Jump to content

Чу ванлиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чу ванлиг
,*S-r̥a


Чу ванлиг нь (МЭӨ 1030-МЭӨ 223) (хятадаар:楚, пиньинь галиг:Chǔ, эртний хятад хэл:*S-r̥a) эртний хятадын байлдаант улсуудын үед оршиж байсан улсуудын нэгд зүй ёсоор ордог. Газар нутаг нь одоогийн Хөх мөрний дагуух Хубэй, Хунань, Чуньцин, Гуйжоу, Хэнань, Аньхуй, Жяньши, Жяньсү, Жөжян, Шанхай мужуудын газар нутгийг хамран тогтнож байв. Зүүн Жоу улсаас МЭӨ 703 оны орчимд салан тусгаарлажээ. Хожим 10 гаруй том, жижиг ванлиг улсыг нэгтгээд МЭӨ 223 онд Цинь ванлигт эзлэгдсэн. Хожим нь хятадын түүхэнд энэ улсын нэрийг ашигласан олон феодалын том, жижиг төрт улс байгуулж байсан.