Jump to content

Хойд Дакота

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хойд Дакота Муж Улс
State of North Dakota
Хойд Дакота муж улсын далбаа Хойд Дакота муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): Peace Garden State (Энхийн цэцэрлэгийн муж)
Уриа: Liberty and union, now and forever, one and inseparable

(Эрх чөлөө ба эв нэгдэл, одоо ба үүрд, нэг ба салшгү)

Хойд Дакота муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Хойд Дакота муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл англи
Нийслэл Бисмарк
Хамгийн том хот Фарго
Нутаг дэвсгэр  АНУ-д 19-д орно
 - Нийт 183,272 км²
 - Өргөн 340 км
 - Урт 545 км
 - Усны эзлэх % 2.4
 - Өргөрөг 45° 56′ N - 49° 00′ N
 - Уртраг 96° 33′ W - 104° 03′ W
Хүн ам  АНУ-д 48-д орно
 - Нийт 639,715 (2007 оны тооцоо)[1]
 - Нягтшил 3.58/км²
АНУ-д 47-д орно
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Вайт Батте[2]
1,069 м
 - Дундаж 580 м
 - Хамгийн нам цэг Умардын Ред гол[2]
229 м
АНУ-д нэгдсэн  1889 оны арваннэгдүгээр сарын 2 (39)
Амбан захирагч Жон Хөвен (БНН)
Дэд захирагч Жэк Далримпл (БНН)
АНУ-ын сенатчид Кент Конрад (АН)
Байрон Дорган (АН)
Конгрессын төлөөлөгчид Жагсаалт
Цагийн бүс Төв: UTC-6/-5
Товчлолууд ND US-ND
Вэбсайт www.nd.gov

Хойд Дакота (Англи: North Dakota) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөд ба Өрнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс. Хойд Дакота нь нутаг дэвсгэрээр 19-т, хүн амаар 48-д ордог ба 2006 оны байдлаар дөнгөж 640 мянган хүн амтай болсон. Хойд Дакотаг анх Дакотагийн Нутаг Дэвсгэрийн хойд хагасыг тасдан авч байгуулсан бөгөөд 1889 оны арваннэгдүгээр сарын 2-нд Холбоонд 39 дэх муж улсаар нэгджээ.

Миссури гол муж улсын баруун хэсгээр урсан өнгөрч, Гарризон далангийн ард Сакакавеа нуурыг үүсгэдэг. Муж улсын баруун хагас нь толгодорхог ба хүрэн нүүрс, газрын тос агуулна. Зүүн зүгт Умардын Ред гол үржил шимжтэй газар тариалангийн талбай бүхий Ред голын хөндийг бүрдүүлдэг. Хойд Дакотагийн эдийн засаг, соёлд хөдөө аж ахуй удаан хугацаагаар зонхилж байв.

Муж улсын нийслэл нь Бисмарк, хамгийн том хот нь Фарго. Анхны нийтийн их сургуулиуд Гранд Форкс болон Фаргод бий. Америкийн Нэгдсэн Улсын Агаарын цэргийн хүчин Минот ба Гранд Форкст баазуудтай.

Лавлах материал

[засварлах | кодоор засварлах]
  1. http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  2. 2.0 2.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. 29 April 2005. Archived from the original on 1 Зургадугаар сар 2008. Татаж авсан: 22 Аравдугаар сар 2008. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help); Unknown parameter |accessmonthday= ignored (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
 Commons: North Dakota – Викимедиа зураг, бичлэг, дууны сан