Сүвонийн тамирын цогцолбор
Appearance
Өмнөд Солонгос улсын Сүвонь хотод тамирын олон төрлийн тэмцээн уралдаан зохиох боломжтой ордон, битүү цэнгэлдэх хүрээлэн байдаг. Бэйсбол, гадаа, дотор гэх мэт талбар танхимуудтай энэ цогцолборт одоо ихэвчлэн хөлбөмбөгийн тоглолт хүлээн авдаг. 1971 онд 27,100 хүн багтахаар байгуулагдснаасаа хойш 2002 оны шинэ цэнгэлдэх нээгдэх хүртэл хөлбөмбөгийн Сүвонь Самсунг Блюуингз багийн талбай байсан.[1][2] 1988 оны зуны олимпын гандболын тэмцээн ордон дотор өрнөж байлаа.[3]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "제 7탄 수원 종합 운동장 1". K-League. Archived from the original on 2020-04-12. Татаж авсан: 2010-09-30.
- ↑ "제 7탄 수원 종합 운동장 2". K-League. Archived from the original on 2020-04-12. Татаж авсан: 2010-09-30.
- ↑ "Official Report: Organization and Planning Volume 1: Games of the XXIVth Olympiad Seoul 1988" (PDF). Seoul Olympic Organizing Committee. Татаж авсан: 2010-09-30.