Jump to content

Перикл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Перикл

Перикл (эртний грек. Περικλῆς, - περί + κλέος, -«алдраар хүрээлүүлэгч»; МЭӨ 494-429 онууд) - Афины улс төрийн зүтгэлтэн, Афины ардчиллын «үүсгэгч эцэг» -үүдийн нэг, алдарт илтгэгч, цэргийн жанжин.

Перикл нь Афинд язгууртнуудын гэр бүлд төрсөн. Тэрбээр Алкмеонидын улс төрийн бүлэглэлийг толгойлж, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн нэгэн. Перикл язгууртны гарал үүсэлтэй байсан ч тухайн үед ардчиллыг дэмжигч байсан. Язгууртны бүлгийн удирдагч Кимонтой тэмцэхэд Перикл ард түмний дэмжлэгийг авах хэрэгтэй байсан юм. МЭӨ 461 онд Кимоныг удирдлагаас хөөн зайлуулсны дараа тэрбээр Афины хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг болж, Афиныг ардчилах чухал үе шат болсон гол шинэчлэлийг эхлүүлсэн байна. Перикл өөрийгөө зөвхөн язгууртнуудад найддаг Кимоныг залгамжлагч Фукидидугаас ялгаатай нь Афины энгийн ардын ашиг сонирхлын төлөөлөгч гэж өөрийн байр сууриа эзэлсэн байдаг.

Фукидидийг хөөгдсөний дараа Перикл Афины хамгийн нөлөө бүхий, эрх мэдэл бүхий улс төрч болж удирдаж байв. Ардчиллын хамгийн дээд цэцэглэлтийн эрин үе атлаа төрийн нэг зүтгэлтний гарт байсан эрин үе байв. Перикл нь Афины тэнгисийн хүчийг өсгөж, хотыг, ялангуяа Акрополисыг алдартай барилгуудаар чимэглэсэн юм. Периклийн дор Афин нь эдийн засаг, соёлын хөгжлийн хамгийн өндөр түвшинд хүрсэн (Периклын зуун). Түүний удирдлага дор Афин бол Грекийн дэлхийн хамгийн том эдийн засаг, улс төр, соёлын төв болж байсан. Энэ хугацаанд Перикл Афины нөлөөний хүрээг өргөжүүлж, Спарта Улстай дайтахаар бэлтгэж байсан. Улмаар Пелопонессын дайн эхэлж Перикл нас барсан гэдэг.

Перикл бол оновчтой ашигтай сэтгэлгээг эрхмэлдэг хүн байв. Тэрбээр мухар сүсэг, зөн совинд итгэдэггүй, тэдгээрийг логикоор тайлбарлахыг хичээдэг нэгэн байсан атлаа Перикл нь атеист биш шашин шүтдэг хүн байсан гэж эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.