Уурын машин
Уурын машин нь нарийндаа бол бүлүүрт дулааны машин юм. Уурын машин нь энэ төрлийн машины чухал хэсэг болох уур үүсгэгч дотор шаталтаар уур үүсгэх ба үүссэн ууранд байх дулааны энергийг (мөн даралтын энерги ч гэнэ) бүлүүрийн тусламжтайгаар механикийн ажил болгон хувиргадаг.[1] Уурын машинууд нь гаднаа шаталтат хөдөлгүүртэй дулааны хүчний машин бөгөөд үүгээрээ дотоод шаталтын хөдөлгүүрүүдээс ялгардаг.
Уурын машинд мөн уураар шууд болон шууд бусаар хөтлөгдөх бусад бүх машиныг ярианы хэлэнд уурын машин гэж ойлгох нь бий. Эдгээрт хүчний машин болох уурын турбин, уурын хөтлүүр бүхий ажлын машинууд ч бас багтдаг. Заримдаа тээврийн- ба замын хөдөлгөөний хэрэгсэл, хөдөө аж ахуйн машин, бүр зарим нэгэн аппаратуудыг ч бас уурын машин хэмээн нэрлэдэг.
Анхны бүрэн ажиллагаатай уурын машиныг 18-р зууны эхээр Томас Ньюкомен зохион бүтээсэн ба түүнийг чулуун нүүрсний уурхайн ус шавхагчаар ашиглаж байв. Энэхүү ус шавхагчийг эхэндээ хуучны механикийн хүчний төхөөрөмж болох ус тээвэрлэх дугуйг дэмжих зорилготойгоор ашиглаж байгаад сүүлд бүрэн солисон байна. Цаг хугацаа өнгөрөх тутам түүний хийц бага багаар сайжирч явсаар 18-р зууны төгсгөл гэхэд шинээр түгэн дэлгэрч буй нэхмэлийн аж үйлдвэрт нэхмэлийн машины хөдөлгүүрээр ашиглаx боломжтой болсон бол, дараа нь бусад аж үйлдвэрийн салбаруудад ч бас хэрэглээгээ олж эхэлсний жишээнд усан- ба салхин тээрэм ордог. 1769 онд Жеймс Ватт нэгэн чухал сайжруулалтыг уурын машинд хийж, түүнийгээ патентлуулсан байна. 19-р зуунд уурын машин нь уурын усан онгоц, уурын галт тэргэнд хөдөлгүүрээр ашигласан нь тээвэрт онцгой үүрэг гүйцэтгэсэн явдал байлаа. Мөн локомобилийн хэрэглээ ч бас тийм ч ач холбогдолгүй байгаагүй юм. Уурын автомашин ба -ачааны тэрэг анх гарч байсан тэр үед уурын машин нь ихээхэн ач холбогдолтой хөдөлгүүр байсан бол өнөөдөр түүний хэрэгцээ ба хэрэглээ үндсэндээ байхгүй болжээ. 1900-аад онд эрч хүчээ авч байсан уурын трактор, локомобилийн салбар ч өнөөдөр яг үүнтэй адилхан байхгүй болсон. 1852 онд анх ашиглагдсан агаарын хөлгийн хөдөлгүүр ч бас уурын машинаар хөтлөгдөж байв.
20-р зуун дөнгөж гарах үеэр уурын машинууд нь ерөнхийдөө цахилгаан мотороор ба тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт дотоод шаталтын хөдөлгүүрийг ашиглах болсноор халаагаа өгчээ. Гэхдээ цахилгаан станцуудад өнөөдрийг хүртэл уурын турбиныг цахилгаан эрчим хүчийг үүсгэхэд ашиглаж байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Уурын машин – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- «Уурын машины онол» гарын авлага (PDF, 14MB), Кристоф Бернулли, Базель 1833
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Vergleiche dazu die Definition der Dampfmaschine 1892: „Dampfmaschine, eine Kraftmaschine, die mit gespanntem Wasserdampf betrieben wird. Derjenige Teil, welcher zunächst die Kraft des in einem Dampfkessel erzeugten gespannten Dampfes aufnimmt, ist der Dampfkolben, ein Kolben, welcher sich in einem cylindrischen Raum (Dampfcylinder) dicht anschließend hin und her bewegen läßt.“ Meyers Konversationslexikon, Verlag des Bibliographischen Instituts, Leipzig und Wien, Vierte Auflage, 1885–1892, S. 460