Jump to content

Ричард Столлман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ричард Столлман
Ричард Столлман Питтсбургийн Их сургууль дээр (2010 он)
Төрсөн1953 оны 3-р сарын 16
АНУ, Нью-Йорк
ҮндэстэнАНУ
АжилҮнэгүй програм хангамжийн сангийн ерөнхийлөгч
Юугаараа алдаршсанҮнэгүй програм хангамжийн хөдөлгөөн, GNU, Emacs
ШүтлэгАтеизм

Ричард Мэттью Столлман бол Америкийн програм хангамжийн эрх чөлөөний идэвхтэн, компьютерийн програмчлагч хүн юм. 1983 оны 9-р сард тэрээр Unix-төстэй үнэгүй үйлдлийн систем бүтээх зорилгоор GNU төслийг эхлүүлсэн ба тэрхүү төслийнхөө зохион байгуулагчаар ажиллаж байв. GNU төслийг эхлүүлэхийн хажуугаар тэрээр Үнэгүй програм хангамжийн хөдөлгөөний эхлэлийг тавьжээ; 1985 онд үнэгүй програм хангамжийн санг байгуулжээ.