Jump to content

Портсмут (Нью-Хэмпшир)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Портсмут хотын орой.

Портсмут (англи. Portsmouth) —АНУ-ын Нью-Хэмпшир (англи. New Hampshire) мужийн хот. 2010 оны байдлаар хүн ам нь 20.779 байжээ.

Америкийн тусгаар тогтнолын төлөөх дайны үеэр Нью Хэмпшир нь Британийн ноёрхлын эсрэг боссон 13 колонийн нэг бөгөөд тусгаар тогтнолоо зарласан анхны муж болжээ. Портсмут тэр үед хөлөг онгоц барих томоохон төв байсан ажээ.

Пискатака голын аманд Америкийн цөмийн шумбагч онгоцууд баригдсаар байгаа Портсмут хотод тэнгисийн цэргийн флот байралдаг.

Хүйтэн дайны үед Портсмут хот нь АНУ-ын зэвсэгт хүчний өндөр мэргэшсэн цэргийн бааз байсан бол одоо их хэмжээгээр тус улсын оффис, аялал жуулчлалын төв болжээ.

1904-1905 оны Орос-Японы дайн дуусч америкийн зуучилсанаар Оросын эзэнт гүрэн, Японы хооронд 1905 оны 8-р сарын 23-нд Портсмутийн энх тайвны гэрээнд гарын үсэг зурсны дараа америкийн энэ хот алдартай болсон.