Цагаан хирс
White Rhinoceros | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Амьтны хүрээлэн дэх Цагаан хирс.
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Ceratotherium simum (Burchell, 1817) | ||||||||||||||
Амьдрах бүс (шаргал: Умардын (C. s. cottoni), ногоон: Өмнөдийн(C. s. simum)).
| ||||||||||||||
Дэд зүйл | ||||||||||||||
Өмнөдийн цагаан хирс, Ceratotherium simum simum |
Цагаан хирс (Ceratotherium simum) нь хирсний өдгөө амьд буй 5 зүйлийн нэг юм. Цагаан хирс нь хамгийн түгээмэл таарах ба Өмнөдийн ба Умардын гэсэн 2 дэд зүйлд хуваагдана.
Цагаан хирс гэдэг нэр нь уг амьтны гадаад өнгө үзэмжээс бус, нидерланд хэлний "wijd" буюу өргөн гэсэн утгатай үгийг англи хэлэнд "white" хэмээн андууран орчуулснаас үүдэлтэй юм.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Тэд Дэлхий дээрх хуурай газрын амьтад дотор зааны дараа орох том биетэй болно. Хүнд нүсэр бие, том толгой, богино хүзүүтэй ба биеийн урт 3.4-4.2 м, мөрний өндөр 150-185 см, биеийн жин 1440-3600 кг юм. Хамгийн хүнд хэмжээ нь 4500 кг байв. Хамар дээрээ 2 том эвэртэй ба урд эвэр нь илүү том, дундажаар 89.9 см байна. Зарим хирснийх 150 см хүрдэг. Пагдгар хөл нь 3 хуруутай. Тэд бор шардуу болон цайвар саарал зүстэй байна. Мөн цагаан хирс нь өвс идэхэд зохицсон өргөн амтай.
Зан авир
[засварлах | кодоор засварлах]Цагаан хирс өвсөрхөг тал, саваннад нутаглана. Өдрийн талыг бэлчээрлэн өвс ургамал идэж өнгөрөөнө. Гандуу үед ус уулгүй 4-5 хоног байж чаддаг. Тэд хурдан шаламгай хөдлөх ба 50 км/ц хүртэл хурдлах чадвартай.
Үржил
[засварлах | кодоор засварлах]Эмэгчин хирс 6-7 нас, эрэгчин нь 10-12 нас хүрээд үржлийн нас бие гүйцнэ. Эмэгчин нь 16-18 сар хээлээ тээх ба 2-3 жилд нэг удаа, 40-65 кг жинтэй 1 зулзага гаргана. Зулзагаа төрөхөөс өмнө түрүүчийн зулзагаа хөөж явуулан бие даалгадаг байна.
Цагаан хирс 40-50 жил амьдардаг.
Галлерей
[засварлах | кодоор засварлах]Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Викизүйлд Ceratotherium simum-тай холбоотой мэдээлэл байна. |