Хипстер
Хипстер
[засварлах | кодоор засварлах]Хипстер нь 1940-өөд оны эхээр АНУ болон Европын улсуудын хот суурин газарт амьдардаг 15-30 насны Поп, Индие хөгжим сонирхогч охид, залуусын дундаас үүсэлтэй. Ихэнхидээ тэдгээр нь зураач, зурагчин, хөгжимчин, дуучин гэх мэт урлагт хайртай, урлагийн мэдрэмжтэйгээс гадна үсчин, маникьюр, фотошопчин зэрэг олон талын авьяастай хүмүүс байдаг. Тэд Уугуул Америкуудын соёлыг судалж, өөрсөд дундаа нилээд дэлгэрүүлсэн бөгөөд тэдний эдлэж хэрэглэж буй зүйлс, хийлгэсэн шивээс, сахал үсний засалт нь Индианчуудын хэв маягтай байх нь элбэг. 1950-иад он хавьцаа Хипстер гэх нэр үүсээгүй байхад тэднийг Beatnik, Hippie зэрэг олон янзаар нэрлэдэг байсан ба төдийлөн ойлгох хүн бага байжээ. Орчин үеийн Хипстер нь маш их газар авч, тэдний хандлага ч өөрчлөгдсөөр аль хэдийнэ хэн хүний мэдэх урлаг, загвар нэг том ертөнц болсон нь их гайхалтай. Тэд өөрсдийн гэсэн сэтгэл зүй, хандлага битгий хэл өөрсдийн гэсэн зургийн өнгө төрхтэй болоод байна.
Хэв маяг, гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Тэдний хувцаслалт үнэхээр содон бас өвөрмөц. Сонгодог Хипстерүүд хуузнаасаа доош эрүү болоод уруулны дээд хэсгийг бүрхсэн сахалтай, дүүжин өмд болон салбагар унжуургатай цамц зэргээр гоёдог. Орчин үед загвар, дизайн хөгжихийн хэрээр тэдний хувцас маш их өөрчлөгдсөн ч үндсэн хэв маягаа авч үлдсэн. Ерөнхийдөө цэвэрч хүмүүс байдаг учир Shirt, Tie, Sweater, Boutique гутал мэтийг эдлэж хэрэглэх дуртай.
Мөн тэднийг илтгэх хэд хэдэн том хүчин зүйлүүд байдаг. Үүнд: 1. Гурвалжин ▲ 2. Дээд сахал 3. Буга зэрэг багтана.