Поль Ланжевен
Поль Ланжевен (Франц: Paul Langevin, * 1872 оны нэгдүгээр сарын 23-нд Парист; † 1946 оны арванхоёрдугаар сарын 19-нд мөн хотдоо) — Францын нэрт физикч, нийгмийн зүтгэлтэн байв.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Эх орондоо физик, химийн боловсрол олж авсан Ланжевен Англид очиж нэрт физикч Жозеф Томсоны дэргэд ажилласан явдал түүний цаашдын бүтээлч үйлст их тус болжээ. Эх орондоо буцаж ирснийхээ дараа Парист их, дээд сургуулиудад багш, захирлаар ажиллахын зэрэгцээ Пьер Кюригийн[1] удирдлаган дор эрдэм шинжилгээний ажлаар тууштай оролдон рентген туяаны үйлчилгээн дор хийн иончлогдох үзэгдлийг судалж, жирийн ионоос 1000 дахин их масстай, эерэг цэнэглэгдсэн хүнд ион байдгийг тэр нээсэн байна. Үүний дараа соронзон үзэгдлийг судлах талаар ихээхэн амжилт олж дэлхий дахинд алдаршсан билээ.
Тэрээр металлын электрон онолын үндсэн дээр соронзоны үндсэн үзэгдлүүдэд тайлбар өгч 1903-1905 онд диамагнетизм, парамагнетизмын термодинамик, статистик онолыг боловсруулжээ. Парамагнетизмын статистик онол нь бодисын бүтцийн судалгаанд статистикийн механикийг хэрэглэх загвар болсон юм.[2]
Ланжевений тэгшитгэл:
Хэт авианы салбарт хийсэн түүний судалгааны ажил нь практикийн чухал ач холбогдолтой юм. Тэрээр их чадалтай хэт дууны долгионыг бий болгохын тулд пьезо-цахилгааны үйлчилгээг ашигласан байна. Энэ нь усан доорх дохиог үүсгэх, гүнийг хэмжих чухал боломж олгожээ. Энэ цааш үргэлжилсээр шумбагч хөлгийн төсөл дээр ажиллахад хүрч байв.
Фашизмын эсрэг, энхтайвны төлөө цогтой тэмцэгч эрдэмтэн Ланжевен 1898 онд зохион байгуулагдсан Францын хүний эрхийн холбооны идэвхитэй зүтгэлтний нэг байв.[2]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Поль Ланжевен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Manbachi, A.; Cobbold, R. S. C. (2011). "Development and application of piezoelectric materials for ultrasound generation and detection". Ultrasound. 19 (4): 187. doi:10.1258/ult.2011.011027.
- ↑ 2.0 2.1 Л.Түдэв (1988). Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь III. p. 288.
{{cite book}}
: Text "publisher" ignored (help)