Jump to content

Питер Зееман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Питер Зееман

Питер Зееман (нидерл. Pieter Zeeman; 1865 оны 5-р сарын 25-нд төрсөн—1943 оны 10-р сарын 9-нд Амстердамд нас барсан) —нидерландын физикч, Хендрик Лоренцын хамт 1902 оны Нобелийн физикийн шагнал хүртсэн.

1896 онд тэрээр цацрагийн эх үүсвэрийн спектрийн шугамд соронзон орны нөлөөллийг судалж "Зееманы эффект" гэх нэрлэгддэг эффектийг нээсэн байна. Энэхүү эффектийн нээлт нь Хендрик Лоренцын цахилгаан соронзон цацрагийн онолын үнэн зөвийг баталсан юм.