.
  • Efremenko D. New Russian Government’s Foreign Policy towards East Asia and the Pacific // The Journal of East Asian Affairs, v. 26, No. 2, Fall / Winter 2012. – Seoul: Institute for National Security Strategy. Mode of access: https://web.archive.org/web/20140202133800/http://www.inss.re.kr/app/board/view.act?metaCode=en_m_pub&boardId=a57b3ef8b2bff73bb9e00084&pkey=1

Судалгааны бүтээл

[засварлах | кодоор засварлах]
  • П. В. Густерин. Архимандрит Аввакум (к истории Тяньцзиньского трактата 1858 года) // Новая и новейшая история. 2008, № 6.
  • Наземцева Е. Н. Русская эмиграция в Синьцзяне (1920—1930 гг.). Барнаул, 2010.
  • Невельской Г. И.. Подвиги русских морских офицеров на крайнем востоке России 1849—1855, ОГИЗ, Москва, 1947.
  • Бубенин Виталий.Кровавый снег Даманского. События 1966–1969 гг.=2004 он.
  • Мусалов Андрей.Даманский и Жаланашколь. Советско-китайский вооруженный конфликт 1969 года. 2005 он.
  • Дзержинцы. Составитель А. Садыков.Издательство "Казахстан". Алма-Ата, 1975г.
 Commons: Орос-Хятадын харилцаа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан