Jump to content

Саксууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
450 оны үеийн газрын зураг.

Саксууд буюу Саксончууд (латин.Saxones, герман. Sachsen, эртний англи. Seaxan, эртний сакс хэл. Sahson, нидерл. Saksen) — III—V зууны үед хоёр хуваагдсан эртний герман омогууд. Нэг хэсэг нь умард зүгт Герман руу нүүж, нөгөө хэсэг нь өрнө зүгт салан явсан байна. Саксуудын нэрнээс Германд — Саксони хэмээх зарим түүхэн улс, газар нутгийн нэр үүссэн байна. Орчин үеийн Германы 3 газрын: Доод Саксони, Саксони-Анхальт болон Чөлөөт Саксони улс зэрэг үүссэн байна. Британий арал дээр англууд, юта нараас гадна саксууд англи үндэстэн бий болоход оролцсоныг зарим мужуудын нэрнээс харж болно. Үүнд: Мидлсекс (англи. Middlesex) , Сассикс (англи. Sussex, /ˈsʌsɪks/), Эссекс (англи. Essex) бөгөөд VI зууны эхэнд Уэссекс (англи. Wessex, эрт. англ.Westseaxna rīċe, «Баруун саксоны хаант улс») хаант улс байгаад сүүлд 927 онд нэгдэж Английн хаант улс бий болсон түүхтэй.

Газар нутгийг хүчээр булаан авч, Англуудтай нэгдсэний үр дүнд тэд аажмаар Англид улс төр болон хэл зүйн хувьд давамгайлах болсон Англи-Саксоны нэгтгэл нийгэм бий болжээ.

Саксуудын хэл нь орчин үеийн англи хэл үүссэн англо-саксон хэлний үндэс болсон юм. Тиймээс Ирланд болон бусад Кельт хэл дээр Саксон овгийн нэрийг орчин үеийн англичуудыг тодорхойлоход ашигладаг: Ирланд хэлээр - «Sasana» (Англи улс), «Sasanach» (Англичууд) байна.

Эстон болон фин хэлнүүдэд саксуудын нэрээр орчин үеийн германчуудыг нэрлэх болжээ: эстон хэлээр Герман улсыг «Saksamaa», германчуудыг «sakslased»; фин хэлээр Герман улсыг «Saksa», германчуудыг «saksalaiset» гэдэг байна.

Улс төрийн тогтолцоо

[засварлах | кодоор засварлах]

Карлыг захирч, Христийн шашинд оруулах хүртэл тивийн Саксчууд эртний овгийн дүрмийг хадгалж, хаангүй байсан бөгөөд бүх чухал асуудлыг "Тинг" гэж нэрлэдэг овгийн ахмадуудын жил бүрийн хурлаар шийддэг байсан ( Германы "Ding" эсвэл англи хэлний "Thing"). Герцог буюу Вангууд (цэргийн удирдагчид) зөвхөн цэргийн мөргөлдөөний үед л ард түмнийг удирддаг байжээ.