Солонгосын хоолой
Appearance
Солонгосын хоолой — Японы Хоншү, Кюүшү арлын баруун хойд үзүүр Солонгосын хойгийн зүүн урд үзүүр хоёрын хоорондох далайн хоолой. Зүүн хойд талаараа Япон тэнгис, баруун урдуураа Дорнод Хятадын тэнгистэй нийлдэг. Хоолой 324 км урт, нарийн хэсэгтээ 180 км өргөн. Хоолойн дунд Японы Цүшима арал байдаг. Арлаас баруунш байгааг Солонгосын, зүүнтээхнийг нь Цүшимийн хоолой гэвэл эргэлзээгүй ойлгогдоно.