Тулалдаан
Доод шатны салбарууд (цэргийн алба хаагч)-д байлдааныг зохион байгуулах бэлтгэхэд туслалцаа үзүүлэх нь тэд байлдааны үүргийг зөв ойлгосон эсэхийг шалгаж, түүнийг амжилттай биелүүлэхэд тэдний үйл ажиллагаа хэрхэн чиглэгдэж байгааг хянаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэнэ. Тэгэхдээ дараах хоёр зүйлийг анхаарах ёстой. Нэгд, доод шатны захирагч (цэргийн алба хаагч)-ийн санаачлагтай ажиллагааг хөхүүлэн дэмжих ёстой. Зөвхөн тэдний шийдвэр, үйл ажиллагаа нь байлдааны үүрэгтэй зөрчилдсөн буюу өндөр үр дүнтэй биелүүлэх боломжийг хангаагүй үед шаардагдах засвар, тодотголыг оруулна. Нөгөө талаар, доод шатны захирагч (цэргийн алба хаагч)-ийн үйл ажиллагаанд аль болох саад болохгүйг хичээх ёстой. Хэрвээ тэдний шийдвэр, үйл ажиллагаа нь байлдааны үүргийг амжилттай биелүүлэхэд чиглэгдэж байвал, зөвхөн санал, хүсэлтийгг сонсож, түүнийг нь хангахыг хичээнэ. Харин байлдааны үүрэг, түүнийг биелүүлэх журамтай зөрчилдсөн буюу шаардлага хангахгүй тохиолдолд нэмэлт туслалцаа үзүүлнэ.